Medic

Call Website Contact the practice

Medic Иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох хуудас

Алсын хараа
Амьдралын чанарыг нэмэгдүүлэхэд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх.

Эрхэм зорилго
Эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлж, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэн хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэхэд чиглэнэ.

Үнэт зүйлс
Мental development / Оюун ухааны хөгжил
Бид ухаалгаар ажиллаж, оновчтой сэтгэн, оюун ухааны хөгжил түүний чадамжийг эрхэмлэн дээдэлнэ. Education / Мэдлэг боловсрол
Бид хувь хүний хөгжилд бодит нэмэр болохуйц мэдлэгийг түгээж өдөр тутмын амьдрал, насан туршид нь нөлөөлөх, чанартай боловсрол олгоход оршино. Data / Мэдээлэл
Бид үргэлж мэдээллийн шинж чанарт анхаарч эрэлт хэрэгцээтэй, үнэн зөв, үнэ цэнэтэй мэдээ мэдээллийг хүргэнэ. Initiative / Санаачлага
Бид шинийг сэдэж, аливааг сайжруулах, хөгжүүлэх, шийдвэрлэх санал санаачилгыг байнга гаргаж, ажилдаа бүтээлч сэтгэлгээгээр хандан “өдөр бүр шинэ” зарчмыг баримтлан ажиллана

Collective / Хамт олон
Бид мэргэжлийн өндөр ур чадвартай, харилцан итгэлцэл, хүндлэл, эерэг дулаан харьцааг буй болгосон хамт олон байна.

Уриа
Эрүүл мэнд энэ насны жаргал

13/09/2026
Шинэ ном: Гүйлтийн сэтгэл зүй
17/06/2026

Шинэ ном: Гүйлтийн сэтгэл зүй

ШИНЭ НОМ: ГҮЙЛТИЙН СЭТГЭЛ ЗҮЙ

Гүйх нь зөвхөн хүнд л байдаг өвөрмөц зан үйл биш ч зарим үүлдрийн нохойг эс тооцвол ийм холын зайд гүйдэг амьтны төрөл зүйл тун цөөн юм. Сонирхогчийн 42.2 километрийн марафоны төрөлд цагт дунджаар 8.2-15 километр гүйж чаддаг нь холын зайд хүн төрөлхтөн анч ноход, цөөвөр чоно, зэрлэг үхэр, морь зэрэг олон амьтнаас илүү гэсэн үг. Хүний бие ба сэтгэл зүйн олон онцлог шинж чанарууд нь хүн удаан хугацаанд үр дүнтэй гүйхэд зориулагдсан байдаг ...

Философи, Интерном, Азхур номын дэлгүүр
Захиалах: https://psychologypublishing.org/product/154843

2026.06  ЭРЧҮҮДИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ, ТАНИУЛАХ САР Дэлхийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Холбоо (WFMH) болон о...
06/06/2026

2026.06 ЭРЧҮҮДИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ, ТАНИУЛАХ САР Дэлхийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Холбоо (WFMH) болон олон улсын эрүүл мэндийн байгууллагууд жил бүрийн 6-р сарыг "Эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, таниулах сар" (Men's Mental Health Awareness Month) болгон тэмдэглэдэг.
Уламжлалт хэвшмэл ойлголт, "эр хүн уйлдаггүй", "биеэ даах ёстой" гэх мэт нийгмийн шахалтын улмаас эрчүүд сэтгэл зүйн асуудлаа нуун дарагдуулах, тусламж авахаас татгалзах хандлага маш өндөр байдаг. Тиймээс энэ жилийн (2026 оны) аяны хүрээнд "ЧИМЭЭГҮЙ БАЙДЛЫГ ЭВДЭХ: ЭРЧҮҮДИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ОРОН ЗАЙ ОЛГОЁ" буюу эрчүүдийг өөрт тулгарч буй сэтгэл зүйн асуудлаа айдасгүйгээр, нээлттэй хуваалцахыг уриалахад чиглэж байна.

Psychology publishing асарт ном маань хямдралтай үнээр байгаа шүү💫
16/05/2026

Psychology publishing асарт ном маань хямдралтай үнээр байгаа шүү💫

10/05/2026

📌 "The Mother" сэтгэл зүйн контент Юнивишнийн "Гэрийн TomYo" багцад шинээр нэмэгдлээ.

Сэтгэл зүйн хямрал гүнзгийрэх үед амьдралаас залхах, бүхнээс зугтахыг хүсэх мэдрэмж төрөх үе байдаг. Ийм бодол төрсөнд өөрийгөө буруутгах бус, харин мэдрэмжээ хүлээн зөвшөөрч тусламж хүсэх нь эдгэрэх үйл явцын эхлэл байж болохыг мэргэжлийн сэтгэл засалч зөвлөж байна.




🟢Univision ➡️ Кино багц ➡️ Гэрийн TomYo

#Ээжтэйгээ

📑📚СУДАЛГАА                                    Хайрлаж халамжлах нь зайлшгүй ч хэм хэмжээ хэтэрсэн бүхэн сөрөг үр дагавар...
07/05/2026

📑📚СУДАЛГАА Хайрлаж халамжлах нь зайлшгүй ч хэм хэмжээ хэтэрсэн бүхэн сөрөг үр дагавар авчирдаг болохын нэг жишээ нь хүүхэд биеэ даахгүй удах, шийдвэр гаргаж чадахгүй байх, түүгээр ч зогсохгүй ирээдүй рүү чиглэсэн бодол, төлөвлөгөөгүй байгаа байдал зэргээс эцэг эх хүүхдийн хооронд зөрчил үүсдэг асуудал юм. Бүхий л боломж бололцоогоор хангаж, бүрдүүлсэн байхад яагаад ийм байдалд хүрчихэв гэдэг асуулт танд тулгарч байсан бол хариултыг та эндээс аваарай.

📘❤️‍🩹 ЗУРВАС 3️⃣ "The Rise of Me" Энэхүү ном нь уламжлалт роман биш, харин өдөр бүр уншихад зориулагдсан 101 бичлэгээс б...
06/05/2026

📘❤️‍🩹 ЗУРВАС 3️⃣ "The Rise of Me"
Энэхүү ном нь уламжлалт роман биш, харин өдөр бүр уншихад зориулагдсан 101 бичлэгээс бүрдсэн "өөртөө туслах" төрлийн бүтээл юм.

Ном нь амьдралынхаа хүнд үеийг туулж байгаа, харилцаанаас болж шархалсан, эсвэл өөртөө итгэх итгэлээ алдсан хүмүүст зориулагдсан. Зохиолч уншигчийг "бусдад таалагдах гэж өөрийгөө жижигсгэхээ зогсоож, өөрийнхөө үнэ цэнийг олж харах"-ыг уриалдаг.

05/05/2026

🤰🧑‍🧑‍🧒‍🧒ЭХЧҮҮДИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САР 2026.05.01-2026.05.31
Энэхүү сар нь жирэмслэлтийн үе болон төрсний дараах эхчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой буруу ойлголтыг бууруулахад чиглэсэн нэн чухал цаг үе юм.
Медик сэтгэл заслын төвийн эмч Т.Мандхай оролцсон "The Mother" сэтгэл зүйн контентоор эхчүүдэд тохиолддог тулгамдсан асуудал, түүнийг хэрхэн даван туулах арга замуудын талаар ярилцсаныг хүлээн авна уу ☺️

АЖИЛ...   Орчин, хамт олон, удирдлага, тэнцвэртэй байдал, дэмжлэг гэх мэт ажилтай холбоотой асуудал тоймгүй. Түүнд дасан...
05/05/2026

АЖИЛ... Орчин, хамт олон, удирдлага, тэнцвэртэй байдал, дэмжлэг гэх мэт ажилтай холбоотой асуудал тоймгүй. Түүнд дасан зохицох, даван туулахад биднээс ихээхэн хүч шаардаж, заримдаа давшгүй мэт санагдах үе ч бий. Эдгээр үеийг хүн бүр өөр өөрийнхөөрөө даван туулдаг. Зарим хүн илүү хурдан, зарим нь удаан явцын дараа өөрчлөлтийг мэдэрдэг. Хэрэв та өөрийгөө дээрх шинж тэмдгийн эхний үе шатуудад байна гэж бодож байвал, эртхэн амралт авч, ачааллаа тэнцвэржүүлэх арга хэмжээ авах нь маш чухал юм.

29/04/2026

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Medic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Medic:

Shortcuts

Share