Good Family Сэтгэл Зүйн Төв

Good Family Сэтгэл Зүйн Төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Good Family Сэтгэл Зүйн Төв, Psychologist, "Taliin bolor" 501, Bayangol district, Ulaanbaatar.
(1)

“Хүүхэд, гэр бүл, хувь хүн, хамт олны сэтгэл зүй, харилцааг дэмжих урьдчилан сэргийлэлт, мэргэжлийн тусламж, зөвлөгөө, сургалтаар дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт авч ирэх нь бидний эрхэм зорилго болно.”
Сайн сайхан бүхнийг хамтдаа бүтээцгээе 😊

10/08/2026

1-Р АНГИЙН СУРАГЧИЙН ЗӨВ ДАДЛЫН ЧЕК-ЛИСТ 🎒
​Бид ихэвчлэн хүүхдээ сургуульд орохоос нь өмнө А, Б-гүй уншуулж, тоо бодуулж сургахад анхаардаг. Гэвч бодит байдал дээр 1-р ангийн бяцхан сурагчдад академик мэдлэгээс илүү БИЕЭ ДААХ ЧАДВАР хамгийн чухал байдаг.
​🧠 Яагаад бие даах чадвар чухал гэж?
Сургууль бол хүүхдийн хувьд тэс өөр шинэ орчин. Хэрэв хүүхэд хувцсаа өмсөж чадахгүй бусдаас хоцрох, ариун цэврийн өрөө орж чадахгүй биеэ барих, эсвэл ойлгохгүй зүйлээ асууж чадахгүй байвал айдас, түгшүүртэй болдог. Энэ нь цаашлаад хичээлдээ сонирхолгүй болох, сургуульдаа явмааргүй байна гэж уйлах үндсэн шалтгаан болдог юм.
​📌 Хичээл эхлэхээс өмнө гэртээ заавал хэвшүүлэх 4 ДАДЛЫГ ДЭЭРХ БИЧЛЭГЭЭС ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭЭРЭЙ! 🎬
​💬 Танай хүүхэд дээрх бичлэгт гарч буй 4 дадлаас алийг нь хамгийн сайн хийж чадаж байна вэ? Эсвэл аль дээр нь анхаарах хэрэгтэй байна вэ? Бичлэгээ үзээд Коммент хэсэгт хуваалцаарай! 👇

Аавуудийн баярын мэнд хүргэе✨✨1. Супербаатар буюу "Аавын рефлекс" (Dad Reflexes)Аавууд хүүхдээ унах, бүдрэх, юм мөргөх г...
08/08/2026

Аавуудийн баярын мэнд хүргэе✨✨
1. Супербаатар буюу "Аавын рефлекс" (Dad Reflexes)
Аавууд хүүхдээ унах, бүдрэх, юм мөргөх гэж байхад ээжүүдээс илүү огцом, итгэмээргүй хурдан хөдөлгөөнөөр барьж авдаг. Энэ нь зүгээр нэг тохиолдол биш бөгөөд аав болсны дараа тархины аюулыг мэдрэх, хариу үйлдэл үзүүлэх реакцын хурд эрс нэмэгддэгтэй холбоотой.
2. Хатуу тоглоом
Аавууд хүүхэдтэйгээ тоглохдоо ээжүүдийг бодвол илүү эрсдэлтэй, физик хөдөлгөөн шаардсан (агаарт шидэх, барилдах, саадтай уралдах гэх мэт) тоглоомоор тоглодог. Энэ нь хүүхдийн орон зайг баримжаалах чадвар, зориг ба эрсдэлийг тооцоолох сэтгэл зүйг хөгжүүлдэг байна.
🤍

⚠️ Эрсдэлт зан үйл гэж юу вэ?Өсвөр нас бол хүүхэд бие махбод, сэтгэл зүй, нийгмийн харилцааны хувьд хамгийн их өөрчлөлтт...
07/08/2026

⚠️ Эрсдэлт зан үйл гэж юу вэ?
Өсвөр нас бол хүүхэд бие махбод, сэтгэл зүй, нийгмийн харилцааны хувьд хамгийн их өөрчлөлттэй үе юм. Энэ үед зарим хүүхэд сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж чадалгүй, өөртөө болон бусдад сөрөг үр дагавар авчирч болзошгүй үйлдэл хийх нь бий. Үүнийг эрсдэлт зан үйл гэж нэрлэдэг.
Эрсдэлт зан үйлд юу багтах вэ?
• Архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх
• Өөрийгөө гэмтээх, амиа хорлох талаар бодох эсвэл оролдох
• Түрэмгий, хүчирхийлэлтэй зан авир гаргах
• Гэрээсээ оргон явах, хичээл таслах
• Аюултай сорилт, цахим дарамт, эрсдэлтэй үйлдэлд оролцох
• Хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох зэрэг эрүүл мэндэд эрсдэлтэй зан үйл
Яагаад ийм зан үйл илэрдэг вэ?
Эрсдэлт зан үйл нь ихэнхдээ дараах шалтгаантай холбоотой байдаг.
Сэтгэл гутрал, түгшүүр, стресс
Гэр бүлийн үл ойлголцол
Үе тэнгийн дарамт
Өөрийгөө үнэлэх үнэлэмж бага байх
Ганцаардал, ойлгогдохгүй байна гэсэн мэдрэмж
Эцэг эх юуг анзаарах вэ?
✔ Зан авир огцом өөрчлөгдөх
✔ Өөрийгөө тусгаарлах
✔ Уур уцаартай эсвэл хэт дуугүй болох
✔ Хичээлийн амжилт буурах
✔ "Би хэрэггүй хүн", "Амьдрах утга алга" гэх мэт үг хэлэх
Хамгийн чухал нь...
Эрсдэлт зан үйл нь "сахилгагүй муу үүхэд" гэсэн ойлголт биш. Энэ нь хүүхэд ямар нэгэн бэрхшээлтэй тулгарч, тусламж хэрэгтэй байгааг илтгэх дохио байж болно.
Эцэг эх, багш, ойр дотнын хүмүүс хүүхдийн зан авирын өөрчлөлтийг эрт анзаарч, шүүмжлэхийн оронд ойлгон сонсож, шаардлагатай үед мэргэжлийн сэтгэлзүйн тусламж авах нь хүүхдийн аюулгүй байдал, цаашдын хөгжилд чухал нөлөө үзүүлдэг.

❌ Эрсдэлт зан үйлтэй хүүхэдтэй харилцахдаа эцэг эхчүүдийн хамгийн их гаргадаг 5 алдаа1. "Зүгээр л анхаарал татах гэж бай...
05/08/2026

❌ Эрсдэлт зан үйлтэй хүүхэдтэй харилцахдаа эцэг эхчүүдийн хамгийн их гаргадаг 5 алдаа
1. "Зүгээр л анхаарал татах гэж байна." гэж бодох
Хүүхдийн зан үйлийн цаана ямар мэдрэмж, ямар асуудал байгааг ойлгохыг хичээх нь илүү чухал.
2. Загнах, шийтгэхийг хамгийн эхэнд сонгох
Айдас төрүүлэх нь асуудлыг нуухад хүргэдэг болохоос биш шийддэггүй.
3. Бусадтай харьцуулах
"Харин бусад хүүхдүүд..." гэсэн үгс хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг улам бууруулдаг.
4. "Том болоод гайгүй болно." гэж үл тоох
Удаан үргэлжилсэн зан үйлийн өөрчлөлт бүр анхаарал шаарддаг.
5. Тусламж авахыг хойшлуулах
Эрт үед нь мэргэжлийн зөвлөгөө авах нь асуудлыг хүндрэхээс сэргийлэх хамгийн зөв шийдвэр байдаг.
Хүүхэд бүр ойлгогдох, сонсогдох эрхтэй. Тэдний зан авирын цаана ямар нэгэн шалтгаан байдаг гэдгийг үргэлж санаарай.

Good Family" Сэтгэл Зүйн Төв нь:
🤝 Өвөр насны сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө
👨‍👩‍👧‍👦 Гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт зэрэг үйлчилгээнүүдийг мэргэжлийн сэтгэл зүйчид үзүүлж байна.
Цаг авах болон дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 8668-3459
📍Хаяг: БГД, 10-р хороолол, Талын Болор төв.

⚠️ Эрсдэлт зан үйл гэж юу вэ?Өсвөр насанд хүүхэд өөрийгөө танин мэдэх, шинэ зүйл турших хүсэл эрмэлзэлтэй байдаг. Гэвч з...
03/08/2026

⚠️ Эрсдэлт зан үйл гэж юу вэ?
Өсвөр насанд хүүхэд өөрийгөө танин мэдэх, шинэ зүйл турших хүсэл эрмэлзэлтэй байдаг. Гэвч зарим зан үйл нь өөртөө болон бусдад сөрөг үр дагавар учруулах эрсдэлтэй байдаг бөгөөд үүнийг эрсдэлт зан үйл гэж нэрлэдэг.
Эрсдэлт зан үйлд юу багтах вэ?
🔸 Архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх
🔸 Өөрийгөө гэмтээх, амиа хорлох тухай бодох эсвэл оролдох
🔸 Түрэмгий, хүчирхийлэлтэй зан авир гаргах
🔸 Хулгай хийх, дүрэм журам ноцтой зөрчих
🔸 Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох, эрт бэлгийн харилцаа
🔸 Машин, мотоцикль хурд хэтрүүлэн жолоодох зэрэг аюултай үйлдэл хийх
🔸 Цахим орчинд аюултай сорилт, эрсдэлтэй контент дагах
🔸 Гэрээсээ удаан хугацаагаар оргон явах, суралцахаас татгалзах зэрэг зан үйл
Яагаад ийм зан үйл илэрдэг вэ?
✔️ Сэтгэл хөдлөлөө зохицуулахад хүндрэлтэй байх
✔️ Үе тэнгийн дарамт, нөлөөлөл
✔️ Гэр бүлийн зөрчил, үл ойлголцол
✔️ Стресс, сэтгэл гутрал, түгшүүр
✔️ Өөрийгөө үнэлэх үнэлэмж бага байх
✔️ Анхаарал, хайр халамж дутмаг мэдрэх
Эцэг эхчүүд юуг анзаарах хэрэгтэй вэ?
❗ Зан авир огцом өөрчлөгдөх
❗ Найз нөхөд, хүрээллээ гэнэт солих
❗ Хичээлээс зайлсхийх, дүн буурах
❗ Уур уцаартай эсвэл хэт дуугүй болох
❗ Өөрийгөө тусгаарлах, ганцаараа байхыг эрмэлзэх
❗ "Амьдрах утга алга", "Би хэрэггүй хүн" гэх мэт найдваргүй байдлыг илэрхийлэх
Эцэг эх юу хийж болох вэ?
Хүүхдээ шүүмжлэхээс илүү сонсож, ойлгохыг хичээгээрэй.
Өдөр бүр тайван ярилцах цаг гаргаарай.
Зан үйлийн өөрчлөлтийг үл тоомсорлохгүй байх.
Эрсдэлт шинж тэмдэг удаан үргэлжилж эсвэл ноцтой байвал сэтгэл зүйчээс мэргэжлийн тусламж авах нь чухал.
Эрсдэлт зан үйл бол "муу хүүхэд" гэсэн үг биш.
Ихэнхдээ энэ нь хүүхэд дотроо тулгарч буй бэрхшээл, тусламж хэрэгтэй байгаагаа өөрийнхөөрөө илэрхийлж буй дохио байдаг. Эрт анзаарч, зөв дэмжлэг үзүүлэх нь хүүхдийн ирээдүйг хамгаалах хамгийн чухал алхам юм.

Яагаад дунд анги ийм чухал гэж? 1. Бие хүн болох суурь тавигддаг: Өөрийн гэсэн бодол, үзэл бодолтой "Бие хүн" болж эхэлд...
01/08/2026

Яагаад дунд анги ийм чухал гэж?
1. Бие хүн болох суурь тавигддаг: Өөрийн гэсэн бодол, үзэл бодолтой "Бие хүн" болж эхэлдэг. Энэ үед л хүүхдийн зан чанарын чиг хандлага тодорхойлогддог.
2. "Би хэн бэ?" гэдгээ тодорхойлох хайгуул: Тэд өөрсдийгөө бусадтай харьцуулж, нийгэмд (ангидаа) ямар байр суурьтай байгаагаа хайж эхэлдэг. Энэ үед авсан сэтгэл зүйн шарх, гадуурхал нь насан туршийн өөртөө итгэлгүй байдлыг бий болгох эрсдэлтэй.
3. Өсвөр насны сэтгэл зүйн хямрал эхэлдэг: Гормоны өөрчлөлтөөс үүдэж сэтгэл хөдлөлөө удирдах чадвар сулардаг тул энэ үед л эцэг эхчүүдтэйгээ ойлголцож чадахгүй бол өсвөр насандаа аав ээжээсээ бүрэн хөндийрдөг.
Дунд анги бол зүгээр нэг хичээлийн хөтөлбөр хүндрэх үе биш, харин хүүхдийн сэтгэл зүйн өөрчлөлт бий болж буй шилжилтийн гол гүүр юм. Энэхүү шилжилтийн үед нь хүүхдээ шүүмжлэхээс илүү сэтгэл зүйн хувьд чиглүүлж, аюулгүй орон зайг нь бүрдүүлж өгөөрэй

Good Family" Сэтгэл Зүйн Төв нь:
🤝 Өвөр насны сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө
👨‍👩‍👧‍👦 Гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт
зэрэг үйлчилгээнүүдийг мэргэжлийн сэтгэл зүйчид үзүүлж байна.
Цаг авах болон дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 8668-3459
📍Хаяг: БГД, 10-р хороолол, Талын Болор төв,

31/07/2026

Таны хэлж байгаа үг бусдад ерөөсөө 7-хон хувьтай л хүрдэг гэвэл та итгэх үү? 😱

​Бид ихэнхдээ "Юу хэлэх вэ?" гэдэгтээ л анхаардаг. Гэтэл сэтгэл судлалын 7-38-55-ын дүрмээр харилцаанд:

​• 55% — Биеийн хэлэмж, царайны хувирал

• 38% — Дууны өнгө аяс, ярианы хэмнэл

• 7% — Яг хэлж буй агуулга, үгс

​Та маш зөв зүйл ярьсан ч биеийн хэлэмж эсвэл дууны өнгө тань буруу байвал хүмүүс таны яриаг биш, "байдал"-ыг тань л хүлээж авдаг.

​Тэгэхээр цаашид хэлэх үгэндээ биш, биеийн хэлэмж ба дууны өнгөндөө илүү анхаараарай! ✨

​Хэрэгтэй гэж бодвол Share хийгээд аваарай. 📌

6-р ангид орсноос хойш хүүхэд тань амархан уурлаж, хичээлдээ сонирхолгүй болох эсвэл "Багш нар намайг ойлгохгүй байна" г...
26/07/2026

6-р ангид орсноос хойш хүүхэд тань амархан уурлаж, хичээлдээ сонирхолгүй болох эсвэл "Багш нар намайг ойлгохгүй байна" гэж гомдоллож байна уу? Энэ бол эцэг эхчүүдэд маш их тохиолддог, санаа зовоосон асуудлуудын нэг юм.
Зарим эцэг эхчүүд үүнийг "зүгээр л залхуурч байна" эсвэл "ааш нь олдохгүй байна" гэж хардаг. Гэвч бодит байдал дээр дунд ангид шилжиж буй энэ үе нь хүүхдийн сэтгэл зүйд асар том дасан зохицохуйн хямрал авчирдаг.
Тэдэнд яг юу тохиолддог вэ?
1. Олон багшийн шаардлага: Бага ангидаа ихэвчлэн нэг л багш байсан бол одоо хичээл бүр дээр өөр өөр зан араншинтай багш нартай зохицох хэрэгтэй болдог.
2. Өсвөр насны эхлэл: Физиологийн хувьд даавар идэвхжиж, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь түр хугацаанд савлаж эхэлдэг.
3. Үе тэнгийнхний нөлөө: Найз нөхдийнх нь бодол эцэг эх, багшаас нь илүү чухал болж, дунд нь хүлээн зөвшөөрөгдөх асар том стресст ордог. Энэ үед хүүхдийг шүүмжилж, загнахаас илүү тэдэнд сэтгэл зүйн дэмжлэг, ойлголцол, шинэ орчинд нь дасан зохицоход нь туслах чиглүүлэг хамгаас хэрэгтэй байдаг.

Good Family" Сэтгэл Зүйн Төв нь:
🤝 Өвөр насны сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө
👨‍👩‍👧‍👦 Гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт
зэрэг үйлчилгээнүүдийг мэргэжлийн сэтгэл зүйчид үзүүлж байна.
Цаг авах болон дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 8668-3459
📍Хаяг: БГД, 10-р хороолол, Талын Болор төв, 501 тоот

25/07/2026

ХҮҮХЭД

Миний хүүхэд саяхан л үгнээс минь гардаггүй, биднийг хараад л баярлаад гүйн ирж үнсүүлдэг, үргэлж хамт байхыг л хүсдэг тийм хөөрхөн амьтад байсан.... байсан......байсан гэж ярих ээж аавууд олон.
Яагаад байсан бэ?
Одоо яагаад байж болохгүй байгаа юм бол...
Бүх хүүхэд тийм болдог уу? гэвэл үгүй юм.
Та эхийн хэвлийд байхаас авахуулаад хүүхдээ анхаарсан уу? таны сэтгэл зүй хэр тогтвортой, хэр сахилга баттай байсан бэ? гэх зэрэг асуултуудаас эхэлнэ.
Хэвлийд байхад нь, төрөөд бага насанд нь хэр ээнэгшиж, ярилцаж, зөвт байдалд сургаж, шүүмжлэлгүйгээр сонсож, болзолзүйгээр хайрласан бэ? Нэг үгээр хэр цаг гаргасан бэ?
Хооллоод, хувцаслаад, тоглоомоороо тогло гээд болох уу?
Тэгээд эргэж хараад өөрөө муу үлгэр дуурайлал үзүүлчихээд, чи ингэж болохгүй шүү гэж амаараа загнаад суусан уу???

Хүүхэд бидний гараас гарч байгаа бүтээгдэхүүн юм. Та хэр сэтгэл гаргаж, чанартай бүтээгдэхүүн бий болгосон бол?

Бид одоо суралцах цаг болсон.
Хүүхэд төрөөд өөрөө тэгээд хүн болдог доо гэсэн хайхрамжгүй байдлаасаа салах цаг болжээ.

Бага балчир насанд нь анхаарахгүй, гэнэт нэг л биш болохоор нь яагаад ийм болчихов оо гэхийн оронд өөрөөрөө зөв үлгэрлэж, хүүхдийн нас насны онцлог, орчин үеийн хүүхэд хүмүүжлийн нэг ч гэсэн мэдлэгийг олж авч, өөрсдөө бид хүүхэд хүмүүжлийн арга барилд суралцах цаг болоод байгааг ойлгоорой ~~

Өнөөгийн энэ техник технологийн эрин үед бүр ч илүү хүүхдэдээ анхаарч, та ч өөрөө гар утсаа хойш тавиад үр хүүхдэдээ ЧАНАРТАЙ цаг гаргах шаардлага тулгараад байна шүү эцэг эх, асран хамгаалагч нар минь ~

Бага ангиас дунд ангид шилжихэд хүүхдийн сэтгэл зүйд ямар өөрчлөлтүүд гардаг вэ?Бага ангидаа тохилог, эелдэг байсан хүүх...
24/07/2026

Бага ангиас дунд ангид шилжихэд хүүхдийн сэтгэл зүйд ямар өөрчлөлтүүд гардаг вэ?
Бага ангидаа тохилог, эелдэг байсан хүүхэд дунд ангид орсноос хойш огцом дуугүй болох, амархан уурлах, эсвэл "Намайг хэн ч ойлгохгүй байна" гэж туних нь түгээмэл байдаг. Эцэг эхчүүд үүнийг ихэвчлэн "ааштай болчихлоо" эсвэл "үгэнд орохоо болилоо" гэж харж буруутгадаг. Гэвч сэтгэл судлалын үүднээс 11-12 нас бол хүүхдийн сэтгэц ба бие махбодод асар том шилжилт, зөрчил явагддаг эмзэг үе юм. Энэ үед тэдний сэтгэл зүйд дараах 5 гол өөрчлөлт гардаг:
1~ Бие хүн болох тэмүүлэл ба дотоод зөрчил: "Би одоо жаахан хүүхэд биш, том хүн болсон" гэх сэтгэл зүйн мэдрэмж төрж эхэлдэг. Гэвч бодит амьдрал дээр биеэ даан асуудлаа шийдвэрлэх чадвар нь бүрэн суугаагүй байдаг тул өөртөө байнга эргэлзэж, дотоод зөрчил нь уур бухимдал хэлбэрээр илэрдэг.
2~ Үе тэнгийнхний нөлөө нэмэгдэх (Эцэг эхээс холдох): Өмнө нь аав, ээж, анги багшийн үг хамгийн чухал байсан бол одоо найз нөхдийн бодол, тэдний дунд ямар байр суурьтай байгаа нь хамгийн чухал болж хувирна. Найзууддаа хүлээн зөвшөөрөгдөх, гадуурхагдахгүй байх нь тэдний сэтгэлийг зовоосон гол асуудал болдог.
3~ Сэтгэл хөдлөлийн хэлбэлзэл (Гормоны өөрчлөлт): Өсвөр насны босгон дээр бэлгийн шилжилтийн дааврууд идэвхжиж эхэлснээр сэтгэл хөдлөлөө удирдах чадвар сулардаг. Шалтгаантай болон шалтгаангүйгээр баярлах, гуниглах, амархан хямрах, уцаарлах нь физиологийн хувьд эхэлж буй хэвийн үзэгдэл юм.
4~ Дасан зохицохуйн ба ганцаардлын стресс: Бага ангид нэг л багшийн нөмөр нөөлөгт байсан бол дунд ангид хичээл бүр өөр багштай, өөр шаардлагатай, өөр кабинетаар явдаг. Энэхүү олон өөр багшийн харилцаа дунд хүүхэд "Намайг тусгайлан халамжлах хэн ч байхгүй байна" гэх ганцаардал, төөрөгдлийг мэдэрдэг.
5~ Өөрийн үнэлэмжийн хямрал: Би хэн бэ? Би хөөрхөн үү? Би ухаантай юу?" гэж өөрийгөө бусадтай идэвхтэй харьцуулж эхэлдэг. Энэ үед сурлага муудах, багш болон эцэг эхийн шүүмжлэлд өртөх нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг амархан унагаадаг.
Дунд ангид орж буй хүүхдэд тань өөрчлөлт гарч байвал шүүмжилж, загнахаасаа өмнө тэдэнд сэтгэл зүйн асар том шилжилт явагдаж байгааг ойлгоорой. Тэдэнд захирах хянал
т биш, харин сонсож ойлгох *аюулгүй орон зай, тайван харилцаа хамгаас хэрэгтэй.
Good Family" Сэтгэл Зүйн Төв нь:
🤝 Өвөр насны сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө
👨‍👩‍👧‍👦 Гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт зэрэг үйлчилгээнүүдийг мэргэжлийн сэтгэл зүйчид үзүүлж байна.
☎️Цаг авах болон дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 8668-3459
📍Хаяг: БГД, 10-р хороолол, Талын Болор төв

Address

"Taliin Bolor" 501, Bayangol District
Ulaanbaatar

Telephone

+97680009972

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Good Family Сэтгэл Зүйн Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Good Family Сэтгэл Зүйн Төв:

Shortcuts

Share

Category