25/07/2026
Тэмбүү өвчин нь нянгаар үүсгэгддэг, даамжрах явцтай, олон эрхтэнг гэмтээдэг бэлгийн замын халдвар юм.
ХАЛДВАР дамжих зам:
• Халдвартай хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох үед
• Халдвартай жирэмсэн эмэгтэйгээс урагт
• Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэхэд тус, тус халдвар дамжина.
ИЛРЭХ шинж тэмдэг:
• Тэмбүү өвчний халдвар авснаас хойш дунджаар 3-4 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн, түүний орчим өвчин эмзэглэлгүй шарх /хатуу яр/ гарна.
• Энэ үед ойролцоох тунгалагийн зангилаа /ихэвчлэн цавины булчирхай/ цочиж томорно.
• Эмчилгээ хийлгээгүй ч гэсэн хатуу яр нь аяндаа алга болно. Тодорхой хугацааны дараа арьс салстаар тархмал тууралт гарах, үс унах, арьс цайх шинж илэрнэ.
• Цаашдаа өвчин даамжирч халдвар авснаас хойш 3-6 жилийн дараа арьс салстыг гүн гэмтээсэн тууралт гарна. Мөн дотор эрхтэн мэдрэлийн талаас гүнзгий өөрчлөлт илэрч яс, үе мөчийг гэмтээнэ.
ТЭМБҮҮ өвчний үед шинж тэмдэг илрэхгүй байж болох уу?
• Болно. Энэ үед зөвхөн цусны шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогддог. Энэ үеийг тэмбүү өвчний далд хэлбэр гэдэг.
ЭХЭЭС урагт халдвар дамжсанаас ямар үр дагавар гарах вэ?
• Тэмбүү өвчин урагт халдварласнаас зулбах, дутуу төрөх, жин бага, ургийн гажигтай амьгүй хүүхэд төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, нярай эндэх зэрэг хүндрэлд хүргэнэ.