16/07/2026
Ойрд бүүр ЯДРААД бүүр юу ч хийх хүсэл ч алга гараас ч юм гарахаа больчлоо гэдэг үе хүн болгонд л байдаг тиймээ?
Тэгээд хүмүүсийн хамгийн түрүүнд боддог зүйл нь:
"Надад хар цагаан хэл ам хүрсэн юм болов уу?"
Гэхдээ үргэлж тийм байдаггүй.
Амьдралд зарим хүмүүс байдаг. Тэдэнтэй уулзахаар чи зөвхөн өөрөөсөө өгөөд байдаг. Чи яг л цахилгааны залгуур шиг. Тэд чамаас энерги аваад сэргэчихдэг, харин чи хоосорч үлддэг.
Ийм хүнийг хэрхэн таних вэ?
🔻 Яриад салсны дараа шууд ажилдаа орж чаддаггүй. Дотроо хэсэг хугацаанд сэргэх хэрэгтэй болдог. Яг л доторхоос чинь ямар нэг юм сугалж авсан мэт мэдрэмж төрнө.
🔻 Ярианы сэдэв үргэлж зөвхөн түүний асуудал байдаг. Чи сонсоно, ойлгоно, зөвлөнө, тусална. Харин "Чиний ажил сайн уу?" гэж асуухыг бараг мартчихдаг.
🔻 Түүнтэй ярьсны дараа өөрийгөө зөвтгөх, тайлбарлах, эсвэл ямар нэг зүйл батлах хэрэг гардаг. Маргаан бүр, жижиг байсан ч гэсэн, чиний энергийг авдаг.
🔻 Уулзаад салсны дараа сэтгэл санаа эвгүй болчихдог. Гаднаас нь харахад юу ч болоогүй юм шиг боловч бие чинь аль хэдийн мэдэрчихсэн байдаг.
🔻 Тэр хүнтэй уулзах тухай бодохоороо хүртэл ядраад эхэлдэг. Энэ нь залхуурал биш. Харин бие, мэдрэлийн чинь систем "болгоомжлоорой" гэсэн дохио өгч байгаа хэрэг.
Нэг зүйлийг ойлгох нь чухал
Ийм хүмүүс заавал муу санаатай байдаггүй.
Зарим нь өөрсдөө дотроо хоосорсон байдаг. Тийм болохоор гэрэлтэй, эрч хүчтэй хүн рүү өөрийн эрхгүй татагддаг.
Гэхдээ энэ нь чиний хувьд хялбар болгодоггүй.
Тэгвэл яах вэ?
1. Маргаж, өөрийгөө батлах гэж бүү оролд.
Хэн нэгэн зөвлөгөө хүсвэл өг. Хүсэхгүй бол хүчээр итгүүлэх хэрэггүй.
Хүн бүр өөрийн бодолтой байх эрхтэй.
Чиний энерги, чиний зөв байх гэсэн хүслээс илүү үнэтэй.
2. Анхаарлаа өөртөө буцааж төвлөрүүл.
Анхаарал хаашаа явна, энерги тийшээ урсдаг.
Чиний анхаарлыг байнга өөр рүүгээ татдаг хүмүүсээс бага зэрэг зай барь.
Энэ бол харгис зан биш.
Энэ бол сэтгэл зүйн эрүүл ахуй.
3. Зүгээр л анзаарах.
Заримдаа энергээ алдаж байгаагаа ойлгох төдийд л энэ урсгал багасдаг.
Нэрлэж, ухамсарласан зүйл чамайг өмнөх шигээ захирч чаддаггүй.
Гэхдээ бас нэг чухал зүйл бий.
Хүмүүсээр дамжин энерги алдах нь боломжит шалтгаануудын зөвхөн нэг нь.
Үүнээс илүү ноцтой, хүн өөрөө шийдэж чаддаггүй эрч хүчний асуудлууд ч байдаг.
Миний ажигласнаар бараг хүн бүр амьдралдаа ийм зүйлтэй нэг удаа ч болов тулгардаг. Гагцхүү хүн бүр түүнийг таньж чаддаггүй.
Энгийн ядаргаа хоол идээд сэргээд юм хийгээд ядарч буй энгийн ядрал хаана эхэлж хаана дуусаж, илүү гүн асуудал хаанаас эхэлж байгааг ялгаж сурах нь хамгийн чухал юм байна лээ.