Otoch.mn Эрүүл мэндийн сайт

Otoch.mn Эрүүл мэндийн сайт www.Otoch.mn Монголын эрүүл мэндийн сайт otochmn

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) болон Дилав Хутагт сан хамтран ажиллах санамж бичиг байгууллааСанамж бичгий...
27/08/2026

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) болон Дилав Хутагт сан хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Санамж бичгийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Дилав Хутагт сангийн захирал Б.Уянгоо нар баталгаажуулан гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлэв.

Хамтын ажиллагааны хүрээнд сүрьеэгийн халдвар, өвчнийг эрт илрүүлэх, сүрьеэгээс урьдчилан сэргийлэх эмчилгээний (TPT) хүртээмжийг нэмэгдүүлэх, сүрьеэгийн тандалт, хяналтыг сайжруулах, Монгол Улсад сүрьеэгийн хяналт, сэргийлэлтийн үр дүнтэй бодлого, хөтөлбөр боловсруулахад шаардлагатай нотолгоо, мэдээллийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Мөн олон улсын түнш байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалт, ажилтан солилцоог зохион байгуулах, сүрьеэтэй өвчтөн болон сүрьеэгийн чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн Дилав Хутагт сан нь АНУ-ын Жонс Хопкинсийн их сургууль, Эмори их сургууль болон бусад түнш байгууллагуудтай хамтран сүрьеэтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг Монгол Улсад дэмжин хэрэгжүүлэх, талуудын хамтын ажиллагааг уялдуулан зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

Энэ хүрээнд Жонс Хопкинсийн их сургуулийн Zero TB in Kids Initiative олон улсын төслийн хүрээнд Монгол Улсад хүүхдийн сүрьеэгийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, тандалт, хяналтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.

Дилав Хутагт сан нь уг төслийг Монгол Улсад дэмжин хэрэгжүүлэгч байгууллагаар ажиллаж, 2025 онд Эрүүл мэндийн сайдын А/38 дугаар тушаалын хүрээнд Үндэсний сүрьеэгийн хөтөлбөрийг дэмжин, “Сүрьеэгүй Завхан” төслийн пилот үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, 1,800 хүүхдэд хүрч ажилласан байна.

Цаашид энэхүү санаачилгыг цар хүрээг нь тэлж, Улаанбаатар хотын зорилтот дүүргүүдэд хэрэгжүүлэн, хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгийн халдвар, өвчлөлөөс хамгаалах, сүрьеэг устгах үндэсний зорилтод хувь нэмэр оруулах юм.

Сүрьеэ нь хүүхэд, өсвөр үеийнхэн болон сургууль, дотуур байр, сүм хийд зэрэг олон нийтийн орчинд амьдарч буй хүн амын дунд тулгамдсан нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал хэвээр байна.

Иймд төр, төрийн бус болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд энэхүү санамж бичиг чухал ач холбогдолтой юм.

 #Фото: Эрүүл мэндийн сайд Э.Батшугар дүү нартайгаа хамт буюу Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын 3 хүүхэд
27/08/2026

#Фото: Эрүүл мэндийн сайд Э.Батшугар дүү нартайгаа хамт буюу Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын 3 хүүхэд

МУГЖ Т.Баясгалан: УРД ХӨРШӨӨС ТЭЭЖ ИРСЭН БОДОЛАагим халуун Бээжинд буусан даруйдаа нэг бодол өөрийн эрхгүй төрөв. Бид ям...
27/08/2026

МУГЖ Т.Баясгалан: УРД ХӨРШӨӨС ТЭЭЖ ИРСЭН БОДОЛ

Аагим халуун Бээжинд буусан даруйдаа нэг бодол өөрийн эрхгүй төрөв. Бид ямар сайхан эх оронтой хүмүүс вэ. Амьсгалах агаар, уух ус, уул тал, мал сүрэг, ан амьтан, газрын хэвлий дэх баялаг гээд байгаль дэлхий бидэнд харамгүй ихийг өгчээ. Харин бид өөрсдийн гараар юу бүтээж байна вэ? Байгалийн баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгож чадаж байна уу? “Монголд үйлдвэрлэв” гэсэн бүтээгдэхүүнээ хэр ихийг дэлхийн зах зээлд гаргаж чадаж байгаа билээ? гэх мэт

Энэ удаагийн явалтаар барилгын материал, тэр дундаа плита, байгалийн чулууны үйлдвэрлэлтэй танилцахаар хэд хэдэн үйлдвэр, үйлдвэрлэлийн бүсээр явлаа.

Өглөө нар мандахтай зэрэгцэн үйлдвэрүүд хөдөлгөөнд орж, үдшийн бүрий хүртэл хүн бүр борви бохисхийлгүй хөдөлмөрлөх юм. Түүхий эд орж ирнэ, машин механизм тасралтгүй ажиллана, бэлэн бүтээгдэхүүн гарч, дараагийн зах зээл рүү ачигдана.

Урд хөршид цаг нартай уралдан явсан хэдэн өдөр надад олон л зүйл бодууллаа. Хамгийн чухал нь бидэнд баялаг дутаагүй, боломж дутаагүй. Гагцхүү баялгаа бүтээгдэхүүн, боломжоо үйлдвэрлэл болгох хэрэгтэй байна.

Хэдүүлээ эрт босч, хүн бүр өөрт оногдсон ажлаа чин сэтгэлээсээ хийж, бүтээмж өндөр амьдарвал тэгээд болчихно доо 🙂

Гэхдээ л үйлдвэрлэгч оронд “атаархаж” явснаа нуух юун. Өөрсдөө үйлдвэрлэдэг бол тээврийн зардал, цаг хугацаа гээд мөн ч их хэмнэлт гарна даа.

Хорвоо дэлхий уужим, хийх ажил даанч их байнаа.

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬД СУУРИЛСАН ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛЖ...
27/08/2026

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬД СУУРИЛСАН ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛЖ БАЙНА

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үргэлжилж буй “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг”-ийн сургагч багш бэлтгэх сургалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Сургалтын өмнөх өдрүүдэд эзэмшсэн мэдлэгээ бататгах хүрээнд оролцогчид энэ өдөр зүрхний цахилгаан бичлэг хийх аргачлалд суралцаж, үзлэгийн мэдээллийг зөв бүртгэх, хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх дадлага хийж байна. Мөн эрт илрүүлгийн бүртгэлийн маягтыг зөв хөтлөх, мэдээллийг үнэн зөв бүртгэх, тохиолдолд суурилан эрсдэлийг тодорхойлох дасгал ажил хийж байна.

Түүнчлэн хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчидтай зөв харилцах, үзлэгийн үр дүн болон илэрсэн эрсдэлийн талаар ойлгомжтой мэдээлэл өгөх, шаардлагатай зөвлөгөөг хүргэх харилцааны ур чадвараа хөгжүүлж байна.

Оролцогчид “Тохиолдол дээр эрсдэлийг үнэлэх”, “Эрт илрүүлгийн бүртгэлийн маягт хөтлөх” зэрэг бүлгийн ажлаар бодит нөхцөлд тулгарч болох асуудлууд дээр ажиллаж, эрсдэлийг үнэлэх, зөв шийдвэр гаргах, цаашид авах арга хэмжээг тодорхойлох талаар харилцан хэлэлцэж байна. Мөн сургалтын явцад тулгарсан асуудлаа багш, мэргэжилтнүүдээс тодруулж, мэдлэг, туршлагаа харилцан хуваалцаж байна.

Энэхүү сургалтаар сургагч багш нарыг зөвхөн онолын мэдлэгээр хангахаас гадна хүүхдийн эрүүл мэндийн үзлэг хийх, эрсдэлийг үнэлэх, мэдээллийг үнэн зөв бүртгэх, үзлэгийн үр дүнг тайлбарлан зөвлөгөө өгөх ур чадварт сургаж байна.

Ийнхүү бэлтгэгдсэн сургагч багш нар цаашид өөрийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үзлэгийг нэгдсэн аргачлал, стандартын дагуу чанартай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Энэ нь хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг өвчин хүндрэхээс өмнө илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбон ажиллах, цаашлаад хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

💆‍♀️✨ БҮТЭН БИЕИЙН БАРИА ✨💆‍♀️Өдөр тутмын ядаргаа, чилээгээ тайлж, биеэ амраагаарай 🤍🌿 Бүтэн биеийн алжаал тайлах бумбат...
27/08/2026

💆‍♀️✨ БҮТЭН БИЕИЙН БАРИА ✨💆‍♀️
Өдөр тутмын ядаргаа, чилээгээ тайлж, биеэ амраагаарай 🤍

🌿 Бүтэн биеийн алжаал тайлах бумбатай бариа
🌿 Булчин, хүзүү мөрний чилээ суллана
🌿 Биеийн ядаргаа тайлна
🌿 Цусны эргэлтийг дэмжинэ
🌿 Тайвшруулж, амралт мэдрүүлнэ

⏰ Хугацаа: 60 минут

🔥 НЭЭЛТИЙН ХЯМДРАЛ
70,000₮ → 49,900₮

💝 3 удаагийн курс
210,000₮ → 149,000₮

⏳ Хямдрал зөвхөн 7 хоног!

📞 Цаг захиалах:
7766-0203 | 8809-8184

✨ Өөртөө цаг гаргаж, биеэ амраагаарай.

27/08/2026

🥚 Өндөг байхад майонез авч хэрэггүй.

Чанасан өндөг, оливын тос, багахан цуугаа блендэрдээд л — зөөлөн, өтгөн, гэрийн майонез 🤍

Нэмэлт сахар, хадгалалтын бодисгүйгээр гэртээ хэдхэн минутын дотор хийж болно.

Хөргөгчинд битүү саванд 3–4 хоног хадгалаарай.

#гэрийнхоол #өндөгниймайонез

27/08/2026
📢 СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТЭЙ ХОЛБООТОЙ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ! 🏫👧👦Хичээлийн шинэ жил эхэлж, хүүхдүүд сургууль, ...
27/08/2026

📢 СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТЭЙ ХОЛБООТОЙ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ! 🏫👧👦

Хичээлийн шинэ жил эхэлж, хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ хамрагдах үед халдварт өвчин тархах эрсдэл нэмэгддэг. Тиймээс хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, өдөр тутмын энгийн зөв дадлыг хэвшүүлэн, халдвараас хамтдаа сэргийлье. ❤️

🧼 Гараа тогтмол савандаж угаах
😷 Ханиах, найтаах үед ам, хамраа зөв таглах, шаардлагатай үед маск хэрэглэх
🌬️ Анги, танхим, гэр орчныг тогтмол агааржуулах
🏠 Өвдсөн хүүхдийг сургууль, цэцэрлэгт явуулахгүй, гэрт нь тусгаарлан асрах
🥗 Цэвэр ус, эрүүл зөв хоол хүнс хэрэглэх
💉 Товлолт вакциндаа хамрагдах
🩺 Өвчний шинж тэмдэг илэрвэл эмч, эрүүл мэндийн байгууллагад хандах

⚠️ Сургууль, цэцэрлэгийн орчинд улаан бурхан, гахай хавдар, ханиад томуу, амьсгалын замын халдвар, гэдэсний халдвар, гепатит А зэрэг халдварт өвчин тархах эрсдэлтэй.

👨‍👩‍👧‍👦 Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн:
Хүүхдийнхээ гарын ариун цэвэрт анхаарч, вакцинжуулалтад бүрэн хамруулан, өвчний шинж тэмдэг илэрсэн үед сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байх нь халдвараас сэргийлэх хамгийн чухал алхам юм.

💚 ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД – БИДНИЙ АНХААРАЛ, ХАМГААЛАЛТ, ХАРИУЦЛАГА!

🏥 ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УЯНГА СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Маргад: Анх Батчулуун эмчийг хоригдоход сэтгэл гаргаж, уйгагүй тэмцэж үгээ хэлж байгааг нь хараад Сэргэлэн эмчийг мэддэг...
27/08/2026

Маргад: Анх Батчулуун эмчийг хоригдоход сэтгэл гаргаж, уйгагүй тэмцэж үгээ хэлж байгааг нь хараад Сэргэлэн эмчийг мэддэг болсон.
Эмэгтэй хүн цагаа тулбал ямар мундаг, ухаалаг, зоригтой байдгийг энэ эмч харуулж, бахархмаар санагдаж байсан шүү. 🫶🏻🫶🏻
Сэргэлэн эмч дугарсны дараа бүх эмч нар тулгамдаж буй асуудлаа нийгэмд шууд ойлгуулж, эрүүл мэндийн салбараа аварсан.

Ардчилсан Монгол Улсын эмч нар ийм байх хэрэгтэй. 💪🏻💪🏻💪🏻
Ийм л зоригтой, нэгдмэл, ард түмнийхээ төлөө зогсдог!

Монгол Улсад Хүүхдийн мэс заслын алба үүсэж хөгжсөний 70 жилийн ойг тохиолдуулан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс О.Сэргэлэнд “Хүндэт доктор”, Philippe Billaud, M.D.-д “Хүндэт профессор” цол хүртээсэн тухай Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв мэдээ оруулжээ. Эмчдээ баяр хүргэе! 💖
Эдгээр эрхэм мэргэжилтнүүд хүүхдийн элэг шилжүүлэн суулгах болон зүрхний нээлттэй мэс заслын эмчилгээний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ажээ. 🙏🏻🙏🏻🙏🏻

Өнөөдөр хэн дуртай шантаажны сэтгүүлч ч юм уу, нам дагаж энэ салбарын хаа нэг албан тушаалд очсон хүмүүс нэртэй, зүстэй эмч нарыг гүтгэж, дорд үзэж болдоггүй юм‼️

Суниаснаар зүрх судасны өвчнөөс сэргийлэх боломжтой гэдгийг та мэдэх үү?Харвардын Их сургуулийн эрдэмтийн багийн 10 жили...
27/08/2026

Суниаснаар зүрх судасны өвчнөөс сэргийлэх боломжтой гэдгийг та мэдэх үү?

Харвардын Их сургуулийн эрдэмтийн багийн 10 жилийн (2000-2010) турш хийсэн ажиглалтын судалгаагаар дунд эргэм насны эрчүүд гар дээрээ 40 ба түүнээс дээш удаа суниаж чадаж байх нь ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН (ЗСӨ)-өөс 96 хувиар бага өвддөг болохыг тогтоожээ.

Иймд та ЗСӨ-өөс саргийлж суниаж хэвшээрэй!

Эх сурвалж: "Association Between Push-up Capacity and Future Cardiovascular Events Among Active Adult Men", AMA Network Open, 2019

Address

Улаанбаатар хот, СБД
Ulaanbaatar
14250

Alerts

Be the first to know and let us send you an email when Otoch.mn Эрүүл мэндийн сайт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Otoch.mn Эрүүл мэндийн сайт:

Shortcuts

Share