Nomad Zaya Yoga

Nomad Zaya Yoga 🧘‍♀️ Traditional Yoga Teacher
📍The Hague, NL
🌿 Hatha • Hot • Ashtanga
✨ Teaching & sharing yoga for 10+ years

Хүндэт "Divine soul"танаа
Би үнэхээр баяртай байна.Учир нь Ганга ээжийн ариун гэгээн голын эрэг дээр анх хүрэлцэн ирээд бясалгал хийгээд сууж байхдаа өөрийн сурч мэдсэн өчүүхэн зүйлсээ бусдын амар амгалан,сайн сайхны тусын тулд хуваалцахаар шийдэж уг санаагаа бодит биелэл болгохоор зорин ажиллаж байна.Хималайн ариун дархан халдашгүй уулын өвөр Ганга мөрний эрэг дээр Иог анх үүссэн газар хэмээн үзд

эг.Иог нь үүрдийн авъас билэг цэцгийн балыг өөртөө шингээн сорох үүрд мөнх бий болгох тухай ойлголт юм.Иог нь зөвхөн биеийн эрүүл мэндийн асуудал төдий зүйл биш юм.Тэнцвэрээ барих,оюун санааны бат бөх тогтвортой байдал,зүрх сэтгэл болон таны бүхийл амь амьдрал юм.Бурханы энерги эрч хүч бодисад таныг Иогт илүү татан уусгаж мэргэн болгох,аливаа зүйлийг тунгаан бодож бясалгах боломжыг өгч байна.100,100-н жил цаг хугацааны он жилүүдэд Иог байсаар ирсэн.Иог бууж өгөх,таны өшөө хорсол,жигшэн зэвүүцэл,өвчин шаналал,хэцүү бэрх зүйлүүд,саад тотгор,элдэв зүйлийн сэтгэлийн зовинолуудаасаа нэг л мэдэхэд ангижрахад тань тусалж амар амгалан,баяр баясгалан,гэрэл гэгээ,таны амьдралын эерэг бодлууд биелэлээ олоход туслах болно.Багш маань хэлэхдээ:Хүн гэдэг амьтан төрөлхийн мөн чанараараа хүрэлцэн ирж,төрөлхийн мөн чанараараа хамтдаа байж,төрөлхийн мөн чанараа олж мэдэх үүнийг дотоод сүнс сэтгэлдээ хүлээн зөвшөөрөн дотоод сэтгэлээ илүү таньж мэдэх нь чухал юм гэдэг.
Бурхан хүн төрлөхтөний нинжин сэтгэлд үйлчилдэг

12 жилийн дараах үнэхээр сайхан, санаанд оромгүй уулзалт байлаа. 12 жилийн өмнө мөрөөдөл, дотоод зүрхний хүчтэй дуудлага...
25/07/2026

12 жилийн дараах үнэхээр сайхан, санаанд оромгүй уулзалт байлаа.

12 жилийн өмнө мөрөөдөл, дотоод зүрхний хүчтэй дуудлагаа даган Энэтхэгийн хойд хэсэгт орших Ришикеш хотын Пармарт Никетан ашрамд иогийн замналаа улам гүнзгийрүүлэхээр очиж байсан юм.

Тэнд би Нидерландаас ирсэн иогийн эгчтэйгээ танилцаж, Садви Абха Сарасвати болон Инду Шарма багш нарын удирдлага дор Крия Иогийг хамтдаа суралцсан ариун нандин мөчүүдийг хуваалцсан.

Тэр цагаас хойш 12 жилийн дараа бид Нидерландад дахин уулзана гэж хэн төсөөлөх билээ

Түүний халуун дулаан урилгын ачаар хайртай нөхөртэйгөө хамт үзэсгэлэнт Утрехт хотод очиж, нарлаг зуны нэгэн сайхан өдрийг хамтдаа өнгөрөөлөө. Хуучин дурсамжаа сэргээн ярилцаж, дахин холбогдож, 12 жилийн өмнөх тэр л сайхан мэдрэмжээ дахин мэдэрсэн юм.

Хамгийн сайхан нь бидний сэтгэлийн холбоо огт өөрчлөгдөөгүй байлаа. Яг л урьдын адил халуун дулаан, чин сэтгэлийн, хүндлэл дотно нөхөрлөл хэвээрээ.Цаг хугацаа өнгөрсөн ч бидний сэтгэл хөдлөл,мэдрэмж урьдын адил саяхан мэт санагдсан.

Зарим хүмүүсийн холбоо үнэхээр цаг хугацаанаас үл хамаардаг юм байна.

Амьдрал зөв цагтаа хүмүүсийг дахин уулзуулдаг өөрийн гэсэн гайхамшигтай аргатай🙏😍

15/06/2026

Grateful for the opportunity to guide this Sunday morning yoga class. Teaching and sharing yoga for over 10 years continues to be a meaningful journey.

After class, my husband and I enjoyed a coffee by the sea near Westduinpark,The Hague, Netherlands, listening to the sound of the waves and taking in the fresh ocean air. A simple and beautiful way to spend the morning.
🧘‍♀️🌊👫

23/04/2026

The Hague хотоос 1цаг 20минут машинаар яваад
Нидерландын хамгийн залуу хотуудын нэг болох Almere хотод 4/22-нд ганцхан удаа зохион байгуулагдах нэгэн гайхалтай уран бүтээлчийн 25-н жилийн ойн баярын Европ дахь аялан тоглолтыг хайртай нөхрийнхөө дэмжлэгтэйгээр хамтдаа зорин үзэж нууцхан мөрөөдлөө биелүүллээ.
Snatam Kaur бол Америкийн дуучин, дуу зохиогч, сүнслэг багш бөгөөд Kundalini йог, сикх уламжлалын тарни (mantra) дууллаараа дэлхийд танигдсан хүн юм.Уран бүтээлүүд нь ихэвчлэн kirtan буюу сүнслэг дуулал байдаг. Санскрит болон гурмухи тарниудыг орчин үеийн аялгуутай хослуулж, тайвшруулах, эдгээх, бясалгалд төвлөрүүлэх зорилготой.Түүний дуунуудыг дэлхий даяар иогийн хичээл,бясалгал, спа орчинд их ашигладаг.
Киртан мантра дуулдаг хүн бүрийн бие сэтгэлийг ховсдох мэт долгионыг мэдрүүлдэг уран бүтээлч юм.
Түүний дууны хэсгээс
Long Time Sun
“Урт удаан нар таныг гэрэлтүүлэг, хайр таныг хүрээлэг, дотоод гэрэл тань таныг замчилна”…

Амьдрал маш олон өнгө аяс зураглалтай ч талархах зүйлс маш их байдаг,бүх зүйл цаг хугацаатай❤️🙏😎

30/03/2026

💇‍♀️💆‍♀️🧘‍♀️📢Искра 4-н төрлийн солих хошуутай эмчилгээний шарлагын аппарат бэлэн ирсэн байна.
☎️99204804
#Үнэ63К
🌇🚗Хүргэлт үнэгүй
🛤️Хөдөө орон нутагруу унаанд дайна.

2018 оноос эхлэн боловсролын салбарт анх удаа ажиллаж  #Орчлон хэмээх их айлын босгыг даваж  #Амьдрах ухааны сургалтууд ...
05/03/2026

2018 оноос эхлэн боловсролын салбарт анх удаа ажиллаж #Орчлон хэмээх их айлын босгыг даваж #Амьдрах ухааны сургалтууд #БадамланТББ санаачлагаар хөтөлбөр #Хүүхэд хөгжүүлэх иог сонгон дугуйлан #Багш ажилчиддаа зориулсан yoga time ’s Wellbeing бага ангийн сургалтын хөтөлбөрийг зааж,
сурч хөгжин нэг эс эд нь болж #Заах арга зүйч болж,олон сайхан дурсамжуудыг бүтээлцэж ажил амьдралаа холбоод 7-н жил нэг л мэдэхэд харавсан сум шиг өнгөрчээ.
#Бид үлдсэн бүх амьдралынхаа хамгийн залуу үедээрээ байгаадаа өөртөө итгэлтэй, бүх зүйлд талархаж сурах хэрэгтэй…

“Аз жаргалын даавар” гэж хүмүүс ихэвчлэн тархинд ялгарч, сэтгэл санаа, урам зориг, тайван байдлыг зохицуулдаг 4 гол боди...
24/02/2026

“Аз жаргалын даавар” гэж хүмүүс ихэвчлэн тархинд ялгарч, сэтгэл санаа, урам зориг, тайван байдлыг зохицуулдаг 4 гол бодисыг хэлдэг. Эдгээрийг заримдаа
“happy hormones” гэдэг.

1. Допамин (Dopamine)
Үүрэг: Урам зориг, шагналын мэдрэмж, зорилгодоо хүрэх баяр

Хэзээ ихэсдэг вэ?
• Зорилгоо биелүүлэх
• Шинэ зүйл сурах
• Дасгал хөдөлгөөн
• Сайн мэдээ авах
👉 Жижиг зорилго тавьж биелүүлэх нь допаминыг нэмэгдүүлдэг.

2. Серотонин (Serotonin)
Үүрэг: Сэтгэл тогтвортой байдал, өөртөө итгэх итгэл

Хэзээ ихэсдэг вэ?
• Нарны гэрэлд байх
• Бясалгал, иога
• Талархлын дадал
• Эрүүл хооллолт (омега-3, өндөг, самар)
👉 Өглөө 15–20 минут нар харах нь серотонинд сайн.

3. Окситоцин (Oxytocin)
Үүрэг: Хайр, итгэлцэл, холбоо

Хэзээ ихэсдэг вэ?
• Тэврэх
• Нөхөртэйгээ халуун дотно харилцах
• Сайн яриа, чин сэтгэлийн холбоо
• Массаж
👉 “Тэврэлтийн даавар” гэж нэрлэдэг.

4. Эндорфин (Endorphin)
Үүрэг: Өвдөлт намдаах, баяр баясгалан

Хэзээ ихэсдэг вэ?
• Инээх
• Хүчтэй дасгал хийх
• Бүжиглэх
• Хар шоколад бага хэмжээгээр
👉 Иогийн дараах “сайхан хөнгөн” мэдрэмж бол эндорфин.

Аз жаргал нэмэх энгийн 5 арга:
1. Өглөө нар харах
2. Өдөр бүр 20–30 минут хөдөлгөөн хийх
3. Талархлын 3 зүйл бичих
4. Хайртай хүнээ тэврэх
5. Чанартай нойр авах

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97689085089

Alerts

Be the first to know and let us send you an email when Nomad Zaya Yoga posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Nomad Zaya Yoga:

Shortcuts

Share