28/08/2026
Өөрийнхөө жинхэнэ үнэнтэй нүүр тулна гэдэг бол — Өөрийгөө хүлээн зөвшөөрөх замнал, алхам, сонголт, шийдвэр. 😊
Энэ гэхдээ маш их зөрчилдөөн, тэмцэл, өвдөлтөөр ирдэг. 🥺
Бид зөвхөн амьдарч, ажиллаж, бусдын дунд байгаагаараа бүрэн дүүрэн хүн болдоггүй. 😍
Өөрийгөө ойлгож, жинхэнэ “БИ”-гээ хүлээн зөвшөөрөх үед л бид жинхэнэ амьдралаа эхлүүлдэг. Гэхдээ тийм ч амархан зүйл биш.
Өөрийн алдаа, айдас, өнгөрсөн, одоогийн бүхэн, төгс бус байдалтайгаа нүүр тулах буюу дотроосоо хариултаа хайх хэрэгтэй болдог. Энэ бол маш их зориг шаардсан алхам.
Өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэдэг нь өөрийгөө зөвтгөх биш.
Сул талаа нуух бус, харин түүнийгээ хүлээн зөвшөөрч, түүнтэй ажиллаж сурах үйл явц.
Өөрийн түүхийг, өнгөрснийг, шаналлыг, хүсэл мөрөөдлийг, бас сэтгэлийнхээ сүүдрийг ч гэсэн ойлгож уучлах юм.
Ингэж байж ч эрх чөлөөг мэдэрдэг.
Бид бусдын хүлээлтэд нийцэх гэж өөрийгөө нуун дарж сурсан байдаг. Гэхдээ ийм баг зүүсэн амьдрал нэг л мэдэхэд маш ихээр туйлдуулж, хоосруулж орхидог шүү дээ.
Тийм болохоор л жинхэнэ өөртэйгөө, үнэнтэй нүүр тулаарай.
Ингэснээр бид амьдралд өөрийнхөөрөө оролцож эхэлдэг.
- Өөрийнхөөрөө амьдарч эхэлдэг.
- Өөрийн үнэт зүйлс, итгэл үнэмшил, хүсэл тэмүүллээ тодорхойлж, “Би ийм л хүн” гэж хэлж чадах зоригтой болдог.
- Бусдын дүгнэлт, үнэлгээнээс ангид амьдарч сурдаг.
- Өөрийгөө байгаагаар нь хайрлаж эхэлдэг.
- Үнэт зүйлдээ суурилсан амьдралаар амьдарч эхэлдэг.
Энэ нь бол төгс төгөлдөр, алдаа мадаггүй сайн байх тухай биш.
Харин жинхэнэ байх тухай.
Хамгийн энгийн бөгөөд хамгийн хүчирхэг үнэн бол !!!
Энэ... 💚
Хүмүүс миний талаар олон зүйл мэддэг гэж боддог ч олон зүйл мэдэхгүй...
Зарим нь үнэхээр мундаг, гайхалтай хүн шүү гэж мэддэг байхад...
Зарим нт энэ зайлуул үнэхээр их алдсан, одоо ч алдаатайгаа л яваа хүн шүү ч гэж харж буй.
Харин би л жинхэнэ алдаа оноо, сайн муутай нь өөрийгөө таньж мэдэх гэж хичээж явна. Энэ аялал гоё бас өвдөлттэй. Гэхдээ л гоёёё 💚🥰
#СэтгэлсудлаачББаясгалан 💚