05/10/2026
Шинжээч таны шинжилгээний үр дүн хэр найдвартай вэ?
Тэр найдвартай байдлыг тоогоор нотолж чадах уу?
🧫 MICROWORLD EXPLORER — II ТҮВШИН
Аргын баталгаажуулалт + Хэмжлийн эргэлзээ
🧫 МИКРОБИОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ БА ХЭМЖЛИЙН ЭРГЭЛЗЭЭ
ISO/IEC 17025:2017 • ISO 19036:2019-д суурилсан хэрэглээний практик сургалт
Стандартыг мэдэхээс илүү — лабораторид хэрэгжүүлж чаддаг байх.
Микробиологийн лабораторид шинжилгээний үр дүн гаргах нь зөвхөн аргачлалыг мөрдөхөөс хэтэрсэн ойлголт.
Таны гаргасан үр дүн хэр найдвартай вэ?
Аргын гүйцэтгэлийг ямар нотолгоогоор батлах вэ?
Хэмжлийн эргэлзээг хэрхэн тооцох вэ?
Гарсан үр дүнг ISO/IEC 17025-ийн шаардлагатай хэрхэн уялдуулах вэ?
Эдгээр асуултыг онолоор бус, бодит өгөгдөл дээр ажиллан шийдэх 3 өдрийн хэрэглээний сургалт.
🔬 СУРГАЛТААР:
▪ ISO/IEC 17025:2017-ийн шаардлагыг микробиологийн лабораторийн практикт хэрэглэх
▪ Аргын verification ба validation-ийн ялгаа, хэрэглэх нөхцөл
▪ Микробиологийн аргын гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг үнэлэх
▪ ISO 19036:2019-ийн дагуу хэмжлийн эргэлзээ тооцох
▪ CFU/g, CFU/mL болон log₁₀ өгөгдөлтэй ажиллах
▪ Давтан шинжилгээний өгөгдлөөс uncertainty component тодорхойлох
▪ Combined standard uncertainty, expanded uncertainty тооцох
▪ Excel ашиглан хэмжлийн эргэлзээний тооцоо хийх
▪ Аргын баталгаажуулалтын өгөгдөлд үндэслэн дүгнэлт гаргах
▪ Шинжилгээний үр дүн, хэмжлийн эргэлзээг мэргэжлийн түвшинд тайлагнах
▪ Method Verification/Validation + Measurement Uncertainty-г нэгтгэсэн практик кейс ажиллах
🎯 ХЭНД ЗОРИУЛСАН БЭ?
EXPLORER / Хэрэглээний судлаач / II түвшин
Микробиологийн болон хүнс, ус, үйлдвэрлэл, эм, гоо сайхан зэрэг салбарын:
• Лабораторийн мэргэжилтэн
• Шинжээч
• Лабораторийн эрхлэгч
• Чанарын менежер
• Арга, шинжилгээ хариуцсан ажилтан
• Судлаач, хэрэглээний судлаач
• ISO/IEC 17025 хэрэгжүүлж буй лабораторийн ажилтан
🗓 2026.10.20–22
⏰ 10:00–15:00
📍 MicroWorld Research Center
3 өдөр — Онол + бодит өгөгдөл + Excel практик + кейс ажил
Энэ бол зөвхөн стандартын заалт тайлбарлах сургалт биш.
Өөрийн лабораторид ашиглах тооцоо, үнэлгээ, баримтжуулалтын аргачлалыг эзэмших сургалт.
📌 Сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөрийг бүртгэлийн холбоосоос татаж авах боломжтой.
👉 БҮРТГҮҮЛЭХ:
https://forms.gle/UndCFbdbGKJnj2NC8
Суудлын тоо хязгаартай.
#лаборатория #нянсудлал #хэмжлийнэргэлзээ