09/07/2026
42-49 нас
Нийгмийн байлдан дагуулалт. Хоёр дахь сайжруулсан амьдралыг сэргээнгүүт хүн гэрлэлт, гэр бүл, ажил хөдөлмөр, өөрийн хөгжлийн амьдралын бүрэн дүүрэн байдлыг мэдрэх болно. Энэхүү ялалт нь хоёр төрлийн зан үйлийг бий болгодог. Хэрэв материаллаг сайн сайхан байдлын шинж тэмдгүүд хүнд чухал бол илүү их мөнгө, илүү тайтгарал, илүү олон хүүхэд, илүү олон эзэгтэй нар эсвэл хайрлагчид, илүү их хүч чадал, тэр шинэ сайжруулсан амьдралаа байнга өргөжүүлж, баяжуулж байдаг.
Хэрэв хүн шинэ газар нутгийг, тухайлбал оюун санааны газар нутгийг эзлэхээр зорьж байгаа бол түүний хувийн жинхэнэ бүтээл эхэлнэ. Бүх логикийн дагуу энэ үе нь оршин тогтнох асуулт болох өөрийгөө ухамсарлах хямралаар төгсөх ёстой. Би яагаад энд байна, би яагаад амьдарч байна, материаллаг зүйлээс гадна амьдралыг утга учиртай болгохын тулд би юу хийх ёстой вэ?
• Бернард Вербер, "Тэнгэр элч нарын эзэнт гүрэн" номоос
• Орчуулсан: Р.Сайхан-Уул.