2000 оны 11 сард компаний үүсгэн байгуулагч ноён Ли Лу Зы ОХУ-ын нийслэл Москва хотод Шеншимин олон улсын байгууллагыг анх байгуулсан. Тэр цагаас хойш ноён Ли Лу Зы асар их хүч хөдөлмөр, оюун ухаан зарж ажилласны эцэст өнөөдөр дээд зэргийн олон улсын чанартай бодлогыг амжиллтай хэрэгжүүлж байна. Гуравхан жилийн хугацаанд Эрүүл мэндийн төлөөх Эх үйл хэргээ дэлхий нийтэд түгээж одоогийн байдлаар Ази
, Европ, Африк тивийн 30 гаруй оронд өөрийн салбараа байгуулан ажиллаж байгаа бөгөөд тухайн үед хилийн чанад дахь борлуулалтын хэмжээ 1.5 тэр бум доллараас давж байжээ.
2002 оны сүүлээрхи Европ дахь эрх бүхий байгууллагуудын нэгдсэн дүгнэлтээр “Шеншимин” брэндийн үнэ цэнэ 1 тэр бум юанаас давж гарсан юм. 2002 оны сүүлээр ерөнхийлөгч ноён Ли Лу Зы өөрийн орондоо буцаж ирээд урилгаар компани байгуулах газрынхаа байршил нөхцөлтэй танилцав. Ингээд 2003 оны 1 сард Жун Шань Шеншимин биологийн идэвхит эрүүлжүүлэгч бүтээгдэхүүний компанийг байгуулсан юм. Түүнчлэн 2.4 тэр бум юаны хөрөнгө оруулалт хийж улмаар Жун Шань хот дахь БНХАУ-ын эрүүл мэнд ШУ технологийн төв бүсэд Шеншимин ШУ технологийн хүрээлэнг байгуулжээ. Нийт 26.640sq талбайг эзлэн оршдог ба 2005 оны сүүлээр оффисын барилгын ажлыг бүр мөсөн дуусгаж ашиглалтанд оруулсан. Одоогоор тэнд компаний удирдлагын төв, олон улсын интернет худалдааны төв, Олон улсын GMP стандартад нийцсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, судалгаа шинжилгээний төв гэх мэтчилэн нэг цэгийн цогц үйлчилгээ явагдаж байна. Шеншимин корпораци нь , өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүн, өөрийн гэсэн систем, олон улсын электрон худалдаа, өөрийн гэсэн арга онолтойгоор хөгжлийн олон төрлийн замыг сонгон орсон төдийгүй улмаар тус компаний бодит хүч, хэв маяг, нөлөөлөх чадвар тасралтгүй хөгжин хүчирхэгжиж байгаа билээ.
2008 онд хүн төрөлхтөний нийгэм, худалдааны чиг хандлага, ЭЗ-ийн хөгжил зэргийг үндэслэн Шеншимин компаний олон жилийн хөгжлийн явц дахь хэрэглэгчдийн үнэ цэнийн онол болон электрон худалдааны явц байдалтай уялдуулан корпорацийн ерөнхийлөгч ноён Ли Лу Зы өргөн далайцтай, алсын хараатай арвин баялаг онолын мэдлэг болон зах зээлийн бодлогуудыг хэрэгжүүлэн “ Эрүүл баян эрин зуун”-ыг бүтээн бий болгохын төлөө цаг хугацаатай уралдан ажиллаж байна. Иймд Шеншимин корпораци олон улсын чанартай нэн тэргүүний шилдэг бодлогоо хэрэгжүүлэх эх үйлсдээ нэгэнтээ гарчээ.