ГССҮТ-Сэргээн засах төв

ГССҮТ-Сэргээн засах төв Гэмтэл, бэртэл, түлэнхийн дараах Сэргээн засах тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй, цаг алдалгүй хүргэнэ.

**2026 оны 6 дугаар сарын 20–21-ний өдрүүдэд** Мэдрэл, яс булчингийн хэт авиан Монголын нийгэмлэгийн II чуулган * Захын ...
24/06/2026

**2026 оны 6 дугаар сарын 20–21-ний өдрүүдэд** Мэдрэл, яс булчингийн хэт авиан Монголын нийгэмлэгийн II чуулган * Захын мэдрэл, хүзүү-нурууны эмгэгийн хэт авиан оношилгоо, хэт авиан хяналтанд хийгдэх тарилга эмчилгээ* сэдэвт сургалт зохион байгуулагдаж эмч мэргэжилтнүүд оролцож мэдлэг, чадвараа дээшлүүллээ.
Энэхүү сургалтаар Захын мэдрэлийн хэт авиан оношилгоо, захын мэдрэлийн эмчилгээний төрөл, өвдөлтийн менежмент чиглэлд өндөр хувь нэмэр оруулсан сургалт болж өндөрлөлөө. Бид цаашид Гэмтлийн шалтгаантай захын мэдрэлийн оношилгоо, эмчилгээг нэвтрүүлхээр ажиллах болно.
"Мэдрэл Яс Булчингийн Хэт Авиан Монголын Нийгэмлэг᠌᠌" цаашдын ажилд нь амжилт хүсье.

"Гарын нугалагч болон тэнийлгэгч шөрмөс сэргээх мэс заслын дараах  динамик чиг"ний дадлага сургалт 2026.04.27-04.29 -ны ...
29/04/2026

"Гарын нугалагч болон тэнийлгэгч шөрмөс сэргээх мэс заслын дараах динамик чиг"ний дадлага сургалт 2026.04.27-04.29 -ны хооронд ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн Сэргээн засах төвд амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Нийт 6 эмч, 10 хөдөлмөр засалч оролцлоо. Сургалтын гар сарвууны анатоми, үйл ажиллагаа, нугалагч болон тэнийлгэгч шөрмөс сэргээх мэс заслын дарааах динамик чиг төрөл, заалт, хэрэглээ, эмчилгээний протоколын талаар нотолгоонд суурилсан мэдлэг олгож, нугалагч, тэнийлгэгч шөрмөс болон гар сарвууны зарим эмгэгийн үеийн динамик болон статик чиг эмчилгээний ур чадварт сургалаа. Туслах хэрэгслийн энэ удаагийн сургалт "динамик чиг" ашиглаж гар сарвууны нөхөн сэргээх мэс заслын дараах сэргээн засах тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг нэг шат ахиулсан сургалт боллоо. Гар сарвууны мэс заслын дараа динамик чиг эмчилгээг эмнэлзүйн практикт ашигласнаар шөрмөс дахин тасрах , наалдац үүсэхээс сэргийлж, хөдөлгөөний үйл ажиллагааг аюулгүйгээр богино хугацаанд сэргээх ач холбогдолтой юм. Дадлага сургалтыг хамтран зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн "Хонг Конг᠌"-ийн хөдөлмөр засалчид болон Хонг-Конгийн Сэргээн засах нийгэмлэгийн гишүүн Шэйла Пурвэсд талархсанаа илэрхийлье.

Training on Dynamic splint Following Flexor and Extensor Tendon Repair Successfully Conducted
A practical training course on Dynamic splint Following Flexor and Extensor Tendon Repair was successfully conducted from April 27–29, 2026 at the Rehabilitation Center, Branch Hospital of the National Trauma and Orthopaedic Research Center (NTORC).
A total of 6 physicians and 10 occupational therapists participated in the training.
The program provided evidence-based knowledge on hand anatomy and function, as well as the principles, indications, applications, and rehabilitation protocols of dynamic orthoses following flexor and extensor tendon repair. Participants also received hands-on skills training in the fabrication and application of dynamic and static orthoses for flexor and extensor tendon injuries and selected hand conditions. This assistive technology training on dynamic orthoses represented an important step forward in advancing the accessibility and quality of post-operative rehabilitation services in hand surgery. The clinical application of dynamic orthotic management following hand surgery is an evidence-based intervention that helps prevent tendon re-rupture and adhesion formation, while facilitating the safe and early restoration of functional movement.
We would like to express our sincere appreciation to the occupational therapists from Hong Kong and to Ms. Sheila Purves, member of the Hong Kong Rehabilitation Society, for their valuable support and collaboration in organizing and delivering this practical training.

"Гарын нугалагч болон тэнийлгэгч шөрмөс сэргээх мэс заслын дараах  динамик чиг"ний дадлага сургалтыг "Гэмтэл Согог Судла...
21/04/2026

"Гарын нугалагч болон тэнийлгэгч шөрмөс сэргээх мэс заслын дараах динамик чиг"ний дадлага сургалтыг "Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв"-ийн Сэргээн засах төвөөс зохион байгуулах сургалтанд та бүхнийг урьж байна. Дадлага сургалтыг Хонг Конгийн Хөдөлмөр заслын мэргэжилтнүүд удирдан явуулна.
Сургалтын хамрах хүрээ - лекц : 2026.04.27 өдрийн үдээс өмнө / Сэргээн засахын эмч мэргэжилтэн, гэмтлийн эмч /
Сургалтын хамрах хүрээ - дадлага ажил : Сэргээн засахын эмч, хөдөлмөр засалч - оролцох мэргэжилтний тоо хязгаартай -9
Анхаарах : Лекцийн хэсэг үнэ төлбөргүй, дадлага ажлын хэсэг төлбөртэй.
Зохион байгуулагдах газар: ГССҮТ - Салбар эмнэлэг
Бүртгэлийн утасны дугаар: 94932958

"Гарын нугалагч болон тэнийлгэгч шөрмөс сэргээх мэс заслын дараах  динамик чиг"ний дадлага сургалтыг "Гэмтэл Согог Судла...
21/04/2026

"Гарын нугалагч болон тэнийлгэгч шөрмөс сэргээх мэс заслын дараах динамик чиг"ний дадлага сургалтыг "Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв"-ийн Сэргээн засах төвөөс зохион байгуулах гэж байна. Дадлага сургалтыг Хонгконгийн Хөдөлмөр заслын мэргэжилтнүүд удирдан явуулна.
Сургалтын хамрах хүрээ : Сэргээн засахын эмч, хөдөлмөр засалч
Хэзээ : 2026.04.27-04.29
Суудлын тоо: 9 -хязгаартай
Төлбөр : 100.000 төгрөг
Данс: IBAN 48000500 - 5244163007 - Хаан банк
Гүйлтгээний утга : Мэргэжил, нэр, утасны дугаар
Зохион байгуулагдах газар: ГССҮТ - Салбар эмнэлэг
Холбогдох утасны дугаар: 94932958

03/10/2025

📌Нурууны өвдөлтийн оношлогоо, гар засал эмчилгээ сэдэвт сургалт 2025оны 10 сарын 2-ны өдөр ГССҮТ-СЭ- СЗЭТөвд зохион байгуулагдлаа.
👨🏻‍⚕️Зохион байгуулсан Хонгконгийн Хөдөлгөөн засалч холбооны гишүүн, Австралийн гар заслын холбооны гишүүн Leung Siu Lun Arran таньд талархал илэрхийлье👏🏻👏🏻👏🏻

Сайн байна уу? Та бүхэндээ өглөө, өдөр, шөнийн мэнд хүргэе.📌Манай ГССҮТ-Сэргээн засах төвд хэвтэн эмчлүүлэхдээ дараах да...
12/09/2025

Сайн байна уу?
Та бүхэндээ өглөө, өдөр, шөнийн мэнд хүргэе.
📌Манай ГССҮТ-Сэргээн засах төвд хэвтэн эмчлүүлэхдээ дараах дарааллыг баримтлан үйлчлүүлнэ үү.
⏰Манайх хаяг руу цаг захиалах боломжгүй тул эмнэлгүүдийн цаг захиалах 1800-0119 дугаарт холбогдон цаг захиалах боломжтой. Мөн тус эмнэлэгт ирж цахимаас цаг авч болно.
🏥Манай хаяг :
📍 ГССҮТ-Салбар эмнэлэг 11-р хороолол

Сайн байна уу? Та бүхэндээ өглөө, өдөр, шөнийн мэнд хүргэе.📌Манай ГССҮТ-Сэргээн засах төвийн амбулаторын эмчилгээ болох ...
12/09/2025

Сайн байна уу?
Та бүхэндээ өглөө, өдөр, шөнийн мэнд хүргэе.
📌Манай ГССҮТ-Сэргээн засах төвийн амбулаторын эмчилгээ болох өдрийн эмчилгээнд дараах дарааллыг баримтлан үйлчлүүлнэ үү.
⏰Манайх хаяг руу цаг захиалах боломжгүй тул эмнэлгүүдийн цаг захиалах 1800-0119 дугаарт холбогдон цаг захиалах боломжтой. Мөн тус эмнэлгүүд дээр ирж цахимаас цаг авч болно.
🏥Манай хаяг :
📍ГССҮТөв хороолол
📍 ГССҮТ-Салбар эмнэлэг 11-р хороолол
Та гэртээ ойр аль ч эмнэлэг дээр цаг авч үйлчлүүлэх боломжтой.

Сайн байна уу? Та бүхэндээ өглөө, өдөр, шөнийн мэнд хүргэе.📌Манай ГССҮТ-Сэргээн засах төвөөс тусламж үйлчилгээ авахдаа д...
12/09/2025

Сайн байна уу?
Та бүхэндээ өглөө, өдөр, шөнийн мэнд хүргэе.
📌Манай ГССҮТ-Сэргээн засах төвөөс тусламж үйлчилгээ авахдаа дараах дарааллыг баримтлан үйлчлүүлнэ үү.
⏰Манайх хаяг руу цаг захиалах боломжгүй тул эмнэлгүүдийн цаг захиалах 1800-0119 дугаарт холбогдон цаг захиалах боломжтой. Мөн тус эмнэлэгт ирж цахимаас цаг авч болно.
📍ГССҮТөв хороолол
📍 ГССҮТ-Салбар эмнэлэг 11-р хороолол
Та гэртээ ойр аль ч эмнэлэг дээр цаг авч үйлчлүүлэх боломжтой.

Дэлхий нийтээр 1996 оноос эхлэн жил бүрийн 09 сарын 08 өдрийг “Дэлхийн Хөдөлгөөн заслын өдөр” болгон зарлаж, Монгол Улса...
08/09/2025

Дэлхий нийтээр 1996 оноос эхлэн жил бүрийн 09 сарын 08 өдрийг “Дэлхийн Хөдөлгөөн заслын өдөр” болгон зарлаж, Монгол Улсад албан ёсоор 2010 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэн иржээ.
ГССҮТ Сэргээн засах төвийн Хөдөлгөөн засалчиддаа болон мөр зэрэгцэн ажиллаж буй нийт хөдөлгөөн засалчдад нь баярын мэндийг дэвшүүлье👏🏻👏🏻👏🏻
❤️
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв

Сэргээн засах, Бие бялдар судлал улам хөгжихийн төлөө🤗🤗🤗Манай хөдөлгөөн засалчид арыг сайн дааж “Хасын Хүлэгүүд” багийн ...
30/06/2025

Сэргээн засах, Бие бялдар судлал улам хөгжихийн төлөө🤗🤗🤗
Манай хөдөлгөөн засалчид арыг сайн дааж “Хасын Хүлэгүүд” багийн тамирчдын тусламж үйлчилгээг амжилттай үзүүлэн ямар ч бэртэл гэмтэлгүй тамирчдаа авчирлаа👏🏻👏🏻👏🏻
“Хасын хүлэгүүд” багийн тамирчиддаа цаашдын бүх тэмцээнд нь амжилт хүсье🏀🏀🏀

Address

СБД 7-р хороо ГССҮТ/Салбар эмнэлэг
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ГССҮТ-Сэргээн засах төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share