Шинэ Нялхас

Шинэ Нялхас Шинэ Нялхас Хүүхдийн Эмнэлэг

Шинэ Нялхас эмнэлэг зөвлөж байна 👩‍⚕️ Хүүхэд халуурах нь нийтлэг шинж тэмдэг ч зөв арчилгаа маш чухал. Гэрийн нөхцөлд ши...
02/12/2025

Шинэ Нялхас эмнэлэг зөвлөж байна 👩‍⚕️

Хүүхэд халуурах нь нийтлэг шинж тэмдэг ч зөв арчилгаа маш чухал. Гэрийн нөхцөлд шингэн сайн уулгах, тохиромжтой орчин бүрдүүлэх, эмийг зөв тунгаар хэрэглэх хэрэгтэй. Харин нярай хүүхэд болон доорх “яаралтай үзүүлэх” шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандаарай ❗️

#ШинэНялхас #ХүүхдийнЭмнэлэг #ЭцэгЭхчүүдэдЗөвлөгөө #ХүүхдийнЭрүүлМэнд

Үзлэгийн цагийн хуваарь:
✅Даваа – Баасан: 09:00 – 18:00
✅Бямба, Ням: 10:00 – 15:00
Хаяг: СБД, 1-р хороо, Өргөө амаржих газар зүүн талд, TG center.
Утас: 99017343; 99016578
Таны хүүхдийн эрүүл мэндийн төлөө 🫂👩‍⚕️

23/11/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийслэлд дэгдээд буй H2N3 вирус ханиаж халуураагүй хэрнээ унтаарах, халууны хордлогод орох, богино хугацаанд хатгаа болох онцлогтой…

🏥 Нийслэл даяар хүүхдийн эмнэлгүүд хүнд байдалтай, ачаалал ихтэй, иргэд 3-7 цаг дугаарлаж байж хүүхдүүдээ үзүүлж буйгаа нийгмийн сүлжээнд бичсээр байна аа. ХӨСҮТ-ийн мэдээлснээр яг одоо дэгдээд буй ханиад нь томууны А хүрээний H2N3 вирус аж. Энэ ханиадны үед хэрхэх ёстойг өөрийн багахан туршлагаас, бас эмч нарын зөвлөснийг сийрүүлье гэж бодлоо. Хэрэгтэй нэгэнд нь тус болж магад.

🆘Томууны вирус, тэр дундаа А хүрээнийх нь ☝️ хоруу чанар маш өндөртэй. Шууд 38-41, 42 хүртэл халуурах шинж тэмдгээр эхэлж, удалгүй гүйлгэж, бөөлжүүлэх зэрэг хордлогын шинж тэмдгээр үргэлжлэн, богино хугацаанд уушгины хатгалгаа болгож байгааг эмч нар анхаарууллаа. Бага насныхан байтугай том хүн ч давж гарахад хэцүү вирус дэгдээд буй энэ үед эцэг, эхчүүд минь хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах нь чухал шүү.

Ямар тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах вэ❓

1️⃣ Хүүхэд ханиагаагүй, халуураагүй мөртлөө хоол ундандаа дургүй болох, орчны харилцаагүй болж унтаарах, уйлагнах, гүйлгэж, бөөлжих, ээж аавыгаа "ороогоод" эхлэх үед яаралтай эмнэлэгт хандана. Энэ нь томууны вирусээр өвчилсний шинж тэмдэг бөгөөд удалгүй хүндрэх эрсдэлтэйг анхааруулах дохио гэнэ.

2️⃣ ЦАГААН ХАЛУУРАЛТ гэж юу вэ❓ Эмч нар энэ талаар их ярьдаг даа. Хүүхдийн хөл, гар цэв хүйтэн мөртлөө толгой, хүзүү, суга гэх мэт нимгэн арьсны хэсгээр маш халуун байх, улмаар арьс нь эрээнтэн, чичирч, өндөр халуурахыг хэлнэ. Энэ тохиолдолд гэрийн нөхцөлд халууныг нь бага ч болтугай буулгаад яаралтай эмнэлэгт хандана. Хэт өндөр халуунтай үед гадаа хүйтэнд авч гарах аюултайг анхаараарай.

3️⃣ УЛААН ХАЛУУРАЛТ гэж юу вэ❓
Хүүхэд 38 хүртэл, түүнээс дээш халуурч байгаа мөртлөө хөл, гар нь дулаахан, нүүр, хацар нь улаан, ягаан туяатай байхыг хэлнэ. Ийм тохиолдолд яаран эмнэлэг авч явж, нэмж халдвар авахаас сэргийлээрэй. Улаан халууралтын үед хүүхэд өөрийн дархлаагаар вирустэй тэмцэж, гадагшлуулах гэж хичээж буйн нэг хэлбэр гэж үздэг. Байгалийн зүй тогтол гэх юм уу. Хэсэг ажиглана, хэрэв халуурах шинж тэмдэг өөрчлөгдвөл эмнэлэгт хандаарай.

4️⃣ ХАЛУУНЫ ХОРДЛОГО‼️ Ямар ч тохиолдолд 38.5-аас дээш өндөр халуурсан л бол буулгана. Биеийн хэм хэт өндөр болох үед хүүхэд халуунаа даахгүй татах эрсдэлтэй. Нэмээд, халуурч байгаа үед хоросол буюу давс, чихрийн уусмалыг 5мл-ээр ойр ойрхон өгөөд үзээрэй. Ингэснээр хүүхдийг халууны хордлогод оруулахаас сэргийлдэг. Хүүхэд заавал гүйлгэж, бөөлжиж байж хордлогод ордоггүй. Халуурах үед ч эрдэс бодисоо их хэмжээгээр алддаг тул энэ аргыг хэрэглээд үзээрэй. Үр дүнтэй шүү, би өөрөө хэрэглэдэг. Хажуугаар нь С аминдэм ойр ойрхон бага багаар уулгана. Бусад хоол, хүнсээр дархлааг нь дэмжинэ.

5️⃣ Манай улс энэ жил харьцангуй эрт буюу өнгөрсөн есдүгээр сард томууны вирусний эсрэг 4 цэнт вакцинаар зорилтот бүлгийнхнийг дархлаажуулсан. 4 цэнт гэдэг нь томууны А, В хүрээний зонхилон тохиолддог 4 төрлийн вирусний эсрэг үүсгэгчийг агуулсан вакциныг хэлнэ. Өдгөө тархаад буй вирус ч үүнд багтсан. Тиймээс намар хүүхдүүдээ томууны дархлаажуулалтад заавал хамруулж байгаарай. Ирээдүйд гарах олон эрсдэлээс сэргийлдэг юм шүү. Томууны вакциныг "Ковид-19"-ийнхтэй харьцуулж, үл тоож хийлгэхгүй өнгөрүүлж болохгүй гэсэн үг. Адаглаад томууны халдвар авсан ч хөнгөн тусаад эдгэрдэг юм билээ.

🔊 За тэгээд олон хүнд түгээгээд өгөөрэй. Өөрсдөө "Энэ ханиад нэг л биш ээ. Шинэ төрлийн ковид байх" гэх мэтээр муйхраар "оношилж", бусдын зөвлөсөн эмийг дур мэдэн уулгүй, судлаад уншчихдаг байгаарай. Найдвартай эх сурвалжаас мэдээ, мэдээллээ авдаг байгаарай гэж хүсье.

“Таны хүүхэд эмчид үзүүлэх шаардлагатай юу?” ⚠️👩‍⚕️ Эцэг эхчүүдээ, хүүхдэд тань эдгээр шинж тэмдгүүд байгаа юу?❗️Тогтмол...
27/03/2025

“Таны хүүхэд эмчид үзүүлэх шаардлагатай юу?”
⚠️👩‍⚕️ Эцэг эхчүүдээ, хүүхдэд тань эдгээр шинж тэмдгүүд байгаа юу?

❗️Тогтмол ядрах эсвэл хэт цочромтгой буюу уур уцаартай байх
❗️Шалтгаангүй турах эсвэл хоолны дуршил буурах
❗️Амьсгалахад хүндрэлтэй байх
❗️Байнга ханиалгах

Тэгвэл, таны хүүхдэд эрүүл мэндийн асуудал байж болох тул эмчид үзүүлэхийг зөвлөж байна. Эрт илрүүлэг хамгийн чухал! 🌈

#ШинэНялхасЭмнэлэг

Шинэ Нялхас эмнэлэг нь хүүхэд, нярайн эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байна.

Үзлэгийн цагийн хуваарь:
✅Даваа – Баасан: 09:00 – 18:00
✅Бямба, Ням: 10:00 – 15:00

Хаяг: СБД, 1-р хороо, Өргөө амаржих газар зүүн талд, TG center.
Утас: 99017343; 99016578

Таны хүүхдийн эрүүл мэндийн төлөө 🫂👩‍⚕️

✅Зөвлөгөө“Хүүхдэдээ ном уншиж өгөх ашиг тусууд” 📚👶 Та мэдэх үү, хүүхдэдээ ном уншиж өгөх нь тэдний хэлний чадвар, оюун с...
27/03/2025

✅Зөвлөгөө

“Хүүхдэдээ ном уншиж өгөх ашиг тусууд” 📚👶

Та мэдэх үү, хүүхдэдээ ном уншиж өгөх нь тэдний хэлний чадвар, оюун санааны хөгжилд хамгийн сайн нөлөө үзүүлдэг гэдгийг? Судалгаагаар тогтмол ном уншдаг хүүхдүүд илүү баялаг үгийн сантай, илүү сайн сонсох чадвартой, оюун санааны хувьд өндөр хөгжилтэй байдаг байна.

💡Хүүхэд тань хараахан хэлд ороогүй байгаа бол энгийн зурагт ном, хүүхдийн зохиолоос эхлэн уншиж өгөхөд болно! 🌟

Хамтдаа ном уншихыг өдөр тутмын зан үйл болгож, хүүхэдтэйгээ илүү их цагийг хамт өнгөрүүлээрэй!

#ШинэНялхасЭмнэлэг

Шинэ Нялхас эмнэлэг нь хүүхэд, нярайн эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байна.

Үзлэгийн цагийн хуваарь:
✅Даваа – Баасан: 09:00 – 18:00
✅Бямба, Ням: 10:00 – 15:00

Хаяг: СБД, 1-р хороо, Өргөө амаржих газар зүүн талд, TG center.
Утас: 99017343; 99016578

Таны хүүхдийн эрүүл мэндийн төлөө 🫂👩‍⚕️

**Шинэ Нялхас Эмнэлгийн танилцуулга**2007 онд үүсгэн байгуулагдсан **Шинэ Нялхас** хүүхэд нярайн эмнэлэг нь бага насны х...
19/03/2025

**Шинэ Нялхас Эмнэлгийн танилцуулга**

2007 онд үүсгэн байгуулагдсан **Шинэ Нялхас** хүүхэд нярайн эмнэлэг нь бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, оношлох, эмчлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн.

Манай эмнэлгийн эрхэм зүйл бол үүсгэн байгуулагчид Л.Саран эмч болон Г.Бадамсайхан эмч нар маань мэргэжлийн өндөр ур чадвар, туршлагаараа таны хүүхдэд хамгийн сайн чанартай эмчилгээ үйлчилгээг үзүүлэх явдал юм.

Шинэ Нялхас эмнэлэг нь хүүхэд, нярайн эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байна.

Үзлэгийн цагийн хуваарь:
✅Даваа – Баасан: 09:00 – 18:00
✅Бямба, Ням: 10:00 – 15:00

Хаяг: СБД, 1-р хороо, Өргөө амаржих газар зүүн талд, TG center.

Утас: 99017343; 99016578

Таны хүүхдийн эрүүл мэндийн төлөө 🫂👩‍⚕️

Address

СБД 1-р хороо, Өргөө Амаржих газар зүүн талд, TG Center
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 15:00
Sunday 10:00 - 15:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Шинэ Нялхас posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share