Энх Төрөхүй жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төв

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Энх Төрөхүй жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төв

Энх Төрөхүй  жирэмсэн  эмэгтэйчүүдийн  сургалтын  төв Охид эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, гэр бүл төлөвлөлтөөр сургалт явуулж мэдээлэл олгоно.

Жирэмслэлт, төрөлттэй холбоотой мэдээллийг интернетэд тавьснаараа жирэмсэн эмэгтэй өөрт хэрэгцээтэй мэдээлэл тусламжийг цаг алдалгүй авах боломжтой болдог.

“ЭНХ ТӨРӨХҮЙ” жирэмсэн эхчүүдийн сургалтын төв нь дараах чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө болон эрүүл мэндийн боловсрол олгож байна.
Үүнд:
• ГЭР БҮЛИЙН СУРГАЛТ: ����
Жирэмсний 28-38 долоо хоногтой хосууд хамрагдана.
�Төлбөр: 80,000₮


I. �ТӨРӨХӨД БЭЛТГЭХ ОНЛАЙН БАГЦ СУРГАЛТ+ИОГ хөтөлбөр. ���

28-32 долоо хоногтой хамрагдаж болно. Гэр бүлийн гишүүдийн хамт хамрагдах боломжтой.
�Төлбөр 150,000₮-50,000₮


II. �Төрөхөд бэлтгэх 1 удаагийн онлайн сургалт. 32-38 долоо хоногтой.
�Төлбөр: 20,000₮

III. �ЖИРЭМСЭН ААВ ХӨТӨЛБӨР.(танхимаар) Зөвхөн Бямба гарагт 14,30-16.00.
�Төлбөр: 50,000₮

ТӨРӨХИЙН өвдөлт мэдрэх энтертаймент сургалт. Үүнд заавал жирэмсэн байх шаардлагагүй. Өөрийн хүсэл сонирхолдоо нийцүүлж хамрагдана.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Манайд худалдаалагддаг бараа бүтээгдэхүүнүүд:

• -280,000₮

• ||~150,000₮

• --65,000₮

• #Хүүхдийн даавуун төрөл бүрийн хөнжил, өлгий даавуу

• #Ургийн усны тест-1ш-20,000

• #Үтрээ чийгшүүлэгч гель. Төрөхөд хярзан урагдахаас сэргийлнэ.

• #хүүхдийн зүймэл гудас


• #хүүхдийн даавуун живх

~~~~~~~~~,~~~~~~~~~~~~~~~~~~~

#ЦАГИЙН ХУВААРЬ:�

�БЯМБА гарагт 10-15 цаг.
Зөвхөн ХОСУУДЫН СУРГАЛТ танхимаар явагдаж байна.���


Хаяг байршил:
ХУД. 3р хороо. Алтай хотхон урд талд Magnolia оффисын 5 давхарт.


Мэдээлэлийн лавлах утас: 9912-9428

03/09/2026
🤰 Манай жирэмсэн эмэгтэйчүүд тонус өгөөд байна гээд их ярьдаг даа. Энгийнээр бичээд тайлбхрлахыг хичээлээ.ХЭВЛИЙН ДООГУУ...
03/09/2026

🤰 Манай жирэмсэн эмэгтэйчүүд тонус өгөөд байна гээд их ярьдаг даа.
Энгийнээр бичээд тайлбхрлахыг хичээлээ.

ХЭВЛИЙН ДООГУУР ТААГҮЙ МЭДРЭМЖ ИЛРЭХ БҮР НЬ УМАЙН ТОНУС БИШ

🤰Хүүхэд өсөж томрохын хэрээр умай томорч, түүнийг тогтоож байдаг холбоосууд мөн дагаж сунадаг.

Үүнээс шалтгаалан:

• Хэвлийн доод хэсгээр хатгах, өвдөх
• Цавь орчим хатгах
• Нэг талдаа гэнэт чангаах мэт болох
• Эргэх, босох, алхах үед хатгуулж өвдөх
• Дотроос ямар нэг зүйл татаж байгаа мэт мэдрэгдэх зэрэг мэдрэмж төрж болно.

Ийм үед олон хүн:

❌ Тонус өгөөд байна.
❌ Хүүхэд доошилоод дутуу төрөх гэж байна гэж санаа зовдог.

Гэвч ихэнх тохиолдолд энэ нь жирэмсний хэвийн өөрчлөлт байдаг.

Мөн хүүхэд байрлалаа өөрчлөх эсвэл хүчтэй хөдлөх үед хэвлийн нэг хэсэг түр зуур овойж, чангарсан мэт санагддаг.

Харин жинхэнэ умайн агшилтын үед хэвлий бүхэлдээ хатуурч, хэсэг хугацааны дараа дахин сулардаг.

⚠️ Харин өвдөлт тогтмол давтагдах, хүч нь нэмэгдэх, усархаг эсвэл цусархаг ялгадас гарах, эсвэл хүүхдийн хөдөлгөөн мэдэгдэхүйц багасвал эмчид яаралтай хандаарай.

🤍 Жирэмсэн үед мэдрэгдэх бүх хатгах, хатуурлыг умайн тонус гэж ойлгох нь зөв биш.

⚠️ Анхааруулга: Энэхүү мэдээлэл нь ерөнхий мэдээлэл бөгөөд эмчийн зөвлөгөөг орлохгүй. Хувь хүний нөхцөлд тохирсон зөвлөгөөг авахын тулд мэргэжлийн эмчид хандана уу.

Мэдээллийг хураангуйлан энгийнээр бэлтгэсэн:
Д. Цэндсүрэн
Эх барих, эмэгтэйчүүдийн эмч

🤍 ГЭР БҮЛИЙН БАГЦ СУРГАЛТ🗓 2026.09.12⏰ 11:00Шинэ амьдралдаа хамтдаа бэлдэцгээе 🤰🏻👫Анх удаа болон дахин эцэг эх болж буй ...
02/09/2026

🤍 ГЭР БҮЛИЙН БАГЦ СУРГАЛТ

🗓 2026.09.12
⏰ 11:00

Шинэ амьдралдаа хамтдаа бэлдэцгээе 🤰🏻👫

Анх удаа болон дахин эцэг эх болж буй жирэмсэн хосуудад зориулсан практик сургалт.

📚 СУРГАЛТЫН АГУУЛГА

▫️ Эцэг эх болох сэтгэл зүйн бэлтгэл
▫️ Төрөлт ба төрөх үеийн хамтрагчийн үүрэг
▫️ Төрөх үеийн өвдөлт багасгах аргууд
▫️ Дүлэх үеийн зөв байрлал
▫️ Нярайн арьс арчилгаа, өдөр тутмын зөв дадал
▫️ Төрсний дараах амралт, нөхөн сэргээлт

🎥 Видео үзүүлэн, бодит дадлага, хэрэгтэй зөвлөгөө багтсан.

🎁 Оролцогч бүрт:
✨ Гарын бэлэг, бонус

➕ Нэмэлтээр:
• “Жирэмсэн аав” хөтөлбөр
• Хөхний толгойн үзлэг, зөвлөгөө — ҮНЭГҮЙ

💰 Төлбөр: 180,000₮
📝 Бүртгэл → чат

⚪️ Суудал цөөн тул бүртгэлээ эрт баталгаажуулаарай.

🏥 ХУД, 11-р хороо
Зайсан толгойн зүүн талд — АСЭ эмнэлэг

🤰🏻Төрөх дөхөхөөр  хамгийн их сандаргадаг зүйлс:- Өвдөлтөө яаж давах вэ?- Хярзангийн урагдалгүй яаж төрөх- Төрөлт хэрхэн ...
02/09/2026

🤰🏻Төрөх дөхөхөөр хамгийн их сандаргадаг зүйлс:

- Өвдөлтөө яаж давах вэ?
- Хярзангийн урагдалгүй яаж төрөх
- Төрөлт хэрхэн яаж эхлэхээ сайн мэдэхгүй байх
* Аав яаж туслах вэ?
* Эмнэлэг рүү хэзээ явах вэ?
* Төрсний дараах эхний өдрүүдэд юунд бэлдэх вэ?

Эдгээрийг нэг дор цэгцтэй ойлгохыг хүсвэл манай гэр бүлийн сургалтанд хамрагдаарай.

🤰 Дасгалын бөмбөгөө хэрхэн сонгох бэ. Дасгалын бөмбөг сонгохдоо❌ өнгө ❌ үнэ биш✅ БИЕИЙН ӨНДӨРТ ТОХИРОХ ХЭМЖЭЭ хамгийн чу...
28/08/2026

🤰 Дасгалын бөмбөгөө хэрхэн сонгох бэ.

Дасгалын бөмбөг сонгохдоо
❌ өнгө ❌ үнэ биш

✅ БИЕИЙН ӨНДӨРТ ТОХИРОХ ХЭМЖЭЭ хамгийн чухал.

📏 Биеийн өндөр → Бөмбөгний хэмжээ

• 150–160 см → 55 см
• 160–170 см → 65 см
• 170–180 см → 75 см
• 180 см-ээс дээш → 85 см

📌 Зөв хэмжээний шинж:
– Хоёр хөл газарт бүтэн хүрнэ
– Өвдөг, ташаа ойролцоогоор 90°
– Нуруу хэт хотойхгүй, аюулгүй суулттай

⚠ Хэт жижиг бөмбөг → нуруу, аарцагт ачаалал өгнө
⚠ Хэт том бөмбөг → тэнцвэр алдагдана

Хэрвээ эргэлзэж байвал
өөрийн өндрийг бичээд асуугаарай 💬
Бид тайлбарлаж өгнө 🤍

💚Ганцхан жирэмсэн хүнд зориулсан биш бүх насныхан хийх боломжтой.

📌 Хадгалаад аваарай – хэрэг болно

 #Ургийн ус мөн эсэхдээ эргэлзэж  санаа зовж байна уу? 🤰🏻 #Эргэлзэх хэрэггүй асуудлыг шийдэхэд  # Ургийн усны тест танд ...
28/08/2026

#Ургийн ус мөн эсэхдээ эргэлзэж санаа зовж байна уу? 🤰🏻

#Эргэлзэх хэрэггүй асуудлыг шийдэхэд # Ургийн усны тест танд тусална. 🤰🏻

#Энгийн хялбар хэрэглээ. Зааврын дагуу.

Маш бага багаар ус гарч байгаа эсэхийг мэдэх боломжтой түргэвчилсэн тест.🤰🏻

Хэрвээ 03 шиг хөх ногоон өнгө гарч байвал ургийн ус гарч байна гэж үзээд хяналтын эмчдээ эсвэл эмнэлэгт хандана.

💰Үнэ: 1 ш-20,000₮

🚗Хүргэлтгүй

27/08/2026

Маргаашийн сургалтад цөөн суудал үлдсэн тул тул та амжиж бүртүүлээрэй🤰🏻👫

🌸 ТӨРСНИЙ ДАРААХ ААВЫН ДЭМЖЛЭГ ❤️Шинэ төрсөн нярайг асрах нь зөвхөн ээжийн үүрэг биш харин аавын жижигхэн мэт санагдах д...
27/08/2026

🌸 ТӨРСНИЙ ДАРААХ ААВЫН ДЭМЖЛЭГ ❤️

Шинэ төрсөн нярайг асрах нь зөвхөн ээжийн үүрэг биш харин аавын жижигхэн мэт санагдах дэмжлэг бүр ээжид их хүч, тайвшрал өгдөг.

👨‍🍼 Аавын хийж болох энгийн үнэ цэнэтэй зүйлс:

✅ Живх солих
✅ Хүүхдийг тайвшруулж, унтуулах
✅ Гэрийн ажлыг хийх
✅ Ээжид ус, халуун хоол бэлдэж өгөх
✅ Чи сайн байна гэж урам өгөх

💛 ээжид хамгийн хэрэгтэй зүйл нь хажууд нь хамт байж, түүнийг ойлгож түшиж тулдаг нөхөр байдаг.

Мэдээлэлийг хураангуйлан бэлтгэсэн: Д.Цэндсүрэн
Эх барих эмэгтэйчүүдийн эмч

🤱 ХӨХҮҮЛ ҮЕИЙН ХООЛЛОЛТЫН ТУХАЙ зөв ойлголт. ✅ Эхийн сүүг дэмжих хамгийн сайн хоол хүнс🥗 Шим тэжээлтэй хоол* Уураг, бүхэ...
25/08/2026

🤱 ХӨХҮҮЛ ҮЕИЙН ХООЛЛОЛТЫН ТУХАЙ зөв ойлголт.

✅ Эхийн сүүг дэмжих хамгийн сайн хоол хүнс

🥗 Шим тэжээлтэй хоол

* Уураг, бүхэл үр, жимс, ногоо, эрүүл өөх тос агуулсан тэнцвэртэй хоол хүнс хэрэглээрэй.

💧 Цангахаа хүлээхгүйгээр шингэн уух

* Ус болон бусад шингэнийг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн уух нь чухал.

😴 Сайн унтаж амрах

Сүү оруулах ид шидийн ганц ч хүнс байдаггүй.

💡Сүүний ялгаралтыг хамгийн сайн дэмждэг зүйл бол:

* 👶 Хүүхдээ ойр ойрхон хөхүүлэх
* 🤱 Хөхийг сайн суллах
* ❤️ Ээж эрүүл, тэнцвэртэй сайн хооллолт, сайн амралт

Хамгийн сайн сүү оруулагч бол хүүхдээ тогтмол, зөв хөхүүлэх юм.

Мэдээлэлийг хураангуйлан бэлтгэсэн: Д.Цэндсүрэн
Эх барих эмэгтэйчүүдийн эмч

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 11:00 - 14:00

Telephone

+97699129428

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Энх Төрөхүй жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Энх Төрөхүй жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төв:

Shortcuts

Share