Эрүүл-Оршихуй ӨЭМТ

Эрүүл-Оршихуй ӨЭМТ Эрүүл-Оршихуй Өрхийн Эрүүл Мэндийн Төв

03/09/2026
📌УЛИРЛЫН  ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
03/09/2026

📌УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

📌УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
💉Энэ жил улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг “ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор зохион байгуулж, томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах зорилгоор өмнөх жилүүдээс эрт буюу 9 дүгээр сард эхлүүлээд байна. Тус дархлаажуулалтад:
👶 6 сартайгаас 6 насны хүүхэд
🤰 Жирэмсэн эмэгтэй
👵 65 болон түүнээс дээш насны ахмад настан
🩺 Архаг хууч өвчтэй иргэд
эдгээр зорилтот бүлгийн иргэдийг хамруулж, вакциныг үнэ төлбөргүй хийнэ.
📊 Судалгаагаар 1–5 насны хүүхдийг вакцинд хамруулснаар томуугийн улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэл 75.2 хувиар буурсан байна.
🛡️ Иргэд та бүхэн дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, хүүхдүүд, гэр бүл, ахмад настнуудаа томуугийн өвчлөл, хүндрэлээс хамтдаа хамгаалъя.

📌УЛИРЛЫН ТОМУУГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ 🛡🛡🛡Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/262 дугаар тушаалын дагуу  БНСУ-ын "GC Biop...
03/09/2026

📌УЛИРЛЫН ТОМУУГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ 🛡🛡🛡
Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/262 дугаар тушаалын дагуу БНСУ-ын "GC Biopharma Corp"-д үйлдвэрлэсэн улирлын томуугийн "GCFLU" дөрвөн цэнт вакцинаар дараах эрсдэлт бүлгийн хүн амыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ дархлаажуулж байна.
Дархлаажуулалтад:
✅Боловсролын байгууллагын багш, ажилтан
✅6 сараас 6 хүртэлх насны хүүхдүүд
• Цэцэрлэг, сургуульд явдаг хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ
• Цэцэрлэгт явдаггүй хүүхдүүд харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хамрагдана
САНАМЖ 💉💉💉
➡️ Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу /9 сар, 2 нас/ хамрагдах насны хүүхдүүд эхлээд заавал УГУ/улаанбурхан, гахайн хавдар, улаанууд/ вакцинд товлолын дагуу хамрагдаж, сарын дараа томуугийн вакцинд хамрагдах боломжтой
➡️Хүүхдийнхээ эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрээ заавал авч ирнэ үү.
Цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 08:30-14:00 цаг хүртэл
ЛАВЛАХ УТАС: 93127243
See less

🌿 ТАЛАРХАЛ“Эрүүл оршихуй” ӨЭМТ-ийн төв хаалга, үүдний хэсгийг үйлчлүүлэгч, иргэдэд илүү ээлтэй, тав тухтай орчин бүрдүүл...
02/09/2026

🌿 ТАЛАРХАЛ

“Эрүүл оршихуй” ӨЭМТ-ийн төв хаалга, үүдний хэсгийг үйлчлүүлэгч, иргэдэд илүү ээлтэй, тав тухтай орчин бүрдүүлэх бидний хүсэлтийг дэмжин, хамтран ажилласан “Сэлвэшн Арми” ТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. 💐

Та бүхний дэмжлэг, хамтын ажиллагаа нь иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг илүү хүртээмжтэй, ая тухтай орчинд үзүүлэхэд үнэтэй хувь нэмэр боллоо.

🤝 Хамтын ажиллагаа, дэмжлэгт тань баярлалаа!

📢ИРГЭД ТА БҮХЭН ХАЯГИЙН БАТАЛГААЖУУЛАЛТАА ХИЙЛГЭЭРЭЙ
27/08/2026

📢ИРГЭД ТА БҮХЭН ХАЯГИЙН БАТАЛГААЖУУЛАЛТАА ХИЙЛГЭЭРЭЙ

📌Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулъя‼️
26/08/2026

📌Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулъя‼️

17/08/2026

COP17 хурлын үеэр тодорхой байршлуудын авто замыг 07:00-21:00 цагийн хооронд түр хязгаарлана.
Иймээс жолооч та бүхэн бусад замыг сонгон, хөдөлгөөнд оролцоно уу‼️

13/08/2026

⚠️ МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ #Эпилепси! #Уналт таталтын эмийн асуудлаар 👆🏼
Сэтгэцэт нөлөөт болон уналт таталт, булчин суллах эмийг улс худалдан авах жагсаалт дахь эмийн тоо 45 байсан нь нэмэгдэж 70 болсон билээ.
Тухайн эмийг хэрэглэж байгаа хүүхэд, иргэн бүрийн 1 өдрийн болон 1 жилийн эмийн хэрэгцээг бодитоор тооцох шаардлагатай байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас авч буй энэхүү судалгаанд нийт 70 төрлийн эм багтсан.
Хэрэв таны хүүхэд, гэр бүлийн гишүүн, асран хамгаалж буй хүн эдгээр эмээс хэрэглэдэг бол өдөрт хэдэн ширхэг хэрэглэдэг, жилд хэдэн ширхэг шаардлагатайг тооцож судалгаанд заавал оруулж өгнө үү.
Энэхүү мэдээлэлд үндэслэн Монгол Улсад бүртгэлгүй, эсвэл тасалдалтай байгаа шаардлагатай эмийг оруулж ирэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зохицуулалт хийхээр ажиллаж байна.
📝 Судалгааг бөглөхдөө анхаарах зүйлс
1. Анкетыг бүх мэдээллийг нь дутуу орхилгүй, кирилл үсгээр гаргацтай, зөв бөглөнө үү.
2. Эмийн нэрийг англи үсгээр зөв бичнэ үү. Доорх эмийн нэрсийн жагсаалтыг харж байгаад яг зөв нэрээр нь бөглөнө.
https://drive.google.com/.../1epapXJok.../view...
3. Эмийг аль улсын эм болохыг тодорхой бичнэ үү.
4. Тухайн хүний хэрэглэж байгаа эмийн өдрийн тун болон жилийн хэрэгцээний тоо ширхгийг зөв тооцож бичнэ үү.
⏰ Судалгааг 2026 оны 8 дугаар сарын 17-ны 09:00 цаг хүртэл бөглөнө.
Та бүхнийг өөрийн танил, ойр дотнын эпилепси, уналт таталт болон эдгээр эмийг хэрэглэдэг хүүхэд, насанд хүрэгчдэд мэдээллийг хүргэж, судалгаанд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсье.
⚠️ Анхаарна уу: Эмийн нэр, тун, тоо ширхэг болон бусад мэдээллийг дутуу, буруу бөглөсөн тохиолдолд тухайн хүний бодит хэрэгцээ зөв тооцогдохгүй бөгөөд шаардлагатай эмийг хүргэх үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй.
📋 Судалгаанд оролцох:
https://forms.gle/UYHnqWaFJJPeouXy7
Та нэг хүний мэдээллийг зөв, бүрэн бөглөснөөр шаардлагатай эмийг тасалдалгүй хүргэхэд бодит хувь нэмэр оруулж байна. 🤝

🧠 ХАРВАЛТЫГ ТАНИХ – BEFAST ҮНЭЛГЭЭТархины харвалтын үед дараах шинж тэмдгүүд илэрч болно.B – Биеийн тэнцвэр: Биеийн тэнц...
11/08/2026

🧠 ХАРВАЛТЫГ ТАНИХ – BEFAST ҮНЭЛГЭЭ
Тархины харвалтын үед дараах шинж тэмдгүүд илэрч болно.
B – Биеийн тэнцвэр: Биеийн тэнцвэр алдагдаж, гүйж дайвах
E – Нүд: Нүд хоёролзох, давхарлаж харах эсвэл огт харахгүй байх
F – Нүүр: Нүүр мурийх, аль нэг талын хацар, ам унжих
A – Гар: Аль нэг талын гар, хөл сулрах, барьж буй зүйлээ алдах эсвэл гар огт хөдөлгөхгүй болох
S – Хэл яриа: Хэл яриа ээдрэх, дүлтрах, яриа ойлгомжгүй болох эсвэл огт ярьж чадахгүй болох
T – Цаг: Дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд нэн даруй яаралтай тусламж дуудах.
⚠️ Тархины харвалтын үед цаг алдалгүй арга хэмжээ авах нь хамгийн чухал. Шинж тэмдэг илэрсэн даруйд яаралтай тусламж дуудаарай.

Address

Баянзүрх дүүрэг
Ulaanbaatar
32ХОРООНЫЦОГЦОЛБОРБАЙР

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрүүл-Оршихуй ӨЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category