Мөнхөд цохилох зүрх

Мөнхөд цохилох зүрх Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Мөнхөд цохилох зүрх, Medical and health, ЧД, 1 дүгээр хороо, Ulaanbaatar.

"Мөнхөд цохилох зүрх "ТББ нь эрүүл мэндийн боловсрол олгох мэдээ мэдээлэл түгээх зорилготой. Мэргэжлийн эмчийн шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл биднийг дагаарай

Эрүүл мэнд эрхэм баян ❤️
21/07/2026

Эрүүл мэнд эрхэм баян ❤️

Солонгост өссөн 16 настай Монгол хүү эрхтний донор болж таван хүний амийг аварч, таалал төгсжээСолонгосын эрхтэн хандивл...
16/07/2026

Солонгост өссөн 16 настай Монгол хүү эрхтний донор болж таван хүний амийг аварч, таалал төгсжээ

Солонгосын эрхтэн хандивлах агентлагийн өнөөдөр буюу 16-нд мэдээлснээр, Монголын Улсын иргэн өнгөрсөн сарын 11-нд Солонгосын Их Сургуулийн Гуро эмнэлэгт тархины үхжилтэй болсон тул эрхтэн хандивлах замаар зүрх, уушги, элэг, бөөрөө таван хүнд хандивласныг зарласан байна.

Хүү өнгөрсөн сарын 3-нд зам тээврийн осолд орж, эмнэлэгт мэс засал, эмчилгээ хийлгэсэн боловч ухаан орж чадаагүй бөгөөд тархи нь үхсэн байдалд орсон байна.

Бусдад туслах, өгөх дуртай хүүгийн зан чанарыг харгалзан үзээд түүний гэр бүл эрхтэн хандивлахыг зөвшөөрсөн байна.
Хүү 2010 оны 1-р сард Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 10 жилийн өмнө зургаан настайдаа Солонгост иржээ.

Солонгост цэцэрлэг, бага, дунд сургуульд сурч, ахлах сургуулийн нэгдүгээр ангид сурч байсан хүү Солонгосыг төрөлх хотоо гэж үздэг байсан тул хөл бөмбөгийн тэмцээн үзэх бүртээ Солонгосын багийг дэмжиж, төрийн дууллыг дуулдаг байжээ.

Тэрбээр олон төрлийн спортод дуртай, цовоо сэргэлэн хүү байсан бөгөөд ирээдүйд Солонгост өөрийн гэсэн бизнес эрхлэх мөрөөдөлтэй байжээ.

Хүү эргэн тойрныхоо хүмүүст тусч, халамжтай, нийтэч байсан гэж тул найзуудынхаа дунд маш их нэр хүндтэй байсан бөгөөд ахлах сургуульд орсныхоо дараа ангийн даргаар хүртэл ажиллаж байжээ.

100 орчим найз нөхөд, багш нар нь хүүгийн оршуулгын ёслолд оролцож, хүндэтгэл үзүүлжээ.

copy

Та бүхэнд өдрийн мэнд хүргэе 🙌"Мөнхөд цохилох зүрх"  ТББ-ын пэйж хуудсанд түгээмэл ирдэг асуултуудад хариулъя.Манай пэйж...
01/07/2026

Та бүхэнд өдрийн мэнд хүргэе 🙌

"Мөнхөд цохилох зүрх" ТББ-ын пэйж хуудсанд түгээмэл ирдэг асуултуудад хариулъя.
Манай пэйж хуудсанд бөөрний донор болмоор байна, элэгний донор болмоор байна. Эсвэл бөөрөө хүнд өгч болох уу? гэх асуултууд ирдэг.
"Мөнхөд цохилох зүрх "ТББ-ын энэхүү пэйж хуудас нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой. Энэ утгаараа иргэдэд амьд донор, амьгүй донорын талаар хууль тогтоомжид заасан хүрээнд мэдээлэл олгож, тэр дундаа амьгүй донорын талаар иргэдэд ҮНЭН ЗӨВ мэдээлэл олгох зорилготой ажилладаг. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд гарч буй шинэ технологи, олон улсын хурал, зөвлөгөөний талаар танин мэдэхүйн мэдээ, мэдээлэл хүргэдэг билээ. Иймд иргэдийн асууж байгаа бөөрний донор болох тухай, эмнэлгийн тухай, хувь эмчийн талаар мэдээлэл өгдөггүй, өгөх боломжгүй гэдгийг үүгээр мэдэгдье.
Харин та бүхэн амьд болон амьгүй донорын талаар хуульд ямар зохицуулалт байдаг, эрхтэний дутагдлаас хэрхэн сэргийлэх талаар мэдэхийг хүсвэл асуултаа илгээгээрэй. Бид танд мэргэжлийн эмч, мэргэжилтнээс шинжлэх ухааны үндэслэлтэй хариу мэдээлэл бэлтгэн хүргэх болно. 👌

29/06/2026

1 донор 8 хүний амь насыг авраад буцдаг тухай албан ёсны эх сурвалжийн ярилцлагыг та бүхэн хүлээн авна уу.

Бороотой өдрийн мэнд 💚Тархины үхэлтэй нэг донор 8 хүний амьдралын чанарыг дээшлүүлж, амь насыг аврах боломжтой. Тиймээс ...
25/06/2026

Бороотой өдрийн мэнд 💚

Тархины үхэлтэй нэг донор 8 хүний амьдралын чанарыг дээшлүүлж, амь насыг аврах боломжтой. Тиймээс олон нийтийн донорын тухай ойлголт мэдлэгийг сайжруулах чиглэлээр "Мөнхөд цохилох зүрх "ТББ ажиллаж байна. Таны ойр дотны хэн нэгэнд тулж ирээгүй зовлон гэж үл тоохгүйгээр тархины үхэлтэй донорын талаар зөвхөн шинжлэх ухааны үндэслэлтэй, баталгаатай эх сурвалжтай мэдээлэл авч байгаарай. Мөн олон нийтийн сүлжээгээр гарч буй донортой холбоотой мэдээлэлд шүүлүүртэй хандахыг хүсье. Учир нь ойлголт, мэдлэг гэдэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахаас эхэлдэг юм.

❤️
11/06/2026

❤️

11 настай хүүгийн сүүлчийн хүсэл олон хүний амийг аварчээ

Энэ сэтгэл шимшрэм зурагт 2014 онд тархины хорт хавдрын улмаас нас барсан 11 настай хүү Liang Yaoyi-д Хятадын эмч нар хүндэтгэл үзүүлж буй агшин дүрслэгджээ.

Нас барахаасаа өмнө тэрээр ээждээ “Би өөр аргаар амьдралаа үргэлжлүүлж, бусад хүүхдүүдэд туслахыг хүсэж байна” хэмээн хэлж, эрхтнээ донор болгох хүсэлт гаргасан байна.

Хүүг өөд болсны дараа эмч, сувилагчид эмнэлгийн хонгилын хоёр талаар жагсан зогсож, түүний биеийг эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд оруулахаар авч явах үед хүндэтгэлтэйгээр мэхийн ёсолжээ.

Ляны хандивласан эрхтнүүд, тэр дундаа бөөр нь хэд хэдэн хүний амийг аварч, амьдралыг нь сайжруулахад тус болсон гэж мэдээлэгддэг. Ийнхүү нэгэн гэр бүлийн уй гашуу олон гэр бүлд итгэл найдвар авчирсан юм.

Түүний түүх нь эрхтэн хандивлах талаар олон нийтийн анхаарлыг татаж, тухайн үед нас барсны дараа бие махбодыг бүрэн бүтэн хадгалах ёстой гэсэн уламжлалт ойлголт түгээмэл байсан Хятад улсад эрхтэн донорын талаарх хэлэлцүүлгийг өрнүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ.

08/06/2026

“Мөнхөд цохилох зүрх” ТББ “ ICOT 2026” олон улсын чуулганд оролцож донорын тухай мэдлэг ойлголт түгээж ажиллалаа. Амьдрал бол бэлэг. Тиймээс амьгүй донорын тухай иргэдийн мэдлэг, ойлголт сайжирснаар эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай олон хүнд амьдрал бэлэглэх боломж бүрдэх юм.

08/06/2026

Амьдрал бол бэлэг ❤️

“ICOT 5 “ 2026 олон улсын чуулган амжилттай болж өнгөрлөө.
Тус чуулганд оролцсон шашны төлөөлөл…

Address

ЧД, 1 дүгээр хороо
Ulaanbaatar
ULAANBAATAR 14210

Alerts

Be the first to know and let us send you an email when Мөнхөд цохилох зүрх posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share