Окулопластик Нүдний Эмнэлэг, Гоо сайхны мэс засал

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Окулопластик Нүдний Эмнэлэг, Гоо сайхны мэс засал

Окулопластик Нүдний Эмнэлэг, Гоо сайхны мэс засал 🏥Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн түшиц Окулопластик нүдний мэс заслын эмнэлэг.
(1)

👁️‍🗨️ Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн түшиц “Окулопластик” нүд, нүдний нөхөн сэргээх мэс заслын эмнэлэг....
22/05/2026

👁️‍🗨️ Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн түшиц “Окулопластик” нүд, нүдний нөхөн сэргээх мэс заслын эмнэлэг.

“Ухархайн ясны гэмтэл”

🩺 Ухархай буюу нүдний аяга нь нүдний алим болон нүд хөдөлгөгч булчин, судас, мэдрэл зэргийг агуулсан ясан гэр бүхий бүтэц юм. Нүүр болон нүдний эргэн тойрны гэмтлүүдийн үед ухархайн хугарал үүсгэдэг. Энэ тохиолдолд нүдний алим, зовхи, нулимсны суваг, зөөлөн эд давхар гэмтсэн байж болох тул нүдний эмчийн бүрэн үзлэг хийх нь чухал юм.

Дараах шинж тэмдэг илэрвэл та заавал нарийн мэргэжлийн эмчид хандаарай.👇

🔹Хараа гэнэт муудах
🔹Давхар харах
🔹Нүд хөдөлгөхөд өвдөх
🔹Нүд орчмоор хүчтэй хавдах
🔹Зовхи нээгдэхгүй болох
🔹Нүд хонхойх эсвэл бүлтийх
🔹Дотор муухайрах,бөөлжих

“Нүдний болон ухархайн гэмтэл нь зөв цагтаа оношилж, зөв эмчилбэл хүндрэлээс сэргийлэх боломжтой. Хараагаа хамгаалах хамгийн зөв алхам бол шинж тэмдгийг үл тоохгүй, мэргэжлийн эмчид эрт хандах юм.”🤍

⏱️Ажиллах цагийн хуваарь:
Даваа – Бямба: 09:00 –17:00
Ням: Амарна

📍Хаяг: ХӨСҮТ-ийн зүүн урд, “RapidMed” эмнэлгийн 2 давхарт

📞Дэлгэрэнгүй мэдээлэл, цаг авах:
7700-4130, 8887-4130

#Окулопластик #НүднийЭмнэлэг #НүднийЭрүүлМэнд
#ХарааХамгаалъя #НүднийЭмч #НүднийМэсЗасал #Ухархай
#Гэмтэл #Ясныгэмтэл #нүүрнийгэмтэл
#нүүрнийясхугарал #нүдхөхөрчхавдах

"Эрүүл нүд-Гэрэлт ирээдүй"АШУҮИС-ын түшиц “Окулопластик” нүдний эмнэлэг нь “НЕБ 33-р” дунд сургуульд хараа зүйн урьдчила...
19/05/2026

"Эрүүл нүд-Гэрэлт ирээдүй"
АШУҮИС-ын түшиц “Окулопластик” нүдний эмнэлэг нь “НЕБ 33-р” дунд сургуульд хараа зүйн урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгч байна. 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын үзлэг нь өмнөх жилүүдийн үзлэгээс илүү ялгаатай онцлогтой хийгдсэн нь гэвэл 1,2-р ангийн сурагчдын дунд холын харааны чадлын үзлэгээс гадна “ Хялрын эмгэг” илрүүлэх үзлэг болон “Өнгөний харааны эмгэг”-г илрүүлэх үзлэгийг нэмэлтээр хийсэн явдал юм. Тус сургуулийн нийт хамрагдвал зохих 512 хүүхдээс 473 хүүхдэд үзлэг оношлогоо хийснээс 299 хүүхэд хэвийн, үлдсэн 174 хүүхэд нь хэвийн бус харааны өөрчлөлттэй байна. Энэ нь нийт үзлэгт хамрагдсан хүүхдийн 36,7%-ийг эзлэж байна.
The affiliated “Oculoplastic” Eye Clinic of Mongolian National University of Medical Sciences is providing free preventive vision screening examinations and consultations at Secondary School No. 33. The spring screening for the 2025–2026 academic year was conducted with several new features compared to previous years. In addition to routine distance visual acuity screening, examinations for detecting “strabismus” and “color vision deficiency” were newly included for 1st and 2nd grade students. Out of the total 512 students eligible for screening at the school, 473 students underwent examination and evaluation. Among them, 299 students were found to have normal vision, while the remaining 174 students showed abnormal visual findings. This accounts for 36.7% of the students who participated in the screening.

Окулопластик Нүдний эмнэлэг, нөхөн сэргээх мэс засал
Цагийн хуваарь: Даваа-Бямба: 09.00-17.00 Ням: Амарна
Хаяг: ХӨСҮТ-ийн зүүн урд "RapidMed" эмнэлгийн 2-р давхарт
Та дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар лавлана уу:
7700-4130, 8887-4130
#нүднийэмнэлэг #33-рсургууль

19/05/2026

🩺 Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн түшиц “Окулопластик”- нүд, нүдний нөхөн сэргээх мэс заслын эмнэлэг нь 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд нүдний оношилгоо, эмчилгээ, мэс засал, гоо сайхны нөхөн сэргээх мэс засал болон хараа зүйн цогц үйлчилгээг тасралтгүй үзүүлэн ажиллаж байна.😊

🔬Бид орчин үеийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологид тулгуурлан:
🔹 Хүүхэд насанд хүрэгчдийн нүдний нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо
🔹 Нүдний бүх төрлийн мэс засал
🔹 Лазер эмчилгээ
🔹 Болор солих мэс засал
🔹 Торлогийн тарилга эмчилгээ
🔹 Хараа зүй, нүдний шилний үйлчилгээ
🔹 Зовхи болон нүүрний гоо сайхны мэс засал зэрэг үйлчилгээг нэг дор цогцоор нь үзүүлж байна.

Бид үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж, тасралтгүй хөгжил, чанартай тусламж үйлчилгээг зорилго болгон ажиллаж байна.🤍

🕘 Ажиллах цагийн хуваарь:
Даваа – Бямба: 09:00 –17:00
Ням: Амарна

📍 Хаяг: ХӨСҮТ-ийн зүүн урд, “RapidMed” эмнэлгийн 2 давхарт

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл, цаг авах:
7700-4130, 8887-4130

#Окулопластик #НүднийЭмнэлэг #НүднийЭрүүлМэнд
#ХарааХамгаалъя #НүднийЭмч #НүднийМэсЗасал

👁️‍🗨️ Нүдний эрүүл мэнддээ анхаарах хамгийн зөв алхам бол тогтмол үзлэг, оношилгоо хийлгэх юм. Сохрол, сул хараанд хүргэ...
18/05/2026

👁️‍🗨️ Нүдний эрүүл мэнддээ анхаарах хамгийн зөв алхам бол тогтмол үзлэг, оношилгоо хийлгэх юм. Сохрол, сул хараанд хүргэдэг нийт нүдний эмгэгийн 90% нь зайлсхийх боломжтой байдаг.

АШУҮИС-ийн түшиц “Окулопластик” нүд, нүдний нөхөн сэргээх мэс заслын эмнэлэг нь нүд, хараа зүйн үзлэг, оношилгоо, харааны шил тааруулах, мэс засал, нөхөн сэргээх болон гоо сайхны үйлчилгээний ЦОГЦ тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд хийж үйлчилж байна. ✨

🩺 Манай эмнэлгийн үйлчилгээ:
🔹 Нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо
🔹 Мэс засал
🔹 Эдийн шинжилгээ /Биопси/
🔹 Гоо сайхны тарилга, нөхөн сэргээх үйлчилгээ

💡 Манай давуу тал:
✅ Дэлхийд тэргүүлэгч дэвшилтэт технологи
✅ Нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо
✅ Тав тухтай орчин, найрсаг үйлчилгээ
✅ Мэргэжлийн чадварлаг доктор, профессор эмч, ажилтнууд

👨‍⚕️ Бид таны нүдний эрүүл мэндийн төлөө үргэлж хамт байна. 🤍

🕘 Ажиллах цагийн хуваарь:
Даваа – Бямба: 09:00 – 17:00
Ням: Амарна

📍 Хаяг: ХӨСҮТ-ийн зүүн урд, “RapidMed" эмнэлгийн 2 давхарт

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл, цаг авах:
7700-4130, 8887-4130

🌐 https://oculoplastic.xolbooc.com/booking/index

#Окулопластик #НүднийЭмнэлэг #НүднийЭрүүлМэнд
#ХарааХамгаалъя #НүднийЭмч #НүднийМэсЗасал

👁️‍🗨️ Таны нүднээс хэт их нулимс ялгарч, байнга нулимс цийлгэнэх, гоожих зовуурь илэрч байна уу? 🤔Нулимс гоожих зовуурь ...
15/05/2026

👁️‍🗨️ Таны нүднээс хэт их нулимс ялгарч, байнга нулимс цийлгэнэх, гоожих зовуурь илэрч байна уу? 🤔

Нулимс гоожих зовуурь гэнэт буюу цочмог, урт хугацаанд буюу архаг явцтай үүсэж болно. Цочмогоор нулимс гоожих нь ихэвчлэн нүдэнд гадны биет орох, харшил зэрэг цочроогч хүчин зүйлсийн улмаас үүсдэг. Харин нулимс байнга гоожих зовуурь удаан хугацаанд үргэлжилж байвал хамар нулимсны сувгийн бөглөрлийн шинж байж болзошгүй юм. ❗️

👩‍⚕️ АШУҮИС-ийн түшиц Окулопластик нүдний эмнэлэг дурангийн DCR мэс заслыг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж ашиглан хийж гүйцэтгэж байна.

Дурангийн DCR мэс засал нь:

✅ Ил сорви үлдээдэггүй
✅ Эрүүл эдийг бага гэмтээдэг
✅ Эдгэрэлт хурдан
✅ Нулимсны хэвийн урсгалыг сэргээдэг давуу талтай.

“Тогтмол үзлэгт хамрагдаж, эрсдэлээс урьдчилан сэргийлье.” 🤍

🕰Цагийн хуваарь:

Даваа-Бямба: 09.00-17.00
Ням: Амарна

📍Хаяг: ХӨСҮТ-ийн зүүн урд "RapidMed" эмнэлгийн 2-р давхарт

📞Дэлгэрэнгүй мэдээлэл, цаг авах:
7700-4130, 8887-4130

#Окулопластик #НүднийЭмнэлэг #НүднийЭрүүлМэнд
#ХарааХамгаалъя #НүднийЭмч #НүднийМэсЗасал

🏥Сувилагчийн халуун сэтгэл бол эмчилгээний хамгийн хүчтэй эм гэдэг үнэн үг билээ.Та бүхний минь ажил үйлс нь үргэлж дэлг...
12/05/2026

🏥Сувилагчийн халуун сэтгэл бол эмчилгээний хамгийн хүчтэй эм гэдэг үнэн үг билээ.
Та бүхний минь ажил үйлс нь үргэлж дэлгэрч, сэтгэл тань үргэлж гэрэлтэй, өөдрөг байх болтугай.

21/04/2026

#Нүднийэмнэлэг #нүдниймэсзасал
Окулопластик Нүдний Эмнэлэг, Гоо сайхны мэс засал

"Эрүүл нүд-Гэрэлт ирээдүй" АШУҮИС-ын түшиц “Окулопластик” нүдний эмнэлэг нь “Шинэ Монгол” дунд сургуультай 2017 оноос хо...
17/04/2026

"Эрүүл нүд-Гэрэлт ирээдүй"
АШУҮИС-ын түшиц “Окулопластик” нүдний эмнэлэг нь “Шинэ Монгол” дунд сургуультай 2017 оноос хойш 8 дах жилдээ хамтран ажиллаж, жил бүр бүх сурагчдын хараа зүйн урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгч байгаа билээ.
2025-2026 оны хичээлийн жилийн хаврын үзлэг нь өмнөх жилүүдийн үзлэгээс илүү ялгаатай онцлогтой хийгдсэн нь гэвэл 1-12-р ангийн сурагчдын дунд холын харааны чадлын үзлэгээс гадна “ Хялрын эмгэг” илрүүлэх үзлэг болон “ Өнгөний харааны эмгэг”-г илрүүлэх үзлэгийг нэмэлтээр хийсэн явдал юм.
Тус сургуулийн нийт хамрагдвал зохих 1557 хүүхдээс 1402 хүүхдэд үзлэг оношлогоо хийснээс 810 хүүхэд хэвийн, үлдсэн 592 хүүхэд нь хэвийн бус харааны өөрчлөлттэй байна. Энэ нь нийт үзлэгт хамрагдсан хүүхдийн 42,2%-ийг эзлэж байна. Нийт хүүхдийн 90,0% нь үзлэгт хамрагдсан байна. Үзлэгт хамрагдаагүй 155 хүүхэд үлдсэн болно.
Healthy Eyes – Bright Future”
Since 2017, the “Oculoplastic” Eye Clinic, affiliated with Mongolian National University of Medical Sciences, has been collaborating with New Mongol Secondary School for the 8th consecutive year. Each year, the clinic provides free preventive vision screenings for all students and offers professional advice.
The spring screening for the 2025–2026 academic year was conducted with notable differences compared to previous years. In addition to standard distance visual acuity testing for students in grades 1–12, screenings for strabismus (eye misalignment) and color vision deficiency were also newly included.
Out of a total of 1,557 students eligible for screening, 1,402 students underwent examination and diagnosis. Among them, 810 students were found to have normal vision, while the remaining 592 students had abnormal visual findings. This accounts for 42.2% of the examined students. Overall, 90.0% of all students participated in the screening, with 155 students not included.

Окулопластик Нүдний эмнэлэг, нөхөн сэргээх мэс засал
Цагийн хуваарь: Даваа-Бямба: 09.00-17.00 Ням: Амарна
Хаяг: ХӨСҮТ-ийн зүүн урд "RapidMed" эмнэлгийн 2-р давхарт
Та дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар лавлана уу:
7700-4130, 8887-4130
#нүднийэмнэлэг #шинэмонголсургууль

Address

Баянзүрх дүүрэг, Халдвартын эмнэлгийн чанх урд, “Rapid Med” эмнэлгийн 2-р давхарт
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+97677004130

Alerts

Be the first to know and let us send you an email when Окулопластик Нүдний Эмнэлэг, Гоо сайхны мэс засал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Окулопластик Нүдний Эмнэлэг, Гоо сайхны мэс засал:

Shortcuts

Share