Баянгол хүүхдийн зуслан

Баянгол хүүхдийн зуслан Горхи-Тэрэлжийн үзэсгэлэнт хөндийд байрлах Баянгол хүүхдийн амралт, сургалтын газар.🏕️🏞️ УБ хотоос ердөө 50км зайд байрлаж байна.

26/08/2026
Өглөөний мэнд,Налайх дүүргийн Тэрэлж аялал зуучлалын үзэсгэлэнт байгалийн бүст байрлах БАЯНГОЛ ХҮҮХДИЙН ЗУСЛАН ОНӨТҮГ-ий...
25/08/2026

Өглөөний мэнд,

Налайх дүүргийн Тэрэлж аялал зуучлалын үзэсгэлэнт байгалийн бүст байрлах БАЯНГОЛ ХҮҮХДИЙН ЗУСЛАН ОНӨТҮГ-ийн 2026 оны ээлжит хүүхдийн амралтууд хуваарийн дагуу явагдан дуусч Дүүргийн засаг дарга Өлзий-Оршихын Сумъяабаатар-ийн дэмжлэг, санаачлагаар 8-р сарын дундаас бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байна. Бид жилийн 4 улирлын туршид сургалт, семинар, хүүхдийн амралтын үйл ажиллагаатай болох зорилгоор гадна дулааны шугмын дэд бүтцийн ажлууд, хүүхдийн амралтын өрөөнүүд болон номын сан, байрнуудын дээвэр засвар, дотоод засварын ажлуудыг үе шаттайгаар хийх болно.

Энэ жил манай зусланг сонгож зуны амралтаа гадаад багштай англи хэлний сургалт мөн найз нөхөдтэйгөө дэлгэр цагт хүрэлцэн ирж амарсан нийт 2500 гаруй хүүхдүүдэдээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж, ирэх жил дахин уулзахын ерөөл дэвшүүлэн урья…

Идэвх санаачлага, хариуцлагатай ажилласан нийт хамт олондоо талархал дэвшүүлье.

БГД ХҮҮХДИЙН ЗУСЛАН ОНӨТҮГ

Баянгол дүүргийн Хүүхдийн Зөвлөл
Зээрэнгийн Нямгэрэл

21/08/2026
14/08/2026
13/08/2026
🌿 БАЯНГОЛ ХҮҮХДИЙН ЗУСЛАН 🌿БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА!Тэрэлжийн үзэсгэлэнт байгальд ая тухтай, хөгжилтэй амраарай.🏕 11-р...
03/08/2026

🌿 БАЯНГОЛ ХҮҮХДИЙН ЗУСЛАН 🌿

БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА!

Тэрэлжийн үзэсгэлэнт байгальд ая тухтай, хөгжилтэй амраарай.

🏕 11-р ээлж

2026.08.14 – 2026.08.21 (7 хоног)

💰 Төлбөр:

* Энгийн: 385,000₮
* Гадаад багштай англи хэлний хөтөлбөртэй: 550,000₮

🏕 12-р ээлж

2026.08.21 – 2026.08.26 (5 хоног)

💰 Төлбөр:

* Энгийн: 275,000₮
* Гадаад багштай англи хэлний хөтөлбөртэй: 393,000₮

📍 Байршил: Тэрэлжийн үзэсгэлэнт байгальд

✨ Хүүхэд бүрт аюулгүй орчин, чанартай хөтөлбөр, хөгжилтэй дурсамж!

Суудлын тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй!
Холбогдох утас:99134464

25/07/2026

📍Зусланд амрахаар бүртгүүлсэн хүүхдүүд холбоосоор орж эрүүл мэндийн хуудсаа татаж авна уу 👩🏻‍⚕️🤗

Address

Баянгол дүүрэг, 4-р хороо, Замчдын гудамж, Хүүхэд залуучуудын ордон-15 тоот
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянгол хүүхдийн зуслан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share