25/07/2026
12 жилийн дараах үнэхээр сайхан, санаанд оромгүй уулзалт байлаа.
12 жилийн өмнө мөрөөдөл, дотоод зүрхний хүчтэй дуудлагаа даган Энэтхэгийн хойд хэсэгт орших Ришикеш хотын Пармарт Никетан ашрамд иогийн замналаа улам гүнзгийрүүлэхээр очиж байсан юм.
Тэнд би Нидерландаас ирсэн иогийн эгчтэйгээ танилцаж, Садви Абха Сарасвати болон Инду Шарма багш нарын удирдлага дор Крия Иогийг хамтдаа суралцсан ариун нандин мөчүүдийг хуваалцсан.
Тэр цагаас хойш 12 жилийн дараа бид Нидерландад дахин уулзана гэж хэн төсөөлөх билээ
Түүний халуун дулаан урилгын ачаар хайртай нөхөртэйгөө хамт үзэсгэлэнт Утрехт хотод очиж, нарлаг зуны нэгэн сайхан өдрийг хамтдаа өнгөрөөлөө. Хуучин дурсамжаа сэргээн ярилцаж, дахин холбогдож, 12 жилийн өмнөх тэр л сайхан мэдрэмжээ дахин мэдэрсэн юм.
Хамгийн сайхан нь бидний сэтгэлийн холбоо огт өөрчлөгдөөгүй байлаа. Яг л урьдын адил халуун дулаан, чин сэтгэлийн, хүндлэл дотно нөхөрлөл хэвээрээ.Цаг хугацаа өнгөрсөн ч бидний сэтгэл хөдлөл,мэдрэмж урьдын адил саяхан мэт санагдсан.
Зарим хүмүүсийн холбоо үнэхээр цаг хугацаанаас үл хамаардаг юм байна.
Амьдрал зөв цагтаа хүмүүсийг дахин уулзуулдаг өөрийн гэсэн гайхамшигтай аргатай🙏😍