26/08/2026
ХоолЗүйч хүн юу иддэг вэ? 😋💭
Хүний иддэгийг л иддэг ш дээ. Ялгаа нь илчлэгээ багцаалдаж иднэ. Өөрөөр хэлбэл Үндсэн солилцооны энергиэ тооцоод түүндээ тааруулж идчихнээ л гэсэн үг. Мэргэжлээ супер ашиглах боломж энэ мэт юмдаа. Хүний биеийн бодисын солилцоо өдөрт хэрэглэж, зарцуулж чадах хэмжээтэй. Тэр тоондоо л илчлэгээ хэрэглэж байвал НАЙС. Таргалалт тургалалт байхгүй болноо гэсэн үг. Харин жингээ хаях гэж байгаа бол энэ тооцоо нэлээн өөр болно. Тооцоогоо зөв гаргаад мөрдвөл нэгдүгээрт ооогт ядрахгүй, хоёрдугаарт оооогт харь гаригийн дэглэм барих шаардлагагүй, гуравдугаарт хэзээ хэдэн хоногийн дараа хүссэн жиндээ булчингаа идэж сулбайхгүй очих боломжтой вэ гэдгийг 2-3 томъёо ашиглан дурайтал сайхан гаргаж хараад санаа сэтгэл амар, яааг бүх бэлтгэл жигдэрсэн тамирчин олимпоос медалийг өөрийнхөө юмыг авч байгаа мэт авах шиг л таахалзуур байх болно.
Энэ тооцоог гаргах нээх амархан бол биш ээ. 2-4 бичгийн цаасны ар өврийг сараачиж тоо нэмж хасч, үржүүлж хувааж бодлого бодноо. Нэмээд балансед цэсийг нь амьдралтай ойр гаргаж өгөөд ярилцаад сэтгэлзүйтэй ажиллах төлөвлөлт тооцоог ХоолЗүйч маань зөв хийчих юм бол тэгээд юм ер нь сайхан болоод явчихна. Жин хаялт бол ХАА ХҮҮ АЛААД ӨГЬЕ гэдэг сэтгэл хөөрөл, загналт зандрал, гутраан доромжлолоор хийгддэг юм бишээ. ТООЦОО ТООЦОО ТООЦОО...
Гэтэл бараг 99 хувьд энэ тооцоог гаргаагүйгээс хүмүүс фэйлддэг дээ.
Заа тэр ч яахав.
Энэ миний өнөөдөр идсэн өдрийн хоол.
3 ш хонины зүрх бөөрөөр хийсэн хоёрдугаар гурилтай бууз.
Хүрэн манжин, алим, луувангийн салат. Хутгааг залхуураад зөөхийгөөр хийсэн. Уг нь шүүсэн таргаар хийвэл бас болно. Гэхдээ тараг сүү цагаан идээны Са нь махны төмрийн шимэгдэлтийг 50-90 хувь багасгачих тул энэ тохиолдолд тохиромжгүй.
Манайх 7 хоногт 2 удаа дотор мах идэх чэллэнжтэй айл.
Дотор маханд агуулагддаг Fe Zn энгийн махнаас 5-10 дахин өндөр юм. Нэмээд В бүлгийн амин дэмээс гадна Холин, Таурин, Инозитол, Л карнитин гэх мэт амин дэм төст нэгдэл ихтэй.
Тиймээс бичил шим тэжээлийн дутлаас сэргийлэх нэг том арга бол малын дотор гэдсийг тогтмол хоол хүнсний сонголтдоо оруулах явдал.
Монголчууд дийлэнхдээ төмөр цайрын дуталтай л яваад байгаа шүү, цаагуураа.
Анхаарах гол зүйл бол дотор мах бэлтгэлийн эрүүл ахуй л байна даа тэ.
Бусдаар буянт малын минь дотор гэдэс шиг тансаглал байхгүй ээ байхгүй, хаана ч хэлнэ.
Заа хачир болох салатны шим тэжээлийн онцлог бол эслэг, беталайн гэж хоёр зүйлд оршино. Нүүрс усыг удаан шингээж элгэнд дэм өгөх, бүдүүн гэдсээ хамгаалах зорилгоор хамт идсэн болно.
Сахрын эрсдэлтэй гэж өөрийгөө ярьдаг мөртлөө гурил идэж чадлаа гэж үү? Гэж та бодсон уу?
Хооллохоосоо өмнө нь би инулинтэй эслэгээ уучихсан болохоор нээххх санаа зовохгүй байна. Инулин надад инсулин даавар минь соргогоор ажлаа хийх боломж, дэмжлэг олгочихдог юм. Цусан дах сахраа танагтай байлгаад хажуугаар нь тансаглаад байдаг ХААККК минь энэ бөлгөө.
Гэхдээ та намайг дуурайх албагүй бөгөөд үүнээс болж доор зөв буруу гэж мэтгэлцэх нь зохимжгүй шүү. ТААЛАГДАХГҮЙ БОЛ АЛГАСААД Л БОЛОО.
Хүүеээ өдрийн хоолоо ярих гэж байгаад баахан юм биччихлээ.
Шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг шинэхэн ХоолЗүйч учраас ингээд сүүн хүчлийн исгэлт нь таарахгүй сагасан айраг шиг багтаж ядаад байгаан зайлуул ойлгоорой. Жаахан хуучраад ирэхээрээ ингэж ярьж бичиж суухаа байх л байх.
***
Энэ тавагтай хоолны нийт илчлэгийг багцаалдаж хэлсэн хүнд гоё бэлэг өгнө.
***
Өө нээрээ Үндсэн солилцооны энергиэ Зөв Тооцож гаргах. Хүнс орлуулалтын хүснэгт ашиглаж илчлэгээ хурдан зөв тооцож сурмаар байвал илчлэг гээд бичээрэй.
Олон хүн байвал сургалт зарлана аа. ✅