06/07/2026
2026 он гарсаар иогоогоо буцан хийж эхэлснээр ч юмуу миний амьдралд олон сайхан эерэг өөрчлөлт гарлаа … Зөв явбал зөөлөн зөөлөн гэдэг шиг зөв сайхан олон хүмүүстэй учирч, хоолой маань ахин муудсангүй улам сэргэж ,
сэтгэл санаа цаг мөчид өөдөө гэрэлтэж ,
биеийн жиндээ эргэн орж ,
олон сорилтыг сөрж , хүн дахин сэргэж болдгийг өөрийн биеэр туулж явна ☺️
Сугалаанд хэзээ ч хожиж үзээгүй би энэ Морь жил гарснаар Мартын баяраар нэрээ дуудуулж азтан болж билээ… тэр олон зуун хүнээс 5 хан хүн суглахад миний нэр утсыг ахин дахин дуудахад өөртөө ч итгэхгүй сууж байлаа 😎😅
Морь жил морь сар морь цаг гэдэг шиг анх удаа Хэнтий аймаг мөн Унага тамгалах найранд анх удаа явж үзлээ … 🤍
Бид морин дэлэндээр дэлхийг тамгаласан агуу түүхт орны иргэд… Хөдөө талаасаа улам холдоод байх шиг санагдах юм… 🙏
Өв тээж залуус хойчоо манлайлж буй тэр олон хамт олонд талахраж сууж байлаа …
1000 адууны төвөргөө тоосон дунд биеийн шар үс босч , омогшил гэж тэр л байх ❤️
2 хон унаганы сугалаа явагдана нэрээ бичиж хийгээрэй гэсэнд , хүүхдүүдээр сугалаагаа сугалуулсанд 2 залуу таарав…. 😎
Зүсэлж сонгосон эр , эм унага бэлдсэн байв …
Уяач удмын хүү, адуу моринд ойрхон яг нүдээ олсон 2 залуу таарсан юм… 🥰
Монгол ёс байна даа ахин нэгийг нэмээд 3 болгоё зүслээгүй охин унага сонгож авах эрх бэлэглэе алив тэр жаал хүү гарч ирээд сугалаарай гэсэнд хутгаж хутгаж нэгийг сугалтал Нараа гэсэн нэр сугаллааа 🤩
миний бие сулраад толгой хоосроод ирэв, угийн 1000 моридийн тоосонд манарсан байсныг хэлэхүү тулгамдаад хязгааргүй ихээр баярлан хөөрснөө нуух юун 🙏🙏🙏
Уриалан дуудсан найз нөхөд ах эгч нартаа баярлалаа …
Намайг азтан болгож сугалсан жаал хүү Энэрэлт дээ баярлалаа
Баярлуулнаа гээд утас нэрийг нь авав
Азтай хийморьтой байлаа
Бидний Монгол наадам хаяанд иржээ
Миний хөөрөл одоо ч байсаар байна
Амьдрал үнэхээр баялаг шүү
Юу ч тохиолдож болно
Яаж ийгээд л зөв явахыг хичээгээрэй 😘😘😘😘
Баяртай сайхан мэдээгээ хуваалцаж байгаадаа нүүр дүүрэн мишээж сууна даа Нараа нь 🤭❤️🤭