Энэрэл эмнэлэг

Энэрэл эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Энэрэл эмнэлэг, Hospital, Ulaanbaatar.

💙АМИА ХОРЛОЛТООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕАмиа хорлох бодол, зан үйл нь ихэвчлэн нэг удаагийн асуудлаас бус, удаан хугацаанд х...
10/09/2026

💙АМИА ХОРЛОЛТООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Амиа хорлох бодол, зан үйл нь ихэвчлэн нэг удаагийн асуудлаас бус, удаан хугацаанд хуримтлагдсан стресс, бухимдал, сэтгэл зүйн дарамтыг даван туулахад хүндрэлтэй болсон үед үүсэж болно.
Тиймээс асуудал хүндэрсний дараа бус, эрт үед нь анзаарч, ярилцаж, дэмжлэг үзүүлэх нь чухал. Хүн бүр сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч, амьдралын бэрхшээлийг даван туулах ур чадвараа хөгжүүлэх нь амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх нэг чухал алхам юм.
Амиа хорлох оролдлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Зан төлөв, сэтгэл хөдлөлд гарсан огцом өөрчлөлт, найдваргүй байдал, тусгаарлагдах хандлагыг үл тоомсорлохгүй байх,
- “Сүүлийн үед чамд хэцүү байна уу?”
“Чамд өөрийгөө гэмтээх эсвэл амиа хорлох тухай бодол төрж байна уу?” гэж шууд, тайван асуухаас бүү ай,
- Зөвлөгөө өгөх гэж яаралгүй, буруутгалгүй, мэдрэмжийг нь үгүйсгэлгүй сонсоорой,
- Эрсдэл өндөр байвал тухайн хүнийг ганцааранг нь орхихгүй, итгэдэг гэр бүлийн хүн болон мэргэжлийн хүмүүстэй холбоорой,
-Сэтгэл зүйч, сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн, эмчид хандах нь сул дорой байдал биш өөрийгөө хамгаалж буй чухал алхам юм.

Хичээлийн шинэ жил эхэлж, хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцох нь нэмэгдэж байна. Тиймээс хүүхэд багачууд зам гарахдаа гарц...
10/09/2026

Хичээлийн шинэ жил эхэлж, хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцох нь нэмэгдэж байна. Тиймээс хүүхэд багачууд зам гарахдаа гарц, гэрлэн дохиогоор зөв гарч хэвших, жолооч та сургууль, хүүхдийн зорчих орчинд хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчоорой.
🚸 Хүүхдээ зөв дадалд сургая.
Жолооч та хурдаа хасаж, хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамтдаа хамгаалаарай
#ЗөвДадал #ЗөвСурагч #ХүүхдийнАюулгүйБайдал #ХичээлийнШинэЖил See less

Хичээлийн шинэ жил эхэлж, хүүхдийн хөдөлгөөн нэмэгдэж буй энэ үед замын хөдөлгөөний аюулгүй байдалд анхаараарай.🚶‍♀️🚶‍♂️...
10/09/2026

Хичээлийн шинэ жил эхэлж, хүүхдийн хөдөлгөөн нэмэгдэж буй энэ үед замын хөдөлгөөний аюулгүй байдалд анхаараарай.
🚶‍♀️🚶‍♂️ Сургууль, цэцэрлэгийн орчимд
🚗 Тээврийн хэрэгслийн хурдыг 20 км/ц-аас хэтрүүлэхгүй байх
👀 Хүүхэд зам хөндлөн гарахдаа орчноо сайтар ажиглах
⚠️ Жолооч хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, сонор сэрэмжтэй зорчих нь чухал.
👨‍👩‍👧‍👦 Хүүхдэдээ замын хөдөлгөөний зөв дадлыг хэвшүүлж, шинэ хичээлийн жилийг аюулгүй эхлүүлцгээе!
#ЗөвДадал #ЗөвСурагч #ХүүхдийнАюулгүйБайдал #ХичээлийнШинэЖил See less

Энэрэл эмнэлгийн эм зүйч Б.Анхмаа зөвлөж байна.
09/09/2026

Энэрэл эмнэлгийн эм зүйч Б.Анхмаа зөвлөж байна.

🎒СУРГУУЛИЙН ХҮҮХДИЙН ХООЛОНД ХОРИГЛОХ ХҮНСХүүхдийнхээ эрүүл мэнд, зөв хооллолтод анхаарч, өдөр тутмын хүнсний сонголтыг ...
09/09/2026

🎒СУРГУУЛИЙН ХҮҮХДИЙН ХООЛОНД ХОРИГЛОХ ХҮНС
Хүүхдийнхээ эрүүл мэнд, зөв хооллолтод анхаарч, өдөр тутмын хүнсний сонголтыг зөв хэвшүүлье. 👨‍👩‍👧‍👦
Дараах хүнс нь өөх тос, давс, сахар ихтэй тул сургуулийн хүүхдийн хоолонд хориглох хүнсний бүтээгдэхүүнд хамаарна:
❌ Чихэр, шоколад, жигнэмэг, бялуу
❌ Хийжүүлсэн ундаа, кофе, какао
❌ Давсалсан, утсан, нөөшилсөн бүтээгдэхүүн
❌ Хуурч хайрсан (транс тос агуулсан) бүтээгдэхүүн
Эрүүл дадал бол зөв сурагчийн эхлэл! 💪📚
#ЗөвДадалЗөвСурагч #ЭрүүлХооллолт #ХүүхдийнЭрүүлМэнд See less

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа дараах хүнснээс татгалзаарай.  #Хү...
08/09/2026

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа дараах хүнснээс татгалзаарай. #ХүүхдийнЭрүүлМэнд #дэлгэцийнхэрэглээ #ЗөвДадалЗөвСурагч

Энэрэл эмнэлгийн сэтгэл зүйч Г.Жамъянмядаг зөвлөж байна.
07/09/2026

Энэрэл эмнэлгийн сэтгэл зүйч Г.Жамъянмядаг зөвлөж байна.

Унтахын өмнө болон унтлагын өрөөндөө дэлгэц болон гар утас ашиглах нь хүүхдийн нойр, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлө...
07/09/2026

Унтахын өмнө болон унтлагын өрөөндөө дэлгэц болон гар утас ашиглах нь хүүхдийн нойр, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Тиймээс хүүхдээ унтахын өмнө дэлгэцээс холдуулж, тайван амарч, чанартай унтах зөв дадлыг хэвшүүлээрэй.

#ЗөвДадалЗөвСурагч #дэлгэцийнхэрэглээ #ХүүхдийнЭрүүлМэнд

ЭМДҮЗ-ийн 2026 оны 07 дугаар тогтоолын хүрээнд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 544 оношийн хамааралтай бүлгийг Эр...
20/08/2026

ЭМДҮЗ-ийн 2026 оны 07 дугаар тогтоолын хүрээнд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 544 оношийн хамааралтай бүлгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр баталсан.

Даатгуулагч та бүхэн доорх QR кодыг уншуулж, хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээтэй холбоотой дараах мэдээллийг нэг дороос, дэлгэрэнгүй авах боломжтой. 👇

- Оношийн хамааралтай бүлэг (DRG)
- Үйлдлийн ангилал
- Хамтын төлбөр

#ЭМД #ДаатгуулагчИргэн #ЭМДҮЗ07Тогтоол

СЭРЭМЖЛҮҮЛЭГЕвропын Холбооны Хүнс, тэжээлийн шуурхай дохиоллын систем (RASFF)-ийн мэдээлснээр Франц улсад үйлдвэрлэсэн “...
19/08/2026

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Европын Холбооны Хүнс, тэжээлийн шуурхай дохиоллын систем (RASFF)-ийн мэдээлснээр Франц улсад үйлдвэрлэсэн “Carrefour Classic” брэндийн “Cacahuètes grillées sans sel ajouté/Fried peanuts” давсгүй, хуурсан газрын самрын 2/26103/1 цувралд афлатоксин В1 зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр илэрсэн байна.

Уг бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээ авч байгаа тул иргэд та бүхэн дээрх цувралын дугаартай бүтээгдэхүүнийг худалдан авах, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Афлатоксин В1 нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хорт бодис тул бүтээгдэхүүний нэр, брэнд, цувралын дугаарыг сайтар шалгаж хэрэглэнэ үү.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Энэрэл эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Энэрэл эмнэлэг:

Shortcuts

Share

Category