26/05/2026
Манай Цагаан зам-Сэтгэлзүйн төвийн хамт олон Их Засаг Хүмүүнлэгийн Ухааны сургууль-ийн 3-р курсийн оюутнуудтай хамтран дадлага ажлын хүрээнд Хүүхэд хөгжүүлэх Энэрэл төвд бүтээлч ажил зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдтэй өдөр бүр чин сэтгэлээсээ ажиллаж, тэдний ертөнцийг хайр, тэвчээр, ойлголтоор гэрэлтүүлж байдаг Ээлтэй ертөнц ТББ Merciful World NGO болон Хүүхэд хөгжлийн “Энэрэл” төвийн хамт олонд гүнээ талархал илэрхийлье. Та бүхний ажил бол хүүхэд бүрийн дотоод ертөнцийг ойлгож, мэдэрч, нэг үг, нэг инээмсэглэл, нэг жижиг ахиц бүрийг хайрлан хүлээж авдаг асар их тэвчээр, уйгагүй хөдөлмөр, зүрх сэтгэл шаардсан ариун үйлс юм. Хүүхэд бүрийн ард байдаг гэр бүл, эцэг эхчүүдэд итгэл найдвар, амсхийх орон зай, амьдралаа үргэлжлүүлэх, хөдөлмөрлөх боломж өгч байгаа нь энэ нийгэмд оруулж буй үнэхээр том хөрөнгө оруулалт юм шүү.
Мөн сэтгэл судлалын 3-р курсийн оюутнуудыг дадлагад хүлээн авч номоос олж авах боломжгүй бодит орчноос ойлгож авдаг тэрхүү мэргэжлийн үнэтэй зөвлөгөөг өгч, хүүхэдтэй хэрхэн зөөлөн, мэдрэмжтэй ажиллахыг бодитоор харуулж, ирээдүйн сэтгэл зүйчдэд туршлага, урам зориг өгсөнд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье. Та бүхэндээ ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал хүсэж улам олон хүүхдийн амьдралд гэрэл түгээх болтугай хэмээн ерөөе. 🥰