Гэрэл Гэгээ Дотоод оршихуй

Гэрэл Гэгээ Дотоод оршихуй ✨АУРА, БИО ЭНЕРГИ оношилгоо
✨Сэтгэл засал

06/08/2026

ӨӨРТ ЗАЯАГДСАН САЙХАН БҮХЭНДЭЭ ТАЛАРХЪЯ.
~Хүмүүн заяаг бэлэглэсэн аав ээждээ талархъя🙏🙏🙏
~Хүний орчлонд саатан зочилсон энэ хугацаандаа талархъя🕰🙏

~Хүй цөглөж өсөн торнисон эх орондоо талархъя🌎🙏

~Хөх тэнгэртээ наран мандахыг хардаг хувь хишигтээ талархъя 🙏🙏🙏

~Хүслийг минь гүйцээж энгэрт минь ирсэн үрдээ талархъя🤱🙏

~Хүрэн зүрхний амь нэг байдаг ах дүүсдээ талархъя👭🙏

~Хүний чихэнд овог нэг сонсогддог ахан дүүсдээ талархъя👨‍👩‍👧‍👦🙏

~Жаргал зовлонд хамт байдаг найзууддаа талархъя❤️‍🩹🙏

~Нартын амьдралыг гэгээлэг болгодог сайхан хань ижилдээ талархъя🥰🤵‍♀️🤵🙏

~Надад зааж сургасан эрхэм хэн бүхэнд талархъя🙏🙏🙏

~Намайг хайрлаж, тусалдаг эгэл хэн бүхэнд талархъя🙏🙏🙏

~Нүдэнд минь гал асааж үлгэр дуурайлал болдог энгүй бүхэнд талархъя🙏🙏🙏

~Амьдралд улам хатуужуулсан саад бэрхшээлд талархъя🙏🙏🙏

~Алхам алхмаар ухааруулсан алдаа бүхэндээ талархъя🙏🙏🙏

~Өгсөж уруудсан амьдралын нугачаа бүхэндээ талархъя🌎🙏

~Өөрт минь заяасан энэ л амьдралдаа өдөр бүр талархъя
🌸🙏
~Цэцэг, мод, цас чамд талархъя🌻🌳🙏

~Цээж дүүрэн амьсгалах агаар чамд талархъя🌞💦🙏

~Сэтгэлийг минь баярлуулан догдлуулдаг юм бүхэнд талархъя⛅ 🙏🙏

~Санаанд минь тодхон үлдсэн сайхан дурсамж бүхэнд талархъя.🙏😘🥰

31/07/2026

АГУУ ЗҮЙЛ ЭНГИЙН
Хүнд өвчин тусаж найдваргүй гэсэн онош сонсоод өндийж ч чадахгүй эмнэлэгээс гэртээ гараад хаа сайгүй элбэг байдаг цөөн тооны эмийн ургамлуудыг найруулан хэрэглэж маш хурдан, гайхалтай үр дүнтэйгээр эдгэрсэн Төв аймгийн нэгэн эгчийн зөвлөгөөг нутгийнхаа олонд хэрэг болох болов уу хэмээн санаж орууллаа.
Зөвлөгөө өгсөн эгч маань эмчилгээгүй гэсэн оношоо сонсчихсон толгойгоо ч даах тэнхэлгүй хэвтэж байхад нь нагац ах нь яриад, - Хаашдаа үхэх юм бол миний аюулт өвчнөөс салсан энэ жорыг хэрэглээд үз, би хорт хавдар тусаад олон удаа химийн эмчилгээнд орсоны дараа найдваргүй болоод үүнийг хэрэглээд эв эрүүл болсон гээд энэ жорыг хэлж өгсөн гэсэн шүү. Тэгээд доорхи жороор бэлдсэн эмээ уугаад маргааш нь толгойгоо өндийлгөсөн бол 3 хоногийн дараа босож алхдаг болсон гэнэ. Одоо харин эв эрүүл үхрээ саагаад Улаанбаатарт сүүгээ зарсан шигээ гялалзаж явна даа.

Хэрэглэх ургамал: Таван салаа, ганга өвс, шарханы шар цэцэг, алтан гагнуур, гишүүгэнэ
Найрлага: 3 л усанд хатаасан шарханы шар цэцэг, алтан гагнуураас тунгийн халбагаар нэг нэгийг таван салаа болон ганга өвснөөс сайн нэг атгаж /хуруун завсараар багсайтал гэсэн шүү/ хийнэ. Дээр нь 4 хуруу орчмын хэмжээтэй тайрч хатаасан гишүүгэнээсээ 5 ш хийгээд буцалган ширгээд 1,5л болсоны дараа нар үзэхгүй сэрүүн газар тавин хөргөж ууна. Хөргөгчинд хийж хөргөж болохгүй. Хэрвээ өвөл уухаар бол зөвхөн халууныг нь гаргаад бүлээн болгоод уудаг гэнэ.
Гишүүгэнээ түүж бэлдэх дээ газар дээр ил гарсан хэсгийг нь биш тойруулан ухаж газар доорхи үндэснээс нь гарынхаа урттай адил хэмжээтэйг тайрч авдаг. Түүнийгээ 4 хуруу орчмын хэмжээтэйгээр тайрч хатаана. Санаа зоволтгүй гишүүгэнэ маш гүн үндэстэй байдаг болохоор дахиад л ургачихна.
Уух хэмжээ: Жижиг модон тагшаар өглөө, өдөр, орой 3 удаа ууж хэрэглэнэ.
7 хоног уугаад 7 хоног завсарлана.
14 хоног уугаад 14 хоног завсарлана.
21 хоног уугаад 21 хоног завсарлах гэх мэтээр хэрэглэнэ.

Элэг, нойр булчирхай, ходоодны өвчлөл болон хорт хавдаруудад онцгой сайн гэсэн шүү. Удаан уухаар бол хэмжээг нь бага зэрэг нэмээд хэрэглэж болдог.
Та бүхэн дээ эрүүл энхийг хүсье.

21/07/2026

НАР ХҮНЭЭС МАНДДАГ
Дийлэнх хүмүүс элдэв дон, дэв, ад зэтгэр, үхээрийн бузарт эзлэгдсэнээ мэддэггүй. Цонхгүй, харанхуй газрын булан бүрт байдаг хар эрчим сэтгэлийн цөвтэй, эрчим нь гэмтсэн хүнийг дагаж, биед нь шингэж биеийнх нь илч, энергиэр хооллодог. Караоке, саун, баар, зочид буудлаас элдэв дэв, үнэрээр хооллогч, төөрсөн, төрлөө олоогүй сүнс гэрт чинь даган ирж хань ижил, үр хүүхдийг чинь гэмтээж байдаг.
Хорлолд автсан хүний шинж: Гэртээ харих дургүй, гадуур дэмий тэнэмтгий, биеэ үргэлж өмөөрнө, сайн хүнээс, сайхан бүхнээс зугтаж муу хүнтэй нөхөрлөж, муу бүхэнд татагдаж мууг сайн гэж ойлгоно. Эд эдлэл, зугаа цэнгэлд дуртай, гэртээ үл хөдлөнө, эвшээлгэх, ёолох, хэвтэх, унтах зуршилтай зай л гарвал өөрийгөө зугаацуулна, бусдыг хайрлах, халамжлах сэтгэлгүй, тэдэндээ цаг гаргахгүй, эрхлүүлж, инээлгэхгүй.
Ийм хүний биеэс таагүй үнэр гарч, хамар, эрүү, духаар үргэлж юм гарна, амнаас гарах үг нь бузар. Ингэж дэв хорлолд автсан хүний ойр орчмын бүх хүн сэтгэлээр өвдөж уруу дорой, илч, сүлдгүй болдог. Тэдний гэр эзэнгүй, хүйтэн, зэвхий, хүүхдүүд нь хэрүүлч, эцэг эхээ үл хүндлэнэ, гэрт нь инээд хөөр, баяр баясгалан үгүй. Гэрийн эхнэр, нөхрийн нэг нь ийм болоход бусад нь адилхан хорлогдон доройтож эхэлдэг.
Үүнийг засах эхний алхам нь халуун ам бүлээрээ хамт хооллож гэрээ цэвэрлэж, хир, тоос шорооноос нь салгаж, ариун үнэртэй арц, гангаар сан тавьж, лаа, зул барьж агаар салхи уул, модонд алхаж гэр бүлдээ цаг гаргах. Зугаа цэнгэл, архи дарснаас хол байж илч гэрлээр дүүрэн өглөөний мандах нар, ус салхиар биеэ ариусгаж, усны чимээ, ургамалын үнэрээр цэнэг авч бай ... /Эг Үүжин/

18/07/2026

Хүүхэд ааваасаа хүчийг биш, хүндлэлийг сурдаг.

Хүүхэд аавынхаа хэлсэн үг бүрийг санахгүй өнгөрч болно.

Гэхдээ аав нь ээжтэй нь хэрхэн харьцаж байсныг, гэртээ ямар уур амьсгал бүрдүүлдэг байсныг, асуудал тулгарахад ямар сонголт хийдэг байсныг насан туршдаа санаж явдаг.

Хүүхэд ааваасаа хүчтэй байхыг биш, хүчээ хэрхэн зөв ашиглахыг сурдаг.

Хэрэв аав нь уурласан үедээ хашхирч, доромжилж, хүч хэрэглэдэг бол хүүхэд асуудлыг хүчээр шийдэж болдог гэсэн ойлголттой өсөх эрсдэлтэй.

Харин аав нь тайван ярилцаж, уучлал гуйж чаддаг, бусдыг хүндэтгэдэг бол хүүхэд жинхэнэ хүч гэдэг нь өөрийгөө удирдах чадвар гэдгийг ойлгож өсдөг.

Жинхэнэ эр хүн гэр бүлээ өөрөөсөө айлгадаггүй.

Тэр хүүхдүүдээ гэртээ ирэхдээ тайван мэдрэмж төрүүлдэг.
Ханьдаа өөрийн үзэл бодлыг чөлөөтэй хэлэх орон зай үлдээдэг.
Алдаа гарсан ч ярилцаж шийдэхийг сонгодог.
Учир нь хүндлэлгүй газар хайр удаан оршиж чаддаггүй.

Аавын хамгийн том үүрэг бол зөвхөн гэр бүлээ тэжээх биш.

Хүүхэддээ:

эмэгтэй хүнийг хэрхэн хүндэтгэхийг,
маргааныг хэрхэн тайван шийдэхийг,
уурласан үедээ ч хүний эрхэм чанарыг алдахгүй байхыг
өөрийн үлгэрээр харуулах юм.

Хүү хүүхэд ааваасаа ирээдүйд ямар эр хүн болохоо сурдаг.

Охин хүүхэд ааваасаа өөрийг нь ямар хүн хүндэтгэх ёстойг ойлгож өсдөг.

Тиймээс аавын өдөр бүрийн үг, үйлдэл хүүхдийн ирээдүйн харилцааны жишгийг бүтээж байдаг.

Жинхэнэ эр хүн айдас төрүүлж хүчтэй харагддаггүй.

Харин гэр бүл нь дэргэд нь өөрийгөө аюулгүй, үнэ цэнтэй, хүндлэгдэж байна гэж мэдэрдэг учраас хүчтэй байдаг.

Хүүхэд ааваасаа хүчийг биш, хүндлэлийг сурдаг.
Жинхэнэ эр хүн гэр бүлээ айлгадаггүй. Харин хамгаалдаг.
Copy

12/07/2026

ЭХИЙН АМНААС ГАРСАН ҮГ БҮР тэнгэрт хадгалагдаж, хүүхдийнх нь амьдралд үйлдэл болон буудаг. Ээж хүн “Миний хүү хичээвэл чадна”, “Миний охин өөрийнхөөрөө ухаалаг байна” гэж хэлэхэд энэ нь тэдний итгэл, зориг, өөрийгөө үнэлэх мэдрэмжийг гүн гүнзгий тэтгэдэг. Урам хайрласан үгс хүү охиныхоо амьдралд гэрэл асаадаг:
“Миний хүү өөрөө хичээгээд, өөрийнхөө төлөө суралцаж байгаа нь бахархмаар.”
“Миний охин алдаа хийж байгаа нь өсөж байгаагийнх нь илрэл шүү.”
“Чи өөрөө шийдэж, өөрөө суралцаж чадна гэдэг чинь жинхэнэ хүч юм.”
“Өнөөдрийн хичээл зүтгэл чинь маргаашийн итгэл дүүрэн амьдрал болно.”

Урам хайрласан үгс хүү охиныхоо амьдралд гэрэл асаадаг:
“Миний хүү өөрөө хичээгээд, өөрийнхөө төлөө суралцаж байгаа нь бахархмаар.”
“Миний охин алдаа хийж байгаа нь өсөж байгаагийнх нь илрэл шүү.”
“Чи өөрөө шийдэж, өөрөө суралцаж чадна гэдэг чинь жинхэнэ хүч юм.”
“Өнөөдрийн хичээл зүтгэл чинь маргаашийн итгэл дүүрэн амьдрал болно.”

Сөрөг, шүүмжилсэн үгс замыг нь хаадаг:
Эх хүн бодлогогүйгээр “Чи бүтэхгүй”, “Чи угаасаа л ийм хэцүү хүүхэд дээ” гэж хэлэхэд тэр үгс хүүгийнх нь зоригийг мохоож, охиных нь өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг. Ийм үгс үрийн амьдралд саад болж айдастай, зориггүй, өөрийгөө голдог хүн болгох эрсдэлтэй

Эхийн сэтгэлийн ерөөл-Үрийн хамгаалалт:
Өглөө бүр “Миний хүү өнөөдөр зоригтой, ухаантай байг” гэж бодох төдийд
“Миний охин тайван, гэрэлтэй өдөртэй учраасай” гэж дотроо залбирсан төдийд
Эхийн сэтгэл тэнгэр шиг хүчтэй. Тэр ерөөлүүд хүүхдийнх нь өмнөх саадыг зайлуулж, замыг нь тэгшилдэг
Амны билэг — Үрийн ирээдүйн хөрөнгө оруулалт:
“Миний хүү өөрийн сонголт, хичээлээрээ сайхан амьдралыг бүтээж чадна”
“Миний охин өөртөө итгэлтэй, өөрийнхөөрөө зөв амьдрах тавилантай”

Бие даан суралцах үед хэлэх хамгийн чухал үг бол дэмжлэг, итгэл:
“Чи өөрөө суралцаж буй нь чиний ирээдүйн замыг чамаар өөрөөр нь нээлгэж байна.”
“Алдаж байгаа чинь өсч байгаагийн чинь тэмдэг.”
“Асууж, уншиж, оролдож байгаа чинь л чамайг хүчирхэг хүн болгож байна.”

Эхийн үг хамгийн хүчтэй. Бүү хайхрамжгүй хэрэглэ. Хүүгээ зоригжуулсан үгсээр, Охиноо итгэлтэй байлгасан ерөөлөөр дэмж.
Та өөрөө ч мэдэлгүй тэдний ирээдүйн замд гэрэл асааж, заяаг нь тэтгэж байдаг. Үг бүрээ ухаарал, ерөөл, итгэл болгож сурцгаая.

/Б.Сарнай/

02/07/2026

ГЭРИЙНХЭЭ ҮҮДЭНД ХЭЗЭЭ Ч ТАВЬЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛС
Гэрийн үүдийг олон сүнслэг уламжлалд айл гэрийн “энергийн хаалга” гэж үздэг. Таны гэрт орж ирэх хүн бүрийн энерги, өдөр тутмын үйл явдлын уур амьсгал, өөрийн тань сэтгэл санааны төлөв энэ хэсгээр дамжин солилцогддог гэж үздэг. Тиймээс үүд орчим ямар байхаас гэрийн нийт уур амьсгал шалтгаална хэмээн ярьдаг.

1. Хагарсан толь: Толь нь энергийг тусгаж, өсгөдөг бэлгэдэлтэй гэж үздэг. Харин хагарсан толь нь энергийн урсгалыг “тасалдуулж”, айлд үл ойлголцол, маргаан, дотоод тайван бус байдлыг татдаг гэж үздэг.

2. Эвдэрсэн, хэрэггүй эд зүйлс: Эвдэрсэн сандал, хагарсан аяга, ажиллахгүй цахилгаан хэрэгсэл зэрэг нь “гацсан энерги”ийг хуримтлуулдаг гэж үздэг. Хэрэглэгдэхээ больсон зүйл бүр өнгөрсөнтэй зууралдсан энергийг хадгалдаг хэмээн олон сүнслэг урсгал тайлбарладаг.

3. Үхсэн эсвэл хатсан ургамал:
Ургамал бол амьдралын эрч хүчний бэлгэдэл. Харин хатсан ургамал нь дууссан мөчлөг, сул дорой энерги, ядаргаа, урамгүй байдлыг илэрхийлдэг гэж үздэг.

4. Хогийн сав: Энергийн ойлголтоор хог бол хэрэглэгдэж дууссан мэдээлэл, хүнд энергийг төлөөлдөг. Үүдэнд байнга хог байрлуулах нь шинэ боломжийн энергийг “бохирдуулдаг” гэж ярьдаг.

5. Бохир, эмх замбараагүй гутал:
Гутал нь гадаад орчны энергийг гэрт авчирдаг бэлгэдэлтэй. Тоос шороотой, замбараагүй овоолсон гутал нь гаднах хүнд энергийг гэрийн босгон дээр хуримтлуулдаг гэж үздэг.

6. Хурц үзүүртэй зүйл: Хутга, хайч, сүх зэрэг хурц иртэй эд зүйл нь энергийн урсгалыг “огтолж”, гэр бүлийн хүмүүсийн хоорондын эв нэгдлийг сулруулдаг гэсэн уламжлалт ойлголт байдаг.

7. Харанхуй үүд: Гэрэл бол ухамсар, шинэ эхлэл, амьд эрч хүчний бэлгэдэл. Үүд үргэлж харанхуй байвал айлын энерги хүнд, идэвхгүй болдог гэж үздэг.

8. Тоос шороо:Тоосыг зөвхөн бохир биш, удаан хугацаанд хөдөлгөөнгүй болсон энергийн илэрхийлэл гэж тайлбарладаг. Үүдэнд тоос хуримтлагдах нь шинэ боломжийн урсгалыг сааруулдаг гэсэн ойлголт бий.

9. Хуучин хүмүүсийн эд зүйл: Ялангуяа таагүй дурсамжтай холбоотой эд зүйлс сэтгэлзүйн хувьд ч хуучин мэдрэмжийг сэргээдэг. Сүнслэг уламжлалд ийм зүйлсийг үүдэнд хадгалахгүй байхыг зөвлөдөг.

10. Сөрөг үг, зураг, бэлгэдэл: Уур хилэн, айдас, гунигийг илэрхийлсэн зураг, бичиг, чимэглэл нь орж ирж буй хүн бүрийн анхны мэдрэмжид нөлөөлдөг. Үүд бол угтан авах орон зай учраас тайван, дулаан мэдрэмж төрүүлэх зүйлс илүү тохиромжтой гэж үздэг.

Харин үүдэндээ юу байрлуулах вэ?
* Цэвэрхэн, гэрэлтэй орчин.
* Эрүүл, ногоон ургамал.
* Байгалийн чулуу эсвэл модон чимэглэл.
* Цэвэр ус эсвэл шинэхэн цэцэг (боломжтой бол).
* Таатай үнэртэй арц, лаванда, цитрус төрлийн үнэр.
* Эмх цэгцтэй гутлын тавиур.
* Үүдийг тогтмол агааржуулж, тоосгүй байлгах.
Энергээ шинэчлэх энгийн зан үйл
Долоо хоногт нэг удаа үүдээ сайтар угааж цэвэрлээд цонх, хаалгаа хэсэг хугацаанд онгойлгон агаар сэлгэлт хийнэ. Дараа нь сэтгэлдээ:
“Энэ гэрт хайр, элбэг дэлбэг байдал, эрүүл энх, амар амгалангийн энерги чөлөөтэй орж ирэх болтугай. Хүнд, хэрэггүй бүхнийг талархан үдэж, шинэ боломжийг баяртайгаар угтан авъя.” хэмээн өөртөө ерөөж болно.
(Дотоод оршихуйн хайхамшиг)

30/05/2026

1. Үр хүүхэд нь асуудал гаргаад байвал ор гудас хөнжил мөн орон доорхи тоос шороог өрөөг нь нэгжиж цэвэрлээд үзээрэй
2. Нөхөр нь архи уугаад оройтоод хонон өнжин гэрээсээ дайжаад байвал эхнэр нь өглөө босоод сайхан сүүтэй цай чанаж өгөөд үзээрэй
3. Гэр орон нь хүйтэн хөндий санагдаад байвал сар буусан үед гэртээ хуушуур гамбир хайрч хиншүү гаргах юмуу ганга уугиулаад үзээрэй.
4. Ээжтэйгээ болон хадам ээжтэйгаа таарамжгүй бол цагаан бэлэг өгөөд үзээрэй. (Цагаан бэлэг гэдэг нь дуртай зүйлыг нь цагаан торонд хийж өгнө гэсэн үг)
5. Байшин сав үл хөдлөг зарагдахгүй бол бүх хаалганы бариул болон хаалгыг нь угаагаад босгоных нь тоосыг соруулаад цонхыг нь угаагаад үзээрэй6. Малтай болъё гэвэл хөөрхөн шар нохойтой болоорой гэх мэт Монгол дэг ёс,ахуйн соёл зөндөө шүү.
Гэр орон цэвэр цэмцгэр цай унд сайтай хоол нь амттай айлын уур амьсгал үргэлж халуун дулаан байдаг шүү
Эх сурвалж. Д.Энхтүвшин

29/05/2026

1. Юуг ч бүү өмчил

Энэ хорвоод юу ч мөнх биш. Хүн ч, эд зүйлс ч, мэдрэмж ч өөрчлөгдөнө. “Минийх” гэж хэт чанга атгах тусам айдас, шаналал нэмэгддэг. Харин түр саатаж буй зүйл мэтээр хүлээж авбал сэтгэл хөнгөрнө. Хайрла, үнэлэ, цэнлэ… гэхдээ барьж хорихгүйгээр.

2. Сөрөг дурсамжаас өөрийгөө чөлөөл

Өнгөрснийг дахин дахин бодох нь шархыг дахин нээж байдагтай адил. Болсон зүйл өөрчлөгдөхгүй ч, түүнд хандах хандлагаа өөрчилж болно. Өөрийгөө буруутгахаа больж, “энэ намайг илүү хүчтэй болгосон” гэж харах үед дотоод амар тайван эхэлдэг.

3. Өөрийгөө бас бусдыг уучил

Уучлал гэдэг бусдын төлөө биш, өөрийнхөө амар тайвны төлөө хийдэг зүйл. Өөрийгөө ч бас өршөө. Алдсан байж болно, гэнэн байсан байж болно… гэхдээ чи тэр үедээ чаддагаараа л амьдарсан.

4. Өөртөө л таалагдаж амьдар

Хүн бүхэнд таалагдах гэж оролдох тусам өөрийгөө алддаг. Харин өөрийн үнэ цэнэ, хүсэл мөрөөдөлдөө үнэнч байх үед амьдрал илүү тайван болдог. Чиний амьдралыг чиний оронд хэн ч амьдрахгүй.

5. Дуртай зүйлээ хий

Сэтгэл чинь баярладаг зүйлсийг амьдралдаа нэм. Жижиг байсан ч хамаагүй — кофе уух, ном унших, зураг дарах, бүжиглэх… Дуртай зүйлс хүнийг дотроос нь гэрэлтүүлдэг.

6. Одоо цагт л амьдар

Өнгөрсөнд харамсаж, ирээдүйд хэт санаа зовох нь өнөөдрийн амьдралыг хулгайлдаг. Аз жаргал ихэнхдээ яг энэ мөчид байдаг. Одоо байгаа зүйлсээ мэдэрч сур.

7. Минимал бай

Хэт их зүйлс — хэт их ядралт авчирдаг. Эд зүйл, харилцаа, бодол гээд хэрэггүй бүхнээ цөөлөх тусам амьдрал илүү цэгцэрнэ. Цөөн ч гэсэн үнэ цэнтэй зүйлс хангалттай.

8. Жингээ барь

Энэ зөвхөн гоо сайхны тухай биш. Эрүүл бие — хөнгөн мэдрэмжийн үндэс. Өөрийгөө хайрлана гэдэг биеэ ч бас хайрлахыг хэлдэг. Эрч хүчтэй байх нь амьдралын чанарыг өөрчилдөг.

9. Бусдад сайн сайхныг хүс

Хүний амжилтанд атаархах биш, баярлаж сур. Сайн энерги буцаад өөр дээр чинь ирдэг. Дотроо тайван хүн бусдад мууг хүсдэггүй.

10. Өөдрөг, тэнүүн бай

Амьдрал үргэлж төгс байхгүй. Гэхдээ бүх зүйлд нурж унахгүй байх ухаан хамгийн том хүч. Зарим зүйлийг зүгээр л өнгөрөөж сурах хэрэгтэй. Тэнүүн сэтгэл бол эрх чөлөө.

11. Сөрөг хүрээллээ зоригтой орхи

Чамайг үргэлж ядрааж, доош татаж, өөрөөр чинь байлгадаггүй хүмүүсээс холдох эрх чамд бий. Тайван амьдрахын тулд зарим хаалгыг хаах хэрэгтэй болдог. Өөрийн энергиэ хамгаал.
Хөнгөн амьдрахуй гэдэг нь бүх зүйлээс зугтах биш…
Харин хэрэггүй ачаагаа тавьж, сэтгэлээ тайван байлгахыг хэлдэг

17/05/2026

ЦАЙНЫ ДЭЭЖ ӨРГӨНӨ гэдэг нь энгийн хэрнээ хүчтэй засал ажээ. Өглөө цайны дээж өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн хэмээнэ. Учир нь өвөг дээдсүүд харанхуй болох үед бидний ертөнцөд ирж үр хүүхдээ эргэж тойрч, муу муухай бүхнээс холдуулдаг хэмээн итгэдэг. Сүү өргөж буй нь ирэх замыг нь сүүн бороогоор гэрэлтүүлж, тэднийг ундаалж цангааг нь тайлж буй утга юм.
Цайны дээж өргөх үед үс гэзгээ янзлан нүүр гараа угааж, толгойдоо малгай, алчуур сэлтийг тавьж, хэт халуун биш цайны дээж өргөх ба гарын алгыг дээш харуулсан маягтай өргөдөг. Өргөх үедээ бүтэлгүй муухай үгс хэлдэггүй. Жишээ нь: өр ширгүй, өвчин зовлонгүй, идэж уухаар дутаалгүй байлгаж хайрла гэж хэлж болдоггүй байна. Өвөг дээдсийн, уул усны эздийн, наран ээжийн амар мэндийг эрж байна хэмээн өргөдөг. “Үе үеийн өвөг дээдэс минь, хөх мөнгөн тэнгэр эцэг минь, хөрст алтан дэлхий эх минь, 99 тэнгэр минь, 33 хурмаст минь, уул усны эздүүд минь, ураг төрлийн онгодууд минь, өвгөн буурал аав минь, эмгэн буурал ээж минь, харсан даасан тэнгэрүүд минь, хар лусын савдагууд минь, атаа таван тэнгэр минь Та бүхэндээ .... жилтэй .... овогтой .... би цайныхаа дээжийг өргөж, амар мэндийг тань айлтгаж байна” хэмээн хэлж өргөөд эцэст нь “үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж, хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж хайрлаарай” хэмээн хүсэж өргөдөг учиртай.

21/04/2026

🫷Олон хүн бөөгнөрсөн газар байхдаа ар нуруундаа 10 – 15 см илүү гадны хүн ойртуулахгүйг хичээ. Хүний нуруугаар нарийн эрчим хүчний нөлөөнд эмзэг энергийн суваг явдаг. Хүний ар нуруун дээрээс элдэв юм зүүгддэг аюултай. Өөрийгөө хамгаалахын тулд цэвэр эфирийн тос түрхэж бай. Үнэр нь таны хамгаалалт болно.
🫸 Автобус унаа, үйлчилгээний газар хүний халуун суудал дээр бүү сууж бай, өмнөх суусан хүний муу эрчим энерги, гай гүйц , өвчин зовлон, элдэв дэв хорлол халуун суудлаар дамжин эрчим энергийг тань алдагдуулах гэм хортой. Халуун суудал машид Цээртэй.
🫸 Гадаа гудамжинд явж байхдаа нус цэр шүлс, шээсэн дээр бүү гишгэ, хүний хэл аманд хурсан гэм хор , буртаг , ам хэлний бузар , хүний беэс буртаглаж гардаг шээс шэвтэрээс буртаглах аюултай. Машид цээрлэ.
🫷Хар хорын сэтгэл тээж, атаа хорын гэм хортой хэн нэгэн таньд таагүй энерги бий болгож байгаа бодол оюун ухаан таньд зурвас хийн орж ирж байгаа бол тэр нь дотоод зөнгөөр дамжуулж анхааруулга өгч байнаа гэдгийг сэрэмсэрээ ажилуулан хүлээн авч байгаарай. Мөн адын гэм хор тээсэн хүнээс идэж уух өмсөж зүүх эд эдлэл бүү авч байгаарай. Сүнсэн бие өндөр хэмээр гэмтдэг.
🫸 Гал голомтондоо шаардлагагүй бол цусан ясан төрлөөс өөр хамаралгүй гадны хүн , найз нөхөдөө бүү хонуулж байгаарай. Бидний нүдэнд үзэгдэхгүй харагдахгүй хий гүйц, завсарын элдэв бусын хий гүйцүүд дагаж явах эрсдэлтэй. Аура оношилгоон дээр тухайн хүнийг дагаж яваа элдэв хий гүйцүүд дагуулж яваа хүмүүс маш их ирж байна. Үр хүүхэд өвдөж зовох голомт сэвтэх гэмтэй.

Address

Төмөр зам, Барьете чуулга, 3 давхарт 309 тоот
Ulaanbaatar
11000

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00
Sunday 09:00 - 19:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэрэл Гэгээ Дотоод оршихуй posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share