10/06/2026
Манай сургалтын төв 4-17 насныханд зориулсан англи хэлний зуны элсэлтээ маргаашаар дуусгаж байна!!!
Бид сургалтын төгсгөлд амлаж чадах зүйлс:
A0 түвшин (Newcomer):
• Англи цагаан толгойгоо сураад уншиж бичдэг болсон байна
• 100-200 үг ойлгодог болсон байна.
• Өөрийгөө чөлөөтэй танилцуулдаг болсон байна.
• Өнгө, тоо, амьтад, гэр бүлийн гишүүд, сургуулийн хэрэглэгдэхүүн, нийтлэг үйл хөдлөлийг англи хэл дээр сурсан байна.
A1 түвшин (Beginner):
• Өдөр тутмын энгийн харилцаа (хобби, дуртай зүйлс, өдрийн дэглэм)-г англиар илэрхийлдэг болсон байна.
• 500-700 орчим шинэ үг болон хэллэгийг яриандаа чөлөөтэй ашигладаг болсон байна.
• Бусдаас энгийн асуулт асууж, өөрийнхөө тухай болон орчин тойрныхоо талаар хариулж сурсан байна.
• Богино хэмжээний хялбар эх, өгүүллэгийг уншиж, зөв бүтэцтэй энгийн өгүүлбэрүүд зохион бичдэг болсон байна.
A2 түвшин (Elementary):
• Өөрийн үзэл бодол, өнгөрсөн үйл явдал (амралт, баяр ёслол) болон ирээдүйн төлөвлөгөөгөө тайлбарлаж чаддаг болсон байна.
• Сонсоод ойлгох чадвар нь эрс сайжирсан байна.
• Дэлгүүр хэсэх, аялах, сургуулийн амьдрал зэрэг танил сэдвүүдийн хүрээнд харилцан яриаг төвөггүй өрнүүлж сурна.
• Богино хэмжээний зурвас, захидал бичиж, бусдын бичсэн цахим шуудан болон зааврыг уншиж ойлгодог болсон байна.
B1 түвшин (Intermediate):
• Англи хэл дээр бие даан харилцах суурь бүрэн тавигдаж, өөрт танил сэдвээр итгэлтэйгээр санал бодлоо илэрхийлж сурсан байна.
• 1500-аас дээш үгийн баялагтай болж, хүүхдийн кино, нэвтрүүлгийн гол санааг төвөггүй ойлгодог болно.
• Бүтэц сайтай урт хэмжээний эх, өгүүлэг уншиж, логик дараалалтай эссэ, албан бус имэйл зэргийг бичиж сурсан байна.
📝Та бүртгүүлэхийг хүсвэл 90119332, 88447928 дугааруудаар холбогдоорой.😊
📍Хаяг: Түшиг Багана оффис, 2 давхар, 201 тоот.