Төмөрбаатар Оточ

Төмөрбаатар Оточ Монголын Уламжлалт Анагаах Ухааны Үүдэн Эмнэлэг

29/03/2026

Төмөрбаатар оточ Уламжлалт эмнэлэгт Үйлчлэгч ажилд авна .
Тав тухтай орчин, найрсаг хамт олон таныг хүлээж байна . Тогтвортой ажиллах 45 - 55 насны хооронд , 55+ ч болно . Гол нь та эерэг зөв сэтгэлтэй ,ажилд чин сэтгэлээсээ ханддаг бол Та 99890221, 99855276 утас руу холбогдоорой .

29/03/2026

Өвдсөн нэгнийг эдгээгч
Өтөлсөн нэгнийг залуужуулагч
Эгэл нэртэй энгүй их үйлсдээ
Өргөсөн тангарагтаа үнэнч байж
Эдгээж аварснаа тоолдог ч үгүй
Хосгүй уужим энэрэл нигүүслээр ханддаг
Эгэл даруухан энгүй их хүмүүн
Эрүүл энхийн дээдийн
Жинхэнэ аз жаргалыг
бэлэглэгч
Эрхэм эмч нартаа
Эмч нарын баярын мэнд хүргэе ээ

XVII жарны "Сүрээр дарагч"  Улаагчин гал морь жилдээ айл бүхэн элбэг дэлбэг сайхан, эрүүл энх амар амгалан байж , ажил ү...
17/02/2026

XVII жарны "Сүрээр дарагч" Улаагчин гал морь жилдээ айл бүхэн элбэг дэлбэг сайхан, эрүүл энх амар амгалан байж , ажил үйлс нь өөдлөн дэвжихийн өлзийтэй сайхан ерөөлийг Та бүхэндээ өргөн барья аа .
Та бүхэн мин Сар шинэдээ сайхан шинэлээрэй .

27/01/2026

1. Багаас эхэл – ингэх нь хамгийн зөв.

Домбо аажим аажмаар дүүрдэг. Хамгийн чадварлаг багш хүртэл сурагч байсан гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв та эрэмбэ сахих чадвартай агаад тэвчээртэй бол амжилтанд хүрэх боломж үргэлж бий. Шөнийн дотор уулын оргилд хүрэхгүй учир багаас эхэлж шантралгүй хөдөлмөрлөсөн хүн л домбыг дүүргэж чадна.

2. Бодол биелдэг.

Бидний оюун бодол бол бидний ертөнц юм. Буруу бодол тээвээс өвчин зовлон таныг дагах болно. Цэвэр ариуныг өвөртлөвөөс сайн сайхнаар хүрээлэгдэх болно. Зөв амьдрахын тулд зөв бодлоор оюун ухаанаа цэнэглэх хэрэгтэй. Эерэгээр сэтгэж хүссэндээ хүрдэг бол сөрөг бодол өөрийг тань хөнөөхөөс цаашгүй.

3. Уучилж сурах.

Уур хилэнгээ дотроо хадгалах нь улайссан чулуу барьчихаад өөр нэгэн рүү шиднэ гэж хүлээхтэй адил, өөрөө түлэгдээд л дуусна. Бусдыг уучлах нь өөрийгөө чөлөөлнө гэсэн үг юм. Тэр даруй уучилж сурах нь хэцүү ч гэсэн боломжтой.

4. Таны үйлдэл бүр үр дагавартай.

Хөгжиж дэвшихийн тулд өдөр бүр үр бүтээлтэй байх хэрэгтэй. Бурхан шувуу бүрт өт өгдөг ч үүрэнд нь хаяж өгдөггүй. Юм хийсэн хүний хувь заяа юу ч хийгээгүй хүнийхээс өөр байдаг гэдгийг санаарай.

5. Ойлгох гэж оролд.

Үнэнийг эрэлхийлэх нь өөрийгөө зөвтгөхөөс чухал. Бусдыг ойлгоход бүхнээ зарцуулсан цагт өөрийг ойлгуулахад хүч зарагдахгүй. Амар амгалан байх нь зөв байхаас чухал.

6. Өөрийгөө ялан дийл.

Мянган тулаанд ялснаас өөрийгөө нэг ялсан нь дээр. Өөрийгөө ялан дийлсэн ялалтыг тань хэн ч булааж чадахгүй. Харин өөрийгөө ялан дийлэхийн тулд бодлоо удирдаж хянах чадвартай байх хэрэгтэй. Далайн шуурга шиг буцалж байж болохгүй. Магадгүй танд бодлоо удирдана гэдэг нь утгагүй сонсогдож болох юм. Тэгвэл та бодоод үзээрэй, шувуу дээгүүр тань нисэхийг та болиулж чадахгүй ч, толгой дээр тань үүрээ засахыг зогсоож чадна шүү дээ.

7. Найрамдлыг эрхэмлэн амьдрах хэрэгтэй.

Амгалан байдал дотроос эхэлдэг. Тайван амгалан байя гэвэл гаднаас эрж хайх биш өөрийн сэтгэл рүүгээ өнгийж харах нь зүйтэй.

8. Үргэлж талархаж байх.

Өглөө болгон сэрдэгтээ, идэх хоол, өмсөх хувцас, хайрлах хүнтэй гэдгээ бодоод өдөр бүр юм бүхэндээ талархаж байх хэрэгтэй. Амьдралд талархах шалтгаан хэзээд олдоно
🙏🙏🙏

"Эрүүл энх байж,   сэтгэл амар амгалан байх нь хамгийн дээд жаргал билээ" . Эрхэм хүндэт та бүхэндээ  Ирж буй шинэ оны б...
31/12/2025

"Эрүүл энх байж, сэтгэл амар амгалан байх нь хамгийн дээд жаргал билээ" .
Эрхэм хүндэт та бүхэндээ Ирж буй шинэ оны баярын мэндийг өргөн дэвшүүлэе.
2026 ондоо Хүн болгон эрүүл энх , сэтгэл амар амгалан байж , Хүссэн зорьсноо биелүүлж, аз жаргал ,амжилт бүтээлээр дүүрэн байгаарай гэж ёрөөё.

16/12/2025

Бие, хэл , сэтгэл санааны амар амгалантай л байж эрүүл орших үндэс суурь болох учиртайг эмч маань өдөр болгон олон жил айлдсан даа 🙏🙏🙏
Сөрөг сэтгэл санаа хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
Хүн гэдэг амьтан сэтгэл хөдлөлтэй. Сэтгэл санаа, сэтгэл хөдлөл нь бидний зан чанар, харилцааны соёл болон эрүүл мэндэд шууд нөлөөлнө. Стресс болон сөрөг сэтгэл санаа бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг бид мэднэ. Гэхдээ хэрхэн гэдгийг тэр болгон мэддэггүй нь үнэн билээ. Сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт таны эрүүл мэндэд муугаар нөлөөлөх болохыг анхаарна уу.
Дараах 10 сэтгэл хөдлөл таны эрүүл мэндэд ийн нөлөөлнө:
1. Уур хилэн Уур хилэн нь бидний сэтгэн бодох чадварт шууд муугаар нөлөөлж зүрх, судасны өвчлөлөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Уур хилэн нь хүний биед “цохь эсвэл гүй” гэсэн реакцыг үүсгэдэг бөгөөд энэ нь стрессийн гормоныг (адреналин, норадреналин болон кортизол) нэмэгдүүлнэ. Энэхүү сөрөг үр нөлөөний уршгаар тархины миндаль (сэтгэл хөдлөл хариуцсан тархины хэсэг) буруу хариу үйлдэл үзүүлж тархины сэтгэн бодох хэсгийг цусаар дүүргэнэ. Мөн цусны даралт ихсэх, зүрхний цохилт болон амьсгал түргэсэхэд хүргэдэг ажээ. Энэ шинж тэмдэг байнга илэрвэл цусны хана нарийсахад хүргэнэ. Судалгаанаас харахад уур хилэн нь яр шархны эдгэрэлтийг удаашруулах, цитокины (үрэвсэл үүсгэх дархлааны молекул) хэмжээг нэмэгдүүлээд зогсохгүй хорт хавдар, диабет үүсэх шалтгаан болдог байна.
2. Тайван бус байдал Архаг тайван бус байдал нь олон өвчний шалтгаан болох магадлалтай. Таны сэтгэл санаа тайван бус байхад гэдэс ходоод хямрана, энэ нь серотонинд нөлөөлөх тул сэтгэл санаа тайван бус байхад гэдэс ходоод хямардаг ажээ. Байнга нэг зүйлд санаа зовох нь дотор муухайрах, бөөлжих, гэдсээр хатгах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн цээжээр өвдөх, цусны даралт ихсэх, дархлаа сулрах, эрт хөгшрөх гол шалтгаан болно. Байнга санаа зовох нь гэдэсний булчинг чангалдаг тул гэдсээр хатуурах шинж тэмдэг илэрдэг байна.
3. Уйтгар гуниг, гашуудал Гэмтсэн уушги нь амьсгаа давхцах болон ядаргаанд ороход хүргэнэ. Амьсгалын хэвийн байдлыг алдагдуулдаг буюу уушгинд очих хүчилтөрөгчийн хэмжээ багасна, ингэснээр бронхийн багтраа өвчин тусах магадлал нэмэгдэнэ. Зүрхнээс гарах уйтгар гуниг нь уушгийг гэмтээгээд буцаад зүрхэндээ муу нөлөө үзүүлдэг. Хэрвээ уушгинд маш ихээр нөлөөлсөн бол ханиалгах, амьсгаа боогдох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Сэтгэл гутралд орвол өтгөн хатах болон цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурна. Ийм өвчнөөр өвчилсөн хүмүүс нэг бол таргалж эсвэл турахаас гадна хар тамхины донтон болдог ажээ.
4. Стресс Хэт их стресстэй хүн даралт ихсэх, астма, гэдэс ходоодны үрэвслээр шанална. Мөн зүрх судасны өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Стресс цусны даралтыг нэмэгдүүлж, холестериний хэмжээг ихэсгэнэ. Мөн хорт зуршилд түлхдэг ажээ – тамхи татах, идэвхтэй хөдөлгөөнөөс зайлсхийх, хэтрүүлэн идэхэд хүргэнэ. Энэ бүх муу зуршлууд нь артерийн судсыг гэмтээж зүрх судасны эмгэгт хүргэнэ. Шүдээ хавирах, зүрхний цохилт ихсэх, толгой эргэх, ядрах, нойргүйдэх, хоолонд хэт орох эсвэл хоолонд муудах шинж тэмдэг илэрнэ.
5. Ганцаардал Ганцаардал хүнийг нулимстай нь хутгаж мэдэх бөгөөд сэтгэл санааг меланхолийн хэмжээнд хүргэнэ. Ингэснээр уушгины хэвийн үйл ажиллагаа алдагдаж цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ унана. Ганцаардал нь гэнэтийн уур уцаараас ч илүү сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Ганцаардлын мэдрэмж нь стрессийн гормон ялгаруулж эхлэх бөгөөд бүр депресст ч хүргэж мэднэ. Ганцаардал нь сэтгэл санаанд шууд муугаар нөлөөлөхөөс гадна зүрхний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, дархлааны системд муугаар нөлөөлнө.
6. Айдас Айдас бол өөртөө итгэх итгэлийг алдагдуулдаг. Айдсыг түгшүүр дагалдана – бөөр, бөөрний булчирхайд нөлөөлдөг ажээ. Энэ үед бөөр хамгийн ихээр эрсдэлд ордог, учир нь бөөрний хэвийн үйл ажиллагааг хариуцдаг тархины хэсэг удаашралд ордогтой холбоотой. Байнга айдастай явах нь бөөрний өвчлөлд хүргэхээс гадна шээсний замын өвчлөлд хүргэнэ. Хүүхдүүдийн хувьд энэ нь шээсээ барьж чадахгүй байдлаар илэрдэг байна.
7. Шок/цочрол Гэнэтийн цочрол нь бие эрхтний тэнцвэрт байдлыг алдагдуулж хүнийг айдас, түгшүүрт автуулна. Зүрх болон бөөрөнд сөрөг нөлөө үзүүлнэ. Гэнэтийн цочролын дараа ялгарах адреналин нь бөөрний булчирхайн эд эсийг үхүүлдэг байна. Үр дагавар нь – зүрхний цохилт түргэсэх, нойргүйдэх, стресс, айдсаар дүүрнэ. Мөн бие сулрах, арьс өнгөө алдах, амьсгалын хэвийн байдал алдагдах, зүрхний цохилт ихсэх, нойргүйдэх, хоолны дэглэм алдагдах, болон бэлгийн амьдралын хэмнэл алдагдана.
8. Тэвчээргүй байдал, үзэн ядалт Саяханы нэгэн судалгаагаар тэвчээргүй хүмүүс нас чацуу тайван хүмүүсээс эрт хөгширч байгааг тогтоожээ. Мөн элгэнд муугаар нөлөөлдөг болохыг ч тогтоосон байна. Үзэн ядалтын үед ялгарах хорт бодис нь элгэнд муугаар нөлөөлдөг ажээ.
9. Хардалт, атаархал Хардалт нь хүнийг стресст оруулж, айдаст автуулна. Ингэснээр хүний цусан дахь адреналин болон норадреналины хэмжээг ихэсгэхэд хүргэнэ. Хардалт нь цөсний хүүдийн хэвийн ажиллагааг алдагдуулна. Муу гормоны хэт ялгаруулатаас болж цус элгэнд хуримтлагдаж цөсний ялгаруулалтанд нөлөөлдөг ажээ. Биеэс хорт бодис гадагшлах явц удааширч дархлаа муудна, нойргүйднэ, цусны даралт ихэснэ, зүрхний цохилт ихэснэ, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдана. Хардалт нь мэдрэлийн эсийн холбоосыг гэмтээж зүрхний цохилтыг түргэсгэдэг. Энэ нь цусны даралт ихсэхэд нөлөөлдөг байна.
10. Түгшүүр Дотор муухайрах, амьсгаа давхцах, ядарч бие сулрах, толгой эргэх шинж тэмдгүүд илэрнэ. Мөн гэдэс ходоодны хямрал дагалдах бөгөөд өтгөн хатах эсвэл гүйлгэнэ. Байнга ямар нэгэн зүйлд түгшиж явах нь архаг өвчний үндэс болно. Сөрөг сэтгэл санаатай явах нь зүрхний өвчлөлд хүргэх гол шалтгаан болно гэдгийг судлаачид тогтоожээ.
by Б.Золзаяа эмч

Address

Han Uul Duureg 18 R Khoroo , Park Garden Building 26b Number 102 Tomorbaatar Otoch Ylamjlalt Emneleg
Ulaanbaatar
11000

Telephone

+976 99890221

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Төмөрбаатар Оточ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Төмөрбаатар Оточ:

Shortcuts

Share

Category