17/07/2026
Японы сэтгэл зүйч Хидэки Вадагийн «80 👇насыг даван туулах нь» нэртэй ном саяхан хэвлэгдэн гарч, асар их анхаарал татаж байна.
Ном дэлгүүрт гарсан даруйдаа 500 мянга гаруй хувь борлогдсон бөгөөд ойрын саруудад 1 сая хувь давж, бестселлер болно гэж мэргэжилтнүүд таамаглажээ.
💖61 настай доктор Вада нь ахмад настнуудын эрүүл мэндийн чиглэлээр нэр хүндтэй мэргэжилтэн юм. Тэрээр 60 наснаас хойших тайван, аз жаргалтай амьдралын нууцыг 44 дүрэм болгон эмхэтгэжээ. Эдгээр нь энгийн мэт боловч амьдралын гүн ухааныг агуулсан зөвлөгөөнүүд юм.
💜Өдөр бүр алх.
Уур хүрвэл гүнзгий амьсгал.
💜Биеэ байнга хөдөлгө, хөшиж царцахаас сэргийл.
💜Зуны улиралд, агааржуулагчтай байсан ч ус сайн уу.
💜Хоолоо сайтар зажил. Ам, тархи хоёр хамтдаа ажилладаг.
💜Ой санамж наснаас биш, идэвхгүй байдлаас болж мууддаг.
💜Эмийг хэтрүүлэн хэрэглэж болохгүй.
💜Онцын шаардлагагүй бол даралт, сахарын хэмжээг хэт доошлуулах гэж бүү яар.
🌼Ганцаардал заавал тусгаарлагдсан гэсэн үг биш, заримдаа тайван амгалангийн эх сурвалж байдаг.
🌼Заримдаа амарч, залхуурах нь ичгэвтэр зүйл биш.
🌼Өндөр настай болсон хойно заавал машин жолоодох албагүй.
🌼Дуртай зүйлээ хийж, дургүй зүйлээсээ татгалз.
🌼Өөрийгөө гэртээ бүү хорь.
🌼Аз жаргалтай болгодог хоолоо ид. Бага зэрэг жин нэмэгдэх нь айх зүйл биш.
🌷Таагүй хүмүүстэй цаг бүү өнгөрөө.
🌷Телевизийг хэт удаан бүү үз.
🌷Өвчинтэйгээ байнга тэмцэхээс илүүтэй, түүнтэйгээ зохицож амьдарч сур.
🌷Өөдрөг үзэл бол хамгийн сайн эм.
🌷Жимс, нарны гэрэл, цэвэр агаар бол аз жаргалын эх үүсвэр.
💚Сэтгэлдээ байгаа зүйлээ ярьж бай.
Шаардлагатай бол үзэл бодлоо өөрчлөхөөс бүү ай.
💚Суралцахаа болих нь хөгшрөлтийн эхлэл.
💚Талархаж чаддаг байх нь хангалттай.
💚Инээмсэглэл аз авчирдаг.
🌸Хөгшрөлт бол ачаа биш, харин амьдралын бэлэг юм.
🌸Доктор Вадагийн хэлснээр, 60 наснаас хойших үе бол амьдралын төгсгөл биш, харин илүү энгийн, тайван амьдралын эхлэл юм. Энэ үед хүн амьдралыг илүү тодорхой харж, өөртэйгөө илүү үнэнч болдог.
🌸Товчхондоо:
❤️Энгийн амьдар. Өдөр бүр бага ч гэсэн хөдөл. Илүү их инээмсэглэ. Биеэ, насаа хайрлан хүлээн зөвшөөр. Тэгвэл аз жаргал таны бодож байснаас илүү ойрхон байгааг ойлгоно.
❤️Энэ мэргэн үгийг хайртай хүмүүстэйгээ хуваалцаарай. Учир нь мэргэн ухаан насны хязгаар мэддэггүй.
❤️Залуучуудаар бүү бахарх. Бид бүгд л нэгэн цагт залуу байсан.
❤️Харин ахмад настнуудаар бахарх. Тэд хорвоог туулж, амьдралын жинхэнэ үнэ цэнийг мэдэрсэн хүмүүс.
❤️Үүр цайхаас өмнө загасчилж, мөөг түүж, аялалд гарч, надаас ч түрүүлэн алхаж яваа ахмадуудыг бишир.
❤️Нас ахисан ч өөрийгөө арчилж, үс засалт, гутал, хувцаслалтдаа анхаарсаар байдаг хүмүүсийг бишир.
❤️Амьдралын хамгийн хүнд сорилтуудыг давсан ч баяр баяслаа алдалгүй, үр хүүхэд, ач зээгээрээ бахархаж, мөрөөдөл хүсэлтэй хэвээр байдаг ахмадуудыг бишир.
💛Залуу байх амархан.
💛Харин нас ахисан ч сэтгэлээрээ залуугаараа үлдэж чадсан хүмүүс л жинхэнэ бахархал юм.
💛Ер нь бол хүн 45 наснаасаа л өөрийгөө сайн тордож биендээ тохирч таарсан БАД ыг тогтмол хугацаатай хэрэглэж
💛Эрүүл мэнддээ л анхаарчихвал болох нь тэр дээ