14/08/2026
https://www.facebook.com/share/p/1c6jqfFr4f/
🩵🩵🩵Бэлэн биш хүмүүсийг явуулах нь
Энэ бол бардамнал биш, нийцтэй хандлага юм. Тэднийг хайрлах боловч өөр өнцгөөс, өөр түвшний ойлголтоос, сэрэхүйгээс хайрлахаа үргэлжлүүлэх юм.
Энэ нь амьдралдаа хийхэд хамгийн хэцүү зүйл боловч таныг хайрлахад бэлэн биш хүмүүстэй холбогдохоо зогсоох нь хамгийн чухал.
Өөрчлөгдөхийг үл хүсэх хүмүүстэй бэрх яриа хийхээ боль. Таны байгааг үл ялгах хүмүүсийн өмнө үзэгдэхээ боль. Таныг үл хайрлах хүмүүст хайр, эрч хүчээ өгөхөө боль.
Амьдралдаа та баяр баясгалан, сонирхол, хичээл зүтгэлээр бүрэн дүүрэн оршиж эхлэх үед тэнд хүн бүртэй уулзахад бэлэн бус байдаг. Энэ нь хэн байхаа өөрчил гэсэн үг биш. Энэ нь тантай байхад бэлтгэгдээгүй хүмүүсээс холдохыг хэлж байгаа юм.
Хэрэв ихэнх цагаа өнгөрүүлдэг хүмүүст гадуурхагдаж, гутаагдаж, мартагдаж, үл тоогддог бол тэдэнд өөрийн амьдрал, эрч хүчээ санал болгохоо үргэлжлүүлсээр байгаа нь өөрт тусгүй зүйл хийж байгаа хэрэг юм.
Үнэн гэвэл та хүн бүрийн төлөө байдаггүй, тэд бүгд таны төлөө байдаггүй. Харин жинхэнэ нөхөрлөл, хайр халамж, харилцаатай байх цөөн хүмүүсийг хайж олох нь таныг онцгой нэгэн болгодог. Тийм зүйлтэй тохиолдож үзээгүй бол ямар үнэ цэнэтэй болохыг нь та мэдэх болно.
Хэн нэгнийг өөртэйгээ байлгахаар хүчилж, цаг хугацаа зарцуулах тусам тэр холбооноос улам их цаг хугацааг та алдана.
Өөрсдийн сэтгэлзүйн ажилд таныг зөөлөвч, арын сонголт, эмчлэгч, стратегич болгон ашигладаг хүмүүстэй танилаар удаан үлдэх нь таны хүсдэг хүмүүсээс тэр хирээр холдуулна.
Хэрэв та үзэгдэхээ больчихвол бага хайрлагдаж, тэд бүрэн мартана.
Магад та хичээхээ больчихвол харилцаа төгсөнө.
Хэрэв мэссэж илгээхээ зогсоовол утас тань хэдэн өдрөөр хэдэн долоо хоногоор таг болно.
Магад хайрлахаа больчихвол та хоёрын хоорондын хайр замхарч болно.
Тэр бол харилцаагаа сүйтгэчихлээ гэсэн үг биш. Харин харилцааг тэжээж байсан ганц зүйл нь түүнд тавьж байсан таны эрч хүч байсан байдаг. Тэр бол хайр биш, дасал болсон харилцаа юм .
Таны амьдралд байх ёстой хамгийн чухал, үнэт зүйл бол таны эрч хүч. Таны цаг хугацаа хязгаарлагдмал биш, харин таны эрч хүч хязгаартай. Өдөр тутамдаа юу өгч байгаагаар таны амьдрал улам илүү бүтээгдэнэ. Таны цаг заваа зориулах зүйл таны оршин тогтнолыг тодорхойлно.
Үүнийг ухаарснаар танд нэмэр болохгүй хүмүүстэй, тохирохгүй ажил, газар, хот сууринд цагаа өнгөрөөх нь яагаад сэтгэл зовоодог болохыг ойлгож эхэлнэ.
Амьдралдаа, өөртөө болон мэдэх хүн бүрт хийж чадах хамгийн чухал зүйл бол өөрийн эрч хүчээ юунаас ч илүү хүчтэй хамгаалах явдал гэдгийг ухаарч эхэлнэ.
Зөвхөн анхаарал халамж өгч, холбоо тогтоож, сонсож чадах хүмүүсийг л зөвшөөрөх аюулгүй орчинг амьдралдаа бий болгоорой.
Хүмүүсийг аврахыг та хариуцахгүй. Аврагдахыг хүсч байгаа тэдэнд итгүүлэх үүргийг та хүлээхгүй.
Хүмүүсийг өрөвдсөн учраас, танд таагүй мэдрэгдэж байгаа болохоор, хийх ёстой эсвэл үүрэг хүлээсэн учраас тэдний өмнө гарч ирж, амьдралаа бага багаар, хором хормоор өгөх нь таны үүрэг биш.
Энэ бүхний үндэс нь тэдний хайрыг буцааж өгөхгүй байхаас та айж байгаа хэрэг бөгөөд энэ нь хайрлахгүй гэсэн үг биш. Хайр бол хамт байхад бэлэн биш хүмүүсийг чөлөөлөх явдал юм, ингэснээр тэд амьдрах ёстойгоор амьдарч, харин та хайраа хуваалцаж чадах эрүүл харилцаатай хэн нэгнийг хайж олохоор цааш явах болно.
Энэ бол өөр түвшний ухамсар мөн. Өөрийн хувь заяаг хайрлагч, эзэн байж, хүртэх ёстой гэж бодож байгаа хайраа хүлээн авч байгаагаа ухамсарлах нь таны үүрэг.
Эрүүл саруул, сэтгэл хангалуун хүмүүстэй жинхэнэ нөхөрлөл, бүрэн дүүрэн хайрыг та хүртэх эрхтэй гэдгийг шийдээрэй. Тэгээд хэсэг зуур хүлээгээд... бүх зүйл ямар хурдан өөрчлөгдөж эхлэхийг хараарай.
✍️✍️✍️
Энэ үнэхээр үнэн. Би үүнийг ойлгох гэж нилээдгүй хугацаа зарцуулсан даа. Одоо ч зарим нэгийг нь үргэлжлүүлсээр л байгаа.