06/05/2025
#Улаанбурхан гэж ямар өвчин бэ?
👩⚕️Улаанбурхан нь амьсгалын замын эрхтнүүд болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, вирусын гаралтай, зөвхөн хүнээс хүнд халддаг хурц халдварт өвчин юм.
👩⚕️Халдвар агаар дуслын замаар дамждаг ба халдвар авсан хүн бүр улаанбурхан өвчнөөр өвдөх эрсдэл өндөртэй.
👩⚕️Улаанбурхан өвчний дэгдэлт өвөл, хавартаа илүүтэй гардаг.
👩⚕️Дархлаа тогтоц 15-20 жил гэж үздэг
👩⚕️Өвчний нууц хугацаа 9-11 хоног
Тууралтын онцлог:
🧐Тууралт гарч эхлэхээс өмнө амьсгалын дээд замын халдварын шинжүүд болох нусгайрах, хуурай болон цэртэй ханиалгах, хоолой сөөх, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
🧐Тууралт нь чихний араас эхлэн эхний өдөр нүүр хүзүү, цээжний дээд хэсгээр, 2 дахь өдөр их биеэр, 3 дахь өдөр мөчдөөр гарах ба тууралт дээрээсээ бүдгэрч эхэлдэг. Энэ үед бага зэрэг загатнана.
🧐Тууралт арилахдаа гарсан дарааллаараа хүрэн бор өнгийн нөсөө үлдээнэ. Энэ нөсөө нь 1-3 долоо хоног хадгалагдана.
Хэрэв таны хүүхдэд доорх шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандаарай:
👃Хамрын үрэвсэл: найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ ус шиг, яваандаа идээрхэг ногоон өнгөтэй нус гарах
👅Төвөнхийн үрэвсэл: хуурай, шаналгаатай, олон удаа хуцуулж ханиалгах, хоолой сөөх
👁Нүдний салстын үрэвсэл: нүдний салст бүрхэвч хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах
🤒Халуурах
😷Толбот гүвдрүүт тууралт гарах
🤧Үүнтэй зэрэгцэн бие сулрах, цочромхой болох, ууртай болох, уйлагнах, толгой өвдөх, хоолны дур буурах, нойр хямрах зэрэг шинжүүд илэрвэл эмчид хандаарай.
Өвчний эмчилгээ:
Хүндрэлгүй улаанбурхан өвчнийг гэрээр эмчийн заавраар эмчилнэ.
👉Хүүхдийг тусгаарлан, хэвтрийн дэглэм сахиулна
👉Чанартай, шингэц сайтай хоолыг ойр ойрхон бага багаар өгөх
👉Буцалсан бүлээн усыг бага багаар шимүүлж уулгах
👉Чийгтэй цэвэрлгээ тогтмол хийж, өрөөний агаарыг сэлгэх
👉Хүүхдийн хэрэглэж буй ор дэрний даавуу, өмссөн хувцсыг угааж, халдваргүйтгэх
👉А витамин болон нүд, амны салстад зориулсан эмчилгээг эмчийн зааврын дагуу хийнэ
👉Хүндэрсэн үед эмнэлэгт хэвтүүлж эмчилнэ.
Өвчний урьдчилан сэргийлэлт:
🌸Халдвар авсан эмчлүүлэгчийг тусгаарлаж, 7-21 хоног хөл хорио тогтооно
🌸Хавьтал болсон, халдварын уурхайд байсан 3-12 сартай хүүхдэд хавьтлаас 5 хоногийн дотор булчинд 3 мл энгийн гаммаглобулин тариулна.
🌸Харин 12 сараас дээш насны хүүхдэд вакцин хийнэ
🌸Товлолын дагуу дархлаажуулалтад тогтмол хамрагдах
Та бүхэнд эрүүл энхийг хүсье.
Эрүүл мэндийн зөвөлгөө мэдээллийг ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАВЛАХ
☎️1900-1903☎️ -с авна уу.