Advika Yoga & Pilates Studio

Advika Yoga & Pilates Studio Хатха иог
Виньяса иог
Нурууны иог
Нөхөн сэргээх иог
Инь иог
Мат пилатес
Хүүхдийн иог

06/08/2026

Иогийн ахисан шатны RYT-300 сургалтын анатоми хичээлээс маш их мэдлэгийг Жаргалт багшаасаа олж авсандаа🙏

04/08/2026

Иог ба Жирэмслэлт…

04/08/2026

Сэтгэл…

Энэ шуналын нийгэмд бид сэтгэлээ тогтоож барихын тулд иог, бясалгал хийх л хэрэгтэй.

04/08/2026

Иогийн ач тус…

03/08/2026

Энэ үнэхээр том асуудал болсон. Яг хажуудах хүмүүсээ л ажиглаад үзээрэй.

Ямар ч мэдрэлгүй гэх юмуу. Юм хэлж байгааг ч анзаарахгүй. Чангаар хэлж байж яасан ийсэн гэж сэрэх.

03/08/2026

Чухал хичээл. Утсандаа зай гаргах гээд, энд хадгалчихъя.

27/07/2026

#иог

20/07/2026

Төрөөд 1 сар гарантай болж байгаа ээж дээрх дасгалуудыг хийж болох уу гэсэн байна.

Төрсөн ээжүүд аарцаг ёроолын булчин болон корын гүн булчингуудыг чангалах дасгалыг төрөлтийн явц болон дасгалын ачааллаас хамааран өөр өөр хугацаанд, үе шаттайгаар эхлүүлэх шаардлагатай байдаг.
1. Төрсний дараах эхний 1–2 долоо хоног (Идэвхжүүлэх зөөлөн үе)
Хэрэв ердийн төрөлтөөр, элдэв хүндрэл, хүнд урагдал үүсээгүй бол төрөөд 2-3 хоногийн дараагаас маш зөөлөн хумиж, суллах дасгал (Кегель) хийж болно. Энэ нь цусны эргэлтийг дэмжиж, хавангийг буулган, эдгэрэлтийг түргэсгэдэг.

Хэвлийн булчинг хүчтэй шахах биш, зөвхөн өрцний амьсгал ашиглан хэвлийн гүн дэх хөндлөн булчинг маш зөөлөн идэвхжүүлж эхэлнэ.

2. Төрсний дараах 6-8 дахь долоо хоногоос (Ердийн төрөлтийн дараах үндсэн үе) ийм охид маань дээр дасгалыг цөөн тоогоор хийж эхлэж болно.

Төрсний дараах 6 долоо хоногийн эмчийн үзлэгээр орж, умай хэвэндээ орсон, дотуур шарх бүрэн эдгэрсэн гэсэн зөвшөөрөл авсны дараа үндсэн Пилатес болон хэвлийн дасгалуудыг албан ёсоор эхлүүлж болно.
Энэ үеэс хэвлийн гүн булчин болон аарцагны тогтворжуулагч дасгалуудыг системтэйгээр, аажмаар ачааллыг нь нэмж хийх нь хамгийн аюулгүй.

3. Кесар хагалгаагаар төрсөэ ээжүүдэд
Кесар хагалгаа нь хэвлийн олон үе давхарга булчин, эдийг зүсдэг томоохон мэс засал тул дотоод сорви бүрэн эдгэртэл хугацаа хэрэгтэй.
Анхан шатны амьсгалын дасгалыг эрт эхэлж болох ч, хэвлийд шууд ачаалал өгөх Пилатес болон бусад дасгалуудыг ихэвчлэн 8-12 долоо хоногийн дараагаас эмчийн хяналт, зөвшөөрлөөр эхлүүлдэг.
⚠️ Дасгал эхлүүлэхэд анхаарах чухал хүчин зүйлс:
Хэвлийн булчингийн салцалт (Diastasis Recti): Дасгал идэвхтэй хийж эхлэхээс өмнө хэвлийн шулуун булчингийн салцалтын зайг заавал шалгах шаардлагатай. Хэрэв салцалт их байвал уламжлалт хэвлийн таталт , эсвэл шууд планк хийх нь хэвлийн цагаан шугамын ачааллыг ихэсгэж, салцалтыг улам даамжруулдаг.
Тиймээс зөвхөн гүн булчингийн тусгай нөхөн сэргээх хөдөлгөөнүүдийг сонгоно.

Төрсний дараах шавхраг бүрэн зогссон байх ёстой. Хэрэв дасгал хийж эхэлсний дараа цус алдах эсвэл шавхраг дахин гарч эхэлбэл ачаалал ихэссэний дохио тул дасгалыг шууд зогсоож, амрах хэрэгтэй.

Аарцагны ёроол хэсгээр доошоо тунах, хүндүүрлэх мэдрэмж төрж байвал хүндрүүлэгтэй дасгал болон үсрэлттэй хөдөлгөөнөөс бүрэн татгалзаж, зөвхөн хэвтээ болон дөрвөн хөллөсөн байрлалаас дасгалуудыг гүйцэтгэнэ.
Төрсний дараах нөхөн сэргээх дасгал нь "булчин чангалах"-аас илүүтэйгээр "булчингийн үйл ажиллагааг зөв эргэн сэргээх, идэвхжүүлэх зарчмаар, бага ачааллаас алхам алхмаар явагдах нь хамгийн үр дүнтэй байдаг.
Тэгэхээр өөрийн биеийн байдал, төрөх явцаасаа шалтгаалаад дасгалаа сонгож хийгээрэй.

Өөрөөрөө төрөөд 3 сараас дээш ээжүүд дээрх оруулсан хэвлийн дасгалуудыг хийж болно. Аан харин тусад нь доод сууриасаа эхэлж аажим аажимаар чангалах дасгалууд 1,1р оруулахыг хичээнээ.

19/07/2026

Үзэсгэлэнт эх орноороо өргөн дэлгэр наадамлаад, аялаад сайхан амрав уу? 🌸
Ажлын шинэ долоо хоногийн мэнд хүргэе🎉
"Танай сургалтууд хэзээ эхлэх вэ?" гээд зөндөө олон охид, бүсгүйчүүд маань хүлээж байгаагаа бичиж байна.
Багш нь 8 дугаар сард бүтэн амрах учраас та бүхэндээ зориулан нэгэн гоё бэлэг бэлдлээ🥰
Ирэх 1 сарын хугацаанд хэвлийгээ гоё хэлбэртэй болгох, хэвлийн гүн булчингуудыг (Core) идэвхжүүлж, бэлхүүс нарийсгах пилатесийн дасгалуудыг оруулж байна.
💡 Дасгал хийх заавар:
Давтамж: 7 хоногт 3-4 удаа
Тоо хэмжээ: Дасгал бүрийг 30-50 удаа
Анхаарах зүйл: Хурдан биш, хамраараа амьсгал авч, шахахдаа амаараа зөөлөн гарган, булчингаа маш сайн мэдэрч, төвлөрч хийгээрэй💨
Сарын хугацаанд өөртэйгөө тууштай ажиллаад, 9 сард эхлэх сургалтуудыг маань хүлээж байгаарай🤗
(8 сарын сүүлээр бүртгэл эхэлнэ)

Өөртөө цаг гаргаж, гоо үзэсгэлэнгээ бүтээцгээе🤩✨
#ХэвлийнДасгал #БэлхүүсНарийсгах

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Advika Yoga & Pilates Studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share