17/09/2026
ДЭЛХИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨДӨР – 2026
✅Дэлхий дахинд жил бүрийн 9 дүгээр сарын 17-ны өдрийг "Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
2026 оны хувьд энэхүү өдрийг “Халдварт бус өвчний үеийн аюулгүй тусламж, үйлчилгээ” сэдвийн дор “Амьдралын турш аюулгүй тусламж, үйлчилгээ!” (Safe care for life!) хэмээх уриатайгаар тэмдэглэж байна.
✅Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс өрнүүлж буй 30 хоногийн аян
Энэхүү өдрийг угтан манай төвөөс Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран 09 сарын 10-ны өдрөөс эхлэн “АМЬДРАЛЫН ТУРШ АЮУЛГҮЙ ТУСЛАМЖ – ИЛРҮҮЛСНЭЭС ХЯНАЛТ ХҮРТЭЛ ИРГЭН БҮР ТАСРАЛТГҮЙ ХЯНАЛТАД” сэдэвт 30 хоногийн аяныг амжилттай эхлүүлээд байна.
✅Аяны хүрээнд хийгдэх гол ажлууд:
•2026 онд Артерийн даралт ихсэх болон Чихрийн шижин шинээр илэрсэн иргэдийн хяналтын бодит байдлыг цэгцтэй үнэлэх.
•Өмнө нь оношлогдсон боловч хяналтаас тасарсан иргэдийг дахин илрүүлж, эргэн хяналтад оруулах.
•Артерийн даралт ихсэх, чихрийн шижинтэй иргэдийг тогтмол, тасралтгүй хяналтад бүрэн хамруулах тогтолцоог сайжруулах.
Гүн талархал илэрхийлье!
✅Энэхүү өдрийг тохиолдуулан нийслэл, орон нутгийн бүх шатлалын, улс болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд нэгдэн, өөр өөрийн онцлогт тохирсон өдөрлөг, үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж байгаад ЭМХТ-ийн зүгээс гүн талархал илэрхийлье!
✅Эрүүл мэндийн байгууллагууд иргэддээ хүрч, хэрхэн идэвх санаачилгатай ажиллаж буйг тэдний зохион байгуулж буй үйл ажиллагаа, цахим хуудсаараа дамжуулан хүргэж буй зураг, мэдээллүүдээс тодхон харж болно. Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тасралтгүй хөдөлмөрлөж буй нийт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ баярлалаа!