06/08/2025
БӨӨРНИЙ ӨВЧТЭЙ ХҮМҮҮС АНХААР!!! Бөөр усан мах бодьтой бөгөөд биеийн 3.н хэсгийн шингэнийг зохицуулж үр удмын нандин шимийг хадгалж түүнийг дамжуулах, бие мах бодын тамир тэнхээ, хүүхдийн өсөлтөд чухал үүрэгтэй. Бөөр хямархад ходоод дэлүүний эрчим багасаж хөөрөх шинж үүсэж, чих шуугих, дүлийрэх, чихэнд яр шарх гарах зэрэг шинж мэдэгдэнэ. Өвлийн 3.н сарын эхний 72 хоногт усан махбодь дэлгэрч бөөр тамирдан судлын лугшилт нь чучлын дуу шиг зөөлөн удаан болж биеийн цусны гүйдэл нуугдаж, шар ус, хөлсний нүх сүв битүүрч, биеийн илч дотроо хургаж бөөрөнд харш нөлөө үзээлээд зогсохгүй бөөрний өвчин зүрхэнд гүйж муу нөлөө үзүүлэх тул бөөр, зүрх 2.ыг анхаарах ёстой. Бөөрний өвчин хаванд хадны хаг, газрын хаг, хонин зээргэнэ, тэхийн шээнгэ, уулын цахилдага, цээний үндэс, тэмээн тавхай, заан хүж-Булганд ургадаг шүү. Шүүр (боролзгоно)-ний цэцэг толгой зэрэг ургамалуудыг хувь тэгш найруулан тан эм адил чанаж өдөрт 2-3.н удаа жижиг аягаар уу. Зээргэнийг сүүнд чанаж өдөрт 1-2 удаа уухад бөөр давсагны өвчин ба цусаар шээж байгаа үед маш сайн байдаг. Бөөр нурууны өвчинд ба халуунд өргөст арцийг чанаж тангийн журмаар уу. Бөөр бэлхүүсний өвчинд живаа, хамба, раны, ямаахай зэрэг зэрэг ургамал найруулж тангийн журмаар өдөрт 2-3 удаа жижиг аягаар уувал сайн. Бөөрний халуунд барагшууныг эмийн журмаар уу. Шээс хаагдах, хаван сууваас жүр үрийг удаа бүр 5 цэнг чанаж 2 хуваагаад хэдэн хоног дараалан уу хурдан эдгэх болно. Бөөрөн шошийг хоол цайндаа бага зэрэг хийж хэрэглэж бай маш сайн шүү. Мөн шар будааг буцалгаж шилэн саванд тэр чигт нь хийж тагла хэсэг хугацааны дараа дээд хэсэгтээ цагаан хөөсөрхөг зүйлс гарч ирнэ түүнийг хүрт. Шүүс будааг бага багаар хэрэглэж болно бөөрний дутагдалд тустай. Тарвагны бөөр идэж бай тосоор нь бөөрөө үрж иллэг хий. Өглөө бүр шээхдээ 2 гарын алгаар шээж байх үедээ бөөрийг сайтар халтал үрж өгч бай. Давсаг өвдөх үед хонины тойгны шөл уугаарай. Давсаг дээрээ сүүлний тостой бараан бөс даавуугаар жин тавих тустай. Шээс хаагдах үед морины шивэр чонын шагай зэрэг тус бүр чанаж шүүс шөлийг нь уувал тустай. Бөөр давсагт чулуу үүссэн бол шар шувуу болон хэрээний өд шатааж жац буюу хэл цоргигч давстай хувь тэнцүү найруулж 5 пунг ямаан зангуу 4 хэмээх тангаар даруулж уу. Улиасны холтос буцалгаж ууж бай маш сайн шүү...Telmen Telmen Утас:85931193