Бүзи Медикал Эмнэлэг - Buzi Medical Hospital

Бүзи Медикал Эмнэлэг - Buzi Medical Hospital Манай эмнэлгийн албан ёсны Facebook хуудсанд тавтай морилно. уу?
Бидний үйл ажиллагааг дэмжин "Page хуудас" дагаарай баярлалаа.

14/09/2026
08/09/2026

🩺 Хатиг, арьсны идээт үрэвсэл, MRSA халдварын оношилгоо, эмчилгээ

Арьсны идээт үрэвсэл, хатиг нь буруу эмчилбэл дахин сэдрэх, хүндрэх эрсдэлтэй байдаг. Манай эмнэлэгт олон улсын эмчилгээний удирдамжийн дагуу оношилж, аюулгүй эмчилгээ хийж байна.

Манай үйлчилгээ:
✔ Арьсны идээт үрэвслийн нарийн оношилгоо
✔ MRSA халдвар илрүүлэх лабораторийн шинжилгээ
✔ Шарх цэвэрлэх, боолт хийх аюулгүй эмчилгээ
✔ Шарлага эмчилгээ
✔ Олон улсын эмчилгээний удирдамжийн дагуу антибиотик эмчилгээ

📞 Цаг авах, мэдээлэл авах: 7711-8166

Бүзи Медикал – Таны эрүүл мэндийн найдвартай туслагч.

#Хатиг #Эмчилгээ #буглаа #Яармаг #Нисэх #эмнэлэг #Боолт #Шарлага #антибиотик #идээтүрэвсэл #Идээт #шарх

13/08/2026

ЭМ ХЭРЭГЛЭХ 5 ЗӨВИЙН ЗАРЧИМ

💉 💊Эмийг зөв, зохистой хэрэглэх нь эрүүл мэндээ хамгаалах чухал алхам юм.
Эмийг хэрэглэхдээ зөвхөн эмийн нэрийг мэдэхээс гадна зөв хүн, зөв эм, зөв тун, зөв цаг, зөв хэрэглэх арга гэсэн 5 үндсэн зарчмыг баримтлах нь эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж, эмийн буруу хэрэглээнээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
✅ ЗӨВ ЭМИЙГ
Эмийн нэр, тун, эмийн хэлбэр зөв эсэхийг шалгах.
✅ ЗӨВ ХҮНД
Эмийг хэрэглэхийн өмнө эмчлүүлэгчийн мэдээллийг танин тодруулж, зөв хүнд зориулсан эсэхийг нягтлах.
✅ ЗӨВ ТУНГААР
Эмийн тун, хэмжээг эмчийн жортой тулган шалгаж, зөв тунгаар хэрэглэх.
✅ ЗӨВ ЦАГТ
Эмийг эмчийн заасан хугацаа, давтамжийн дагуу зөв цагт хэрэглэх.
✅ ЗӨВ АРГААР
Эмийг заасан хэрэглэх аргаас хамааран зөв хэрэглэх — уух, тарилгаар хийх, лаагаар хэрэглэх гэх мэт.
Эмийг дур мэдэн сонгож, тунг өөрчлөхгүй. Эмч, эм зүйчийн зөвлөгөө, эмийн зааврыг баримталж, эмийг зөв зохистой хэрэглэцгээе.

Эмзүйн албаны эм зүйч: Ч.Дуламсүрэн

Address

NG Center, F2, Artsat's 10th Street, 4th Khoroo, Khan-Uul District
Ulaanbaatar
17110

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бүзи Медикал Эмнэлэг - Buzi Medical Hospital posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category