27/02/2026
🏆 Mongolian Property Awards 2025 – JCI Монгол байгууллагын JCI Централ салбарын нэрэмжит “Шилдэг тэгш хүртээмжтэй дизайн бүтээн байгуулалт” номинацийн шилдгээр International Trade Center шалгарлаа.
Хүн бүрд нээлттэй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн архитектур, төлөвлөлтийн шийдлээрээ онцгойрсон энэхүү бүтээн байгуулалт нь тэгш боломжийг бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлж буй үлгэр жишээ төсөл болж чадлаа.
JCI Централ салбар байгууллагаас 2021 оноос хэрэгжүүлж буй “Тэгш боломж” төслийн хүрээнд нийгэмд хүртээмжийн талаарх ойлголтыг өргөжүүлж, бодит өөрчлөлтийг дэмжих зорилготой үйл ажиллагаатай уялдан энэхүү нэрэмжит шагналыг олгож байна.
Тус төсөл нь дараах шийдлүүдээрээ шүүгчдийн өндөр үнэлгээг авлаа. Үүнд:
• Хүн бүр ашиглах боломжтой орчны төлөвлөлт
• Хүртээмжтэй архитектур, хөдөлгөөний шийдэл
• Олон нийтийн оролцоог дэмжсэн зохион байгуулалт
• Нийгмийн хариуцлагад суурилсан хөгжлийн зарчим
International Trade Center нь тэгш хүртээмж бол сонголт биш, харин стандарт байх ёстойг харуулсан бодит бүтээн байгуулалт юм.
Төслийг амжилттай хэрэгжүүлсэн хамт олонд баяр хүргэе! 👏
🏆 Mongolian Property Awards 2025 – JCI Монгол байгууллагын JCI Централ салбар байгууллагын нэрэмжит Шилдэг тэгш хүртээмжтэй дизайн бүтээн байгуулалт номинацийн шилдгээр International Trade Center тодорлоо.
Хүн бүрт нээлттэй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн архитектур, төлөвлөлтийн шийдлээрээ онцгойрсон тус төсөл нь тэгш боломжийг бодит бүтээн байгуулалтаар хэрэгжүүлж буй жишиг бүтээн байгуулалт боллоо.
JCI Централ салбар байгууллагын 2021 оноос хэрэгжүүлсэн “Тэгш боломж” төслийн хүрээнд нийгэмд тэгш хүртээмжийн талаарх ойлголтыг өргөжүүлж, бодит өөрчлөлтийг дэмжсэн үйл ажиллагаатай уялдан энэхүү нэрэмжит шагналыг гардуулж байна.
Төсөл нь:
• Хүн бүр ашиглах боломжтой орчны төлөвлөлт
• Хүртээмжтэй архитектур, хөдөлгөөний шийдэл
• Олон нийтийн оролцоог дэмжсэн зохион байгуулалт
• Нийгмийн хариуцлагатай хөгжлийн зарчмыг тусгасан шийдэл зэргээрээ шүүгчдийн өндөр үнэлгээг хүртэв.
International Trade Center нь тэгш хүртээмж бол сонголт бус, стандарт гэдгийг харуулсан бүтээн байгуулалт.
Төсөлийг хэрэгжүүлэгч хамт олонд баяр хүргэе!
Дэлгэрэнгүй мэдээлэл: 7777-9989
Mongolian Property Awards
Зохион байгуулагч:
Mongolian Property Awards
Property MGL
М Жи Эл Интернэшнл ХХК
Утас: 70114646, 85164646
И-мэйл: [email protected]
Вэбсайт: www.propertyawards.mn