Эрүүл байх нь дэндүү энгийн

Эрүүл байх нь дэндүү энгийн Эрүүл амьдрах хэв маяг

04/12/2025

-Артерийн даралт ихсэх өвчний шалтгаан нь юу вэ?

-Судасны ханан дотор цус ямар хэмжээний даралт үзүүлж байна тэрийг цусны даралт гэдэг. Физикийн хуулиар цус хэр их даралт үзүүлж байна вэ гэдгээр хэмжигддэг. Хэвийн даралт хэд байх ёстой вэ гэдгээ хүмүүс мэддэггүй. Эхний ээлжинд хүн бүр миний хэвийн даралт хэд вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Энэ жил “Артерийн гипертензи өвчинтэй тэмцэх олон улсын өдөр”-ийг Артерийн даралт ихсэх өвчний эрсдэлийг бууруулья, хүндрлээс сэргийлье" гэх уриан дор тэмдэглэж байна.

Эрүүл хүний хэвийн даралт 120/80-90/60 байдаг. Энэнээс их байвал ихэссэн гэж үзнэ, бага байвал буурсан байна гэж үзэх юм. Нэг удаа үзээд миний даралт зүгээр байна гэж үзэж болохгүй. Дор хаяж 6-7 удаа хэмжиж байж тодорхой болно.

Зарим хүмүүс нэг удаа эм уугаад даралт зүгээр болчихлоо гэж боддог. Гэтэл тийм биш шүү. Даралт яагаад ихэсдэг вэ гэхээр том судаснуудын уян хатан чанар буурах, судас хатуурах болон жижиг судаснууд нарийсал болсноос үүсдэг . Артерийн даралт ихсэлтийг шалтгаанаар нь жинхэнэ даралт ихсэх өвчин, бусад өвчний үед дэх шинж тэмдэгийн даралт ихсэх өвчин гэж ангилдаг. Даралт ихсэлтийн 70 гаруй хувийг жинхэнэ даралт ихсэх өвчин эзэлж байдаг. Шинж тэмдгийн даралт ихсэлт гэдэг нь харьцангуй бага хувийг эзэлдэг ч дотоод шүүрлийн булчирхайн өвчнүүдийн шалтгаантай, бөөрний судасны нарийслын шалтгаантай гэх мэт хоёрдогч шалтгаанаар үүсч байгаа даралтыг хэлнэ. Манай улсад насанд хүрсэн хүмүүсийн 28 хувь нь артерийн даралт ихдэх өвчтэй байна. Үүнээс эрэгтэйчүүдийн 32 хувь, эмэгтэйчүүдийн хувьд 23 хувь нь энэ өвчнөөр өвчилсөн судалгаа байдаг.

-Даралт ихсэлтэд нөлөөлдөг хүчин зүйлсийг дэлгэрэнгүй хэлж өгнө үү?

-Олон шалтгаан нөлөөлнө. Үүнд:

Нас өндөр болоод судасны уян хатан чанар буураад судас хатуураад ирэхээр
Удамшлын шалтгаантай ялангуяа аав ээж төрөл төрөгсөд хэн нэг нь даралт ихэсдэг бол удамших магадлалтай болдог учир урьдчилан сэргийлэх
Давс их хэрэглээ
Нүүрс ус агуулсан хүнс /гурил, гурилан бүтээгдэхүүн/, өөх тос
Жин нэмэх /10кг жин нэмэхэд 10мм мөнгөн усны баганаар нэмэгддэг. Даралтын 5-6 мм мөнгөн усны баганаар бууруулахад л харвалт өвчинөөс 40% сэргийлж чаддаг/
Тамхи татах /хамгийн их судас нарийсгах хүчин зүйл болдог/
Архи болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх
Стресс , түгшүүр айдас, дарамттай байдал
Бөөрний өвчлөл болон дотоод шүүрлийн гаралтай өвчлөл
Жирэмслэлт, цэвэршилтийн үед

Ер нь даралт ихэсч буй өвөрмөц шинж тэмдгүүд байдаггүй. Даралт ихэсдэг хүмүүсийн 45% нь ямар ч шинж тэмдэггүй даралт нь ихэссэн байдаг.

Энэ үед хүний биеийн чухал эрхтнүүд болох тархи, нүд, зүрх бөөр гэх мэт гол эрхтнүүд гэмтдэг. Тиймээс энэ өвчнийг “чимээгүй тахал” гэж нэрийддэг.

Аль эрхтнийг илүү гэмтээснээс шалтгаалж илрэх байдал нь өөр өөр байдаг. Жишээ нь тархины судсанд ачаалал өгч байвал толгой эргэх, толгой өвдөх, чих шуугих, ядрах, сульдах, нойргүйдэх, тэнцвэр алдах, цочромтгой болох шинжүүд илэрдэг.

Зүрхний талын ачаалал өгвөл зүрхээр өвдөх, зүрхээр хатгах, зүрх дэлсэх, амьсгаадах шинж илэрнэ. Харин нүдний судсанд нөлөөлж байвал нүд бүрэлзэх, хараа муудах шинжүүд илэрдэг. Нүдний судсанд ачаалал хэт их өгвөл үр дүн нь нүдэнд харвалт үүсэх, сохрох хүртэл аюултай. Бөөрөнд ачаалал өгч буй үед ам цангах, ойр ойрхон шээс хүрэх, шөнө их шээх гэх мэт зовуурууд илэрдэг. Захын артерийн жижиг судаснуудад ачаалал өгвөл гар хөл бадайрах, гар хөлийн үзүүр цайрах, гар хөл чинэрэх эвгүй оргих хүнд оргино. Тоохгүй орхиж болохгүй. Хэрвээ дээрх шинж тэмдэг илэрч байвал заавал эмчид хандаж даралтаа үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй.

-Даралт ихдэх өвчнийг хэрхэн эмчлэх вэ?

-Зүгээр нэг ханиад томуутай адил нэг хоёр хоног эм уугаад эдгэхгүй.

Нэг л удаа чиний даралт ихэсдэг юм байна гэвэл насан туршдаа даралтаа хянаж байнга эм уух ёстой. Эмийг ямар тунгаар хэдий хугацаанд яаж уух вэ гэдгийг эмчид үзүүлж эмчийн заавраар ууна. Нэг өдөр эм уугаад зүгээр болчихлоо гээд хаяж болохгүй.

-Эмийн эмчилгээний талаар дэлгэрүүлбэл?

-Эмийн эмчилгээ нь дотроо долоон бүлэг төрөлд хуваагдана.

Хүмүүс даралт ихэслээ гээд хамаагүй эм барьж аваад л уучихдаг. Тэгж ерөөсөө болохгүй. Өөрт тохирсон эмийг л уух ёстой. Зөв эмийг ууснаар нүдэнд цус хурах, бөөрний дутагдалд орох, зүрхний шигдээс үүсэх, тархинд цус харвахаас сэргийлж чадна. Хамгийн чухал нь насан туршдаа эмээ тогтмол уух, даралтаа байнга хянах хэрэгтэй.

Эмээ тогтмол ууж байхад даралт буурахаа больчихвол эмчид дахин үзүүлж уух тунгаа тааруулах хэрэгтэй. Одоо даралтыг огцом буулгахаас илүү аажмаар буулгах, аль болох удаан хугацаанд бага тунгаар уухыг чухалчилдаг болсон. Огцом буулгадаг эмнүүд маань цус эргэлтийг алдагдуулж эргээд тархинд цус харвах, зүрхний шигдээс үүсгэх эрсдэлтэй. Таны даралт 200 байсан бол хоёр цагын дараа 180-170 болж буурвал сайн. Гэтэл манайхан 30 минутын дотор л хоёр дахин буулгах гэдэг. Энэ нь эсрэгээрээ харвалт үүсгэх эрсдлийг нэмдэг. Ер нь аливаа эмийг өглөөний цайгаа уусны дараа уудаг байхыг зөвлөдөг. Энэ нь өглөө стрессгүй байгаа үедээ уух нь илүү үр дүнтэй.

23/11/2025

Сонгино нь найрлагадаа А, В, С, Д, В1, В6, РР амин дэм агуулдаг. Мөн кали, фосфор, хүхэр, кальци, магни, төмөр мэтийн эрдэс бодисоор элбэг. Сонгино нь эфирийн тостой учир өвчин үүсгэгч нянгуудыг устгадаг. Сонгино нь хоолны дуршил сайжруулж, ходоодны шүүс ялгаруулалтыг ихэсгэж хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлдөг. Халдвараас урьдчилан сэргийлнэ. Ханиад их дэлгэрсэн үед сонгино, сармисыг ихээр хэрэглэхэд нян устана. Ардын эмчилгээнд сонгиныг эрэгтэйчүүдийн чалх суларсан үед хэрэглэдэг байжээ.
Энэтхэгт сонгиноор шээс хөөлгөх, идээт үрэвсэл, идээт яр шархыг цэвэрлэх, аниулж эдгээхэд, түлэгдэх, хөлдөх зэрэгт хэрэглэдэг. Шинэ ургацын сонгины нухашаар үе мөч, загатнаа маажуурыг эмчилдэг. Түүнчлэн чанамал сонгиноор шамбарамыг эдгээдэг. Хорт хаврын үед ч ашигладаг байж. Тэгэхдээ бөөр, элэг, ходоод, зүрх муутай хүмүүс их хэрэглэж болохгүй.
Сонгиныг тогтмол хэрэглэхэд цусны даралтыг зохицуулж, биеийн тэнхээ сайжирч, нян эсэргүүцэх чадвар эрс дээшилдэг байна. Чих шуугих үед сонгиныг таллан хувааж чихний ар хэсэгт үрнэ. Гар хөлөнд өргөс ороход тэр хэсгийг бас үрнэ.
Мөгөөрсөн хоолойн багтраа, харшил, хуурай ханиалга, хоолой ирвэгнэх, вирусээр үүсгэгдсэн ханиадны үед дан сонгины шөл, уусмал бэлтгэн цаг тутамд бага багаар балгаж ууна.
Бөөрөнхий сонгино селен харьцангуй ихээр агуулдаг. Үл исэлдүүлэгч энэ бодис нь эд эсийн солилцоог идэвхжүүлэн, хөгшрөлтөөс хамгаалж, хавдраас сэргийлдэг. Кальци агуулдаг тул сонгино тогтмол идэх нь яс сийрэгжихээс хамгаалж, ясны бат бөх байдлыг хангана.
Бөөрөнхий сонгино нь бусад сонгинод байхгүй цорын ганц простогландин агуулдгаараа онцлог. Энэ нь судасны ханыг тэлж, цусны өтгөрлийг багасгаж, титэм судасны эргэлтийг нэмэгдүүлдэг. Даралт байнга ихэсдэг, зүрх судасны өвчтэй хүмүүс бөөрөнхий сонгино тогтмол идэх тустай.

19/11/2025

Өдөр бүр сармис идэхийн ач тус

Сармисны ид шидийн талаар бид интернет, зурагт радиогоор бишгүй л сонсдог. Гэхдээ ханиад томууг намдаахад хэрэглэхээс өөрөөр сармисны ач тусыг төдийлөн гаргаж чаддаггүй шүү дээ. Ингээд та бүхэнд өдөр бүр сармис хэрэглэвэл биед ямар өөрчлөлт гардаг талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг хүргэж байна.
Хүч чадал нэмэгдэнэ

Зүрх болон булчинг илүү бүтээмж сайтай ажиллуулахад сармис тустай. Хэрэв та дасгал хөдөлгөөн хийдэг, фитнесст явдаг бол сармис хэрэглэснээр дасгалын үр дүн илүү сайн байх нь. Эртний Грект олимпын наадам болох үед тамирчид сармисыг сэргээш маягаар ашигладаг байжээ.
Дархлаа сайжирна

Ханиад томууг дарах хамгийн сайн эм бол сармис гэдгийг бид бүгд мэддэг. Учир нь сармисанд маш олон төрлийн аминдэм, биед ашигтай тослог, амино хүчил агуулагддаг. Мөн бактери, мөөгөнцрийг устгах үйлчилгээтэй "аллицин" гэх органик нэгдэл бас байдаг гэнэ. Гэхдээ дээрх бодисуудын үр нөлөөг хангалттай гаргахын тулд таны идэж буй сармис шинэхэн байх нь маш чухал.
Бусдыг татах чадвар нэмэгдэнэ

Сармис идсэн залуучууд бүсгүйчүүдийг татах чадвар нь нэмэгддэг гэнэ. Хэтрүүлэгтэй сонсогдож байж магадгүй ч энэ нь сүүлийн үеийн судалгаагаар батлагдсан зүйл гэнэ шүү. Сармисны эвгүй үнэр хүмүүсийг улам л үргээмээр санагдах ч харин эсрэгээрээ бололтой. Судлаачдын хэлж байгаагаар эр хүн та эсрэг хүйстнээ татмаар байвал болзооноосоо 12 цагийн өмнө хэдэн хумс сармис идэх хэрэгтэй аж.
Учир нь нэг хоногийн өмнө сармис идсэн хүний биеийн үнэр маш тааламжтай болж бусдыг татах соронз мэт үйлчилдэг байна. Сармисанд байдаг микробын эсрэг бодисууд биеийн хөлсний хурц үнэрийг дарж сайхан үнэртэй болгодог ажээ.
Цусны даралт тогтворжуулна

Хэрэв танд цусны даралт ихсэх зовуур танд илэрдэг бол хоолны цэсэндээ сармисыг нэмэхийг зөвлөе. Сармис нь судсыг өргөсгөж даралт бууруулах үйлчилгээтэй. Даралтыг хэвийн хэмжээнд нь байлгая гэвэл өдөрт 4 хумс сармис идэх хэрэгтэйг эрдэмтэд зөвлөж байна. Мөн сармис нь бие дэх хортой холестеролын хэмжээг 10-15 хувь бууруулдаг. Ингэснээр зүрхний өвчтэй болох, зүрхний шигдээс үүсэх эрсдэл 50 хувиар буурдаг байна.
Ой тогтоолт сайжирна

Хүчилтөрөгчийн исэлдэх процессын улмаас хүний тархи болон бие хөгширч байдаг. Бид хоол хүнс, хүчилтөрөгчийг шингээж "шатаадаг" ч тэднийг энерги болгон боловсруулдаггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам уг процесс нь биеийн эсүүдийг үхүүлж, улмаар арьс сулран өнгөө алдаж, оюун санаа ч мохдог байна.
Сармис нь тархины насжилтыг удаашруулах үйлчилгээтэй олон бодисууд, нэгдлүүдийг агуулдаг байна. Ахмад настангууд альцхаймерийн буюу зөнөх өвчнөөс сэргийлэхийн тулд, залуус ой санамжаа сайжруулж, тархины ажиллагаагаа сэргээхийн тулд сармисыг хэрэглэх нь маш үр дүнтэй аж.
Үс, арьс нөхөн төлжүүлнэ

• Үс: Үсийг түргэн ургуулах, бэхжүүлэхийн зэрэгцээ үсний уналтыг илааршуулах чадалтай. Гэхдээ эдгээр үйлчлэлийн ашиг тусыг үзэхийн тулд сармисыг шууд хуйханд нөлөөлүүлэх хэрэгтэй. Үүнд хэрэгтэй хурц үнэргүй сармисны тос, шампунь гадуур худалдаалагддаг.
• Арьс: Сармис нь арьсыг нөхөн төлжүүлэх үүрэгтэй "фибробласт" гэх эсэнд сайнаар нөлөөлдөг. Арьс өөрөө коллаген, эластин үүсгэх явцыг жигд хангахын тулд өдөрт хоёр хумс сармис идэхэд хангалттай.
• Нарнаас хамгаалах: Сармисанд агуулагддаг бодисууд нь нарны хэт ягаан туяанаас шалтгаалж арьс хөгшрөхөөс сэргийлэх үйлчилгээтэй.
Шүдний өвчин намдаана

Бактерийн болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй нэгдлүүдийг агуулдаг тул сармис нь амны хөндийн эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Цоорол үүсгэдэг бактериудыг устгахын зэрэгцээ үрэвссэн буйлыг хурдан хугацаанд эдгээнэ.
Жин хасна

Химийн цогц урвалын нөлөөгөөр сармисанд агуулагддаг "ажоэн" гэх бодис цусан дахь тусгай энзимийг идэвхжүүлж илүүдэл өөхийг шатаадаг байна.
Түүнчлэн сармис нь жин хурдан нэмэгдэх процессыг сааруулах замаар жин нэмэхээс сэргийлнэ. Сармис байнга хэрэглэснээр биед орох илүүдэл калори устдаг аж.
Анхаар! Сөрөг нөлөө ч бас бий

• Жирэмсэн болон хөхүүл үед сармис их хэрэглэх нь тохиромжгүй. Мөн 7 хүртэлх насны хүүхэд сармисыг бага хэмжээгээр идэх нь зөв.
• Мэс засал хийлгэхийн өмнөх 2 долоо хоногт сармис хэрэглэж болохгүй. Судсыг өргөсгөх үйлчилгээтэй тул цус алдуулах эрсдэлтэй.
• Зарим тохиолдолд арьсыг түлж болно. Иймд хэрэв та эмзэг арьстай бол хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө аваарай.
• Сармис нь амьтанд хор болдог. Ялангуяа муур, япон үүлдрийн нохойнд сармис идүүлж огт болохгүй.

19/11/2025

Манай улсад сүүлийн жилүүдэд зүрх судас, чихрийн шижин өвчний тархалт нэмэгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэггүй хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
Загас
Загас нь нүүрс ус шиг цусан дахь чихрийн хэмжээг ихэсгэдэггүй юм байна. Гэхдээ аль болох өөх тос багатай загасыг сонгон хэрэглэхийг ДЭМБ-гаас зөвлөжээ.
Гүзээлзгэнэ
Зарим хүмүүс гүзээлзгэнэд глюкоз их агуулдаг учраас нялуун, чихэрлэг гэж боддог. Гэсэн хэдий ч гүзээлзгэнэ нь цусан дахь чихрийн хэмжээг ихэсгэдэггүй учраас хоол хүндсэнд хэрэглэхэд тохиромжтой аж.
Сармис
Түүхий сармис нь цөсний үйл ажиллагааг зохицуулж, инсулиний ялгаруулалтыг ихэсгэдэг учир цусан дахь чихрийн хэмжээг багасгадаг байна. Сармис нь хавдрын эсрэг үйлчлэл бүхий хүчтэй антиоксидант гэж тооцогддог юм байна.
Овъёос
Овъёос нь ислэгийн өндөр агууламжийн нөлөөгөөр цусанд дахь чихрийн хэмжээг тогтмол хэмжээнд барихаас гадна чихрийн шижин өвчин үүсэх эрсдэлийг бууруулдаг аж.
Халуун амттан болох шанц/ корица
Шанцанд ислэг, магни болон байгалийн гаралтай полифенол нэгдэл агуулагдах учраас цусан дахь чихрийн хэмжээг багасгадаг байна. Хоногт цайны халбаганы талаар шанцыг хэрэглэвэл цусан дахь чихрийн хэмжээг 20 хувиар бууруулдаг байна.
Жимс, хүнсний шинэ ногоо
Тухайлбал, цагаан гаа, үхрийн нүд, чидун жимс, хар, ногоон олив, улаан манжин, амтат болон халуун чинжүү, улаан лооль, өргөст хэмх, шанцай, яншуй, зэрэг хүнсний ногоо цусан дахь глюкоз буюу чихрийн хэмжээг бууруулдаг байна.
Самар
Самар нь өөх тос, уураг болон ислэгийг их хэмжээгээр агуулдаг учраас цусан дахь чихрийн шимэгдэлтийг удаашруулах замаар түүний хэмжээг багасгадаг. Хоол хүнсэндээ самрыг тогтмол хэрэглэх нь чихрийн шижин өвчин үүсэх эрсдлийг 30 хувь бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Гэхдээ самарт өндөр илчлэг ихтэй тосны хүчил агуулагддаг учраас нэг удаа 50 граммаас илүүгүй хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй аж.

19/11/2025

Транс тосны хэрэглээг багасгая
Транс тос гэдэг нь ургамлын тосыг өндөр температурт халааж, устөрөгчтэй урвалд оруулснаар исэлдэж, мууддаггүй маргарин үүсгэсэн тосыг хэлнэ. Энэхүү тос нь муу холестерины түвшинг нэмэгдүүлэн сайн холестерины түвшинг багасгаж зүрх судасны өвчин, харвалт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн ДЭМБ-аас хоногийн хоолоор авах транс тосыг нийт илчлэгийн нэг хувь хүртэл бууруулахыг зөвлөсөн байдаг. Хэрэв таны сонгож буй хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр “Hydrogenated vegetable oil” хэмээх бичиг байвал тухайн бүтээгдэхүүнийг транс тос агуулсан гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөлөө.

Транс өөх тосны хэрэглээ нь дархлаа сулрах, атеросклероз, цусны даралт ихсэх, зүрхний титэм судасны өвчин, хорт хавдар, хэт таргалалт болон хараа муудах зэрэг өвчин үүсэх эрсдэлийг бий болгоно. Мөн хөхүүл эхчүүдийн сүүний чанар муудах, бага жинтэй хүүхэд, инсулин эсэргүүцэл ба бодисын солилцооны хам шинж, чихрийн шижин өвлөлүүдийн эрсдэлүүдийг ихээхэн нэмэгдүүлдэг. Түүнчлэн стрессийг даван туулах бие махбодын чадварыг бууруулах бас сэтгэл гутрал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Ямар хоол хүнсэнд транс тос агуулагддаг вэ?

Транс тос нь маш олон хоол хүнсэнд агуулагддаг—үүнд хайрсан боов, бялуу, печень, хөлдөөсөн пицца, жигнэмэг, маргарин гэх мэт. Та хэр их транс тос агуулагдаж байгааг нь шошгон дээрээс нь харах боломжтой. Ямар нэг бүтээгдэхүүний шошгон дээр “0 гр транс тос” агуулсан гэж бичсэн байвал уг бүтээгдэхүүн 0 болон 0,5 гр-аас бага хэмжээний транс тос агуулсан байж болно. Мөн та найрлагыг нь харж транс тос агуулагдсан эсэхийг харах боломжтой бөгөөд мөн “хагас задруулагч устөрөгжсөн тос” (partially hydrogenated oils) гэж транс тосыг нэрлэж болох юм.

Транс тос нь зүрх судасны өвчин, харвалт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг
Транс тосны агууламж:

Маргарин болон бусад талхан дээр түрхдэг бүтээгдэхүүн 0.0-3.0 гр
Жигнэмэг 0.0-3.5 гр
Хөлдөөсөн бялуу 0.0-4.5 гр
Хөлдөөсөн пицца 0.0-5.0 гр
Чихэрлэг бус снек 0.0-7.0 гр байдаг.
Транс тосны хэрэглээг хязгаарлах арга:

Бүтээгдэхүүний шошго дахь найрлагын мэдээллийг сайтар унших
Транс тос ашиглаагүй хүнсний бүтээгдэхүүн сонгох
Транс тос агуулаагүй хоолны цэс бүхий хоолны газраар үйлчлүүлэх
Аль болох гадуур хооллолтоо багасгах
Түргэн хоол, олон улс үндэстний сүлжээ хоолны газар болон нарийн боовны газруудаар бага хооллох
Хэрэглэсэн тосыг дахин хэрэглэхгүй байх /шарах, хуурахад/
Бүтээгдэхүүн сонгон авахдаа шарсан тосыг олон удаа хэрэглэсэн эсэхийг харах, тодрууулах (ялангуяа гадуур зарж буй хуушуурын тосыг харж сонголтоо хийх)

19/11/2025

Бөөрний архаг үрэвсэл
Бөөрөнд байрлах олон жижиг шүүгч түүдгэнцэрүүд үрэвсэхийг бөөрний архаг үрэвсэл буюу бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл гэнэ. Түүдгэнцэрүүд нь илүүдэл шингэнийг болон бусад шаардлагагүй бодисуудыг цуснаас зайлуулж шээс рүү дамжуулах үүрэг гүйцэтгэдэг. Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл нь нэг удаад үрэвсэж, эдгэхийг хурц хэлбэрийн гэнэ. Харин удаан хугацаанд үрэвсэл эдгэрэхгүй, дахин үрэвсэх хандлагатай бол архаг хэлбэртэй гэж үздэг. Урт хугацаанд эдгэрээгүй үрэвсэл нь бөөрийг гэмтээх аюултай.
Бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл бусад өвчинтэй хавсраагүй бол анхдагч гэх ба чихрийн шижин, чонон яр зэрэг бусад өвчний улмаас үрэвсэхэд хүрсэн бол хоёрдогч үрэвсэл гэж нэрлэдэг.

Шалтгаан
Бөөрний үрэвсэл дараах шалтгааны улмаас үүсдэг
• Хоолой өвдсөнөөс 1-2 долоо хоногийн дараагаар бөөр үрэвсэж болно. Учир нь хоолойн өвчинтэй тэмцэх эсрэг биетүүд ихээр ялгарч бөөрний түүдгэнцэрт шүүгдэн үлддэг. Ингэснээр бөөр үрэвсдэг байна.
• Зарим тохиолдолд судсаар бактери халдварлаж, зүрхний хавхлагуудыг халдварт өртөхөд хүргэдэг. Зүрхний хавхлага халдвар авах нь бөөрний түүдгэнцэрийн үрэвсэлтэй холбоотой боловч яг нарийн механизмыг одоог хүртэл тогтоогоогүй байна.
• ДОХ, элэгний В болон С вирус зэрэг вирусийн халдварууд нь бөөрний үрэвслийг өдөөнө.
• Архаг хэлбэрийн дархлааны өвчин болох чонон яр нь зүрх, бөөр, уушги, үе мөч болон арьсанд нөлөөлдөг.
• Хатгалгаатай төстэй шинж тэмдэгтэй дархлаатай холбоотой уушгины өвчин нь дотуур цус алдалт, бөөрний үрэвсэлд хүргэх аюултай.
• Венийн судас томорч, бүдүүрч үрэвсдэг васкулит өвчний шалтгаантай байж болно.
Дараах өвчнүүд нь бөөрний түүдгэнцэрийг сорвижуулдаг.
• Цусны даралт өндөр байх
• Чихрийн шижингээс үүдэлтэй бөөрний өвчин
Шинж тэмдэг
Зарим тохиолдолд бөөрний үрэвслийг анзааралгүй бөөрний дутагдалд орох тохиолдол ч бий. Тиймээс бие засах давтамж, шээсний өнгө зэргийг ойр ойрхон анхаарч байх нь зүйтэй. Бөөрний үрэвслийн анхдагч шинж тэмдэг бол бие засах давтамж өөрчлөгдөж эхлэх юм.
• Ягаан /кола шиг өнгөтэй шээх/
• Хөөсөрхөг шээх
• Цусны даралт ихсэх
• Гар, нүүр, хөл, хэвлий хэсгээр хавагнаж хөөх
• Маш ихээр ядарч сульдах
• Нуруу өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.
Хүндрэл
Бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл үүссэнээр цусыг шүүх чадвар нь алдагдах, бөөрийг гэмтээх аюултай. Дараах хүндрэлүүд үүсч болно:
• Бөөрний архаг дутагдал – цусыг шүүж, шаардлагагүй бодисыг шээс рүү дамжуулах чадвар алдагдаж биед шаардлагагүй бодис үлдээн улмаар бөөрний дутагдал үүсч болно
• Бөөрний хурц дутагдал – Бөөрний цус шүүх чадвар бүрэн алдагдаж улмаар бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбар шаардлагатай болохыг ч үгүйсгэхгүй
• Цусны даралт ихсэх – Цусанд шүүгдээгүй илүүдэл бодис их байгаагаас цусны даралт ихсэж болно
• Уураг шээсэнд хэт ихэсэж, цусан дахь уургийн хэмжээ багасан улмаар нүд, хөл, хэвлий хэсгээр хавдахад хүрч болно
Оношилгоо
Бөөрний үрэвслийг оношлоход дараах шинжилгээнүүдийг өгнө:
• Шээсний шинжилгээ
• Цусны шинжилгээ
• Компьютер томограф
• Хэвлийн хэт авиан шинжилгээ
• Бөөрнөөс эдийн дээж авах
Эмчилгээ
Эмчилгээний хувьд нийтлэг шинж чанартай. Үүнд:
• Цусны даралт бууруулах эмчилгээ
• Үрэвсэл дарах антибиотик эмчилгээ
• Бөөрний үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийдэг
Хэрэв бөөрний дутагдал хүртэл хүндэрсэн бол мэргэжлийн эмчид заавал хандан тохирсон эмэн болон эмэн бус эмчилгээг хийлгэх ёстой ба зохих дэглэм мөрдөх зайлшгүй шаардлагатай.
Урьдчилан сэргийлэх
Бөөрний үрэвслээс урьдчилан сэргийлэхийн тулд дараах зүйлсийг анхаарна уу.
• Хоолойн өвчнийг цаг алдалгүй эдгээх
• ДОХ болон элэгний вирусээр халдварлахаас сэргийлэн бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх
• Цусны даралтыг тогтвортой барих
• Давсны хэрэглээг багасгах
• Уураг багатай хүнс хэрэглэх
• Илүүдэл жинтэй бол жингээ хасах
• Чихрийн шижинтэй бол сахарын хэмжээг хянах
• Тамхинаас гарах
• Өдөрт 6-8 аяга тасалгааны температурт байлгасан ус уух

Өглөө өлөн гарах орой 20 цагаас хойш өөх тостой хоол иддэг бол ирээдүйд таны цөсний хүүдийд чулуу үүсэх нь цаг хугацааны...
18/11/2025

Өглөө өлөн гарах орой 20 цагаас хойш өөх тостой хоол иддэг бол ирээдүйд таны цөсний хүүдийд чулуу үүсэх нь цаг хугацааны асуудал шүү өглөөний цайгаа заавал өөртэй зориулж байгаарай

18/11/2025

Аутизмын хүрээний эмгэг гэж юу вэ?
Аутизм нь хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг. Аутизмын шалтгааныг одоог хүртэл шинжлэх ухаан олж нээгээгүй байгаа бөгөөд тархины үйл ажиллагааны тодорхой нэг саатлын улмаас үүдэлтэй гэдэг дээр эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсээр байна.
Аутизмтай хүүхдүүд бусдаас арай өөрөөр ертөнцийг харж, хүлээж авдаг. Тэдний хувьд бусадтай харилцах, үйл явдалд хариу үйлдэл үзүүлэх хэлбэр ондоо байна. Хэдийгээр энэ нь нийгмийн харилцаанд ороход тодорхой хүндрэлүүдийг учруулах эрсдэлтэй ч аутизмын талаарх ойлголттой болсноор бид өөрийн тусламжийг хүргэж чадах юм.
Аутизмын хүрээний эмгэг дотор “сонгодог аутизм”, “өндөр чадвартай аутизм”, “аспергерийн хам шинж” зэрэг хэд хэдэн төрлийн аутизмын хэлбэрүүд багтдаг. Аутизм нь өргөн хүрээний эмгэг тул аутизмтай хүн бүр өөр өөр байдгаараа онцлогтой. Аль ч төрлийн аутизмтай хүнд дараах гурван бэрхшээл байна.

Хэл ярианы бэрхшээл
Бусад хүнтэй үр бүтээлтэй харилцах болон өөрийгөө илэрхийлэх чадвар сул байна. Баримтууд/ерөнхий шинжүүд:
• Аутизмаар оношлогдсон хүмүүсийн 30% нь өөрийгөө илэрхийлэхдээ хэл яриа ашигладаггүй
• Тэдний 30% нь хүнтэй харилцахын тулд бус хэрэгцээн дээр суурилан харилцдаг
• Хэл ярианы чадвар хангалттай сайн байсан ч харилцан ярианд оролцох сонирхолгүй, өөрийн санаагаа зөв илэрхийлж чаддаггүй
• Харилцан яриаг эхлүүлэх, үргэлжлүүлэн ярих чадваргүй
• Тодорхойгүй сэдвээр ганцаараа удаан ярих
• Хүний хэлснийг давтаж цуурай мэт ярих
Нийгмийн харилцааны бэрхшээл
Бусад хүнтэй хэрхэн яаж биеэ зохистой авч явж харьцахаа төдийлөн сайн ойлгодоггүй. Баримтууд/ерөнхий шинжүүд:
• Хүмүүсийг сонирхдоггүй
• Хүмүүстэй харилцаа тогтоож, хадгалах чадваргүй
• Хариу үйлдэл үзүүлэх чадваргүй
• Хүмүүс хоорондын харилцааны утга учрыг сайн ойлгодоггүй
• Нэрээр дуудахад хариу үйлдэл үзүүлдэггүй
• Зан үйлийг буруу хэрэглэдэг
Туйлшрал ба баригдмал сэтгэлгээний бэрхшээл
Мэдээллийг хүлээж авч боловсруулж ойлгохдоо муу, сонирхол, өдөр тутмын хийдэг зүйлс, ирээдүйн боломж, дүрэм зэргийг уян хатан ойлгож хүлээж авах чадварын дутагдал. Баримтууд/ерөнхий шинжүүд:
• Давтагдсан үйл үйлдэл хийдэг, нэг хувийн байдлыг шаарддаг
• Шинэ орчин өөрчлөлтийг хүлээн авч дасан зохицохдоо удаан буюу дургүй
• Тодорхой шинэ орчинд эзэмшсэн чадвараа өөр орчинд хэрэглэхдээ муу
• Орчны зарим өдөөгчид хэт мэдрэмтгий байх
• Бүхнийг шууд утгаар хүлээж авдаг
• Ач холбогдолгүй нарийн жижиг зүйлд хэт анхаардаг
• Хөдөлж, эргэлдэж байгаа зүйлийг хэт дурлаж хардаг
• Нэг тоглоомд хэт уягдах, юмсыг өрж жагсаах зэргээр ажиглагдана

18/11/2025

Ходоодны хорт хавдар гэж юу вэ?
Ходоод нь хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг болох J хэлбэрийн булчингийн уут юм. Энэ нь хэвлийн дээд хэсэгт байрладаг, Ходоод нь хавирганы доор байрлах булчинлаг уут бөгөөд ходоод нь хэрэглэсэн хоолыг хүлээн авч, барьж, дараа нь задалж, шингээхэд тусалдаг.
Ходоодны хана нь таван давхар эдээс бүрдэнэ. Давхаргууд нь сероз, сероз, булчин, салст бүрхүүл, салст бүрхэвч (хамгийн гаднах давхарга) юм. Ходоодны хорт хавдар нь салст бүрхэвчээс эхэлж, хамгийн гадна талын давхарга руу тархаж эхэлдэг.
Хорт хавдрын эсүүд ходоодны аль ч хэсэгт нөлөөлж болно. Ихэнх тохиолдолд хорт хавдрын эсүүд нь ходоодны бие гэж нэрлэгддэг ходоодны гол хэсэгт нөлөөлдөг. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд ходоодны хорт хавдар нь ходоод, улаан хоолойн уулзвар болох ходоод-улаан хоолойн уулзвар гэж нэрлэгддэг хэсэгт нөлөөлж болно.
Ходоодны хорт хавдрын шинж тэмдэг юу вэ?
Шинж тэмдгүүд нь хүн бүрт өөр өөр байж болно. Эхний үе шатанд ходоодны хорт хавдар нь дараахь шинж тэмдгүүдийг үүсгэдэг.
• Уучлаарай
• Heartburn
• Орхих нь ховор
• Хоол идсэний дараа гэдэс дүүрэх мэдрэмж
• Хоолны дуршилгүй болох
Ходоодны хорт хавдар тархаж эхлэхэд хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрч болно
• Харанхуй ялгадас
• Бөөлжих
• Гэдэсний өвдөлт
• Ходоодонд хавдах
• Мэдэгдэхгүй жингийн алдагдал
• Нүд эсвэл арьс шарлах
• Залгихад асуудал гарлаа
Дээр дурдсан шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Асуудлыг оношлохын тулд эмч хэд хэдэн шинжилгээ хийж, эмчилгээний аргыг зааж өгч болно.
Ходоодны хорт хавдар юу үүсгэдэг вэ?
Ходоодны хорт хавдрыг яг юу үүсгэдэг нь тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч бусад шалтгаануудын нэгэн адил ходоодны хорт хавдар нь эсийн ДНХ-д өөрчлөлт орсноор эхэлдэг гэж эмч нар үздэг. ДНХ нь эсэд юу хийхийг зааж өгдөг мэдээллийг агуулдаг. ДНХ-ийн эдгээр өөрчлөлтүүд нь эсүүд хурдан өсөхийг хэлдэг. Хэвийн бус эсүүд үхдэггүй бөгөөд эрүүл эсийг нэвчиж, устгадаг хавдар үүсгэдэг.

Ходоодны хорт хавдар үүсэхэд нөлөөлж болох бусад хүчин зүйлүүд нь ходоодны доторх H. pylori гэгддэг бактери юм. Энэ бактери нь хорт хавдар болж хувирах ходоодны шарх үүсгэдэг. Ходоодны доторх тодорхой ургалт нь удаан үргэлжилдэг полип гэж нэрлэгддэг цус багадалт Хорт цус багадалт буюу гастрит гэж нэрлэгддэг гэдэсний үрэвсэл нь ходоодны хорт хавдар үүсгэдэг гэж сэжиглэж байна.
Ходоодны хорт хавдартай холбоотой эрсдэлт хүчин зүйлүүд юу вэ?
Ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлэхэд дараах хүчин зүйлс нөлөөлдөг.
• Ходоодны шархлааны мэс засал
• тамхи татах
• таргалалт
• Жимс, хүнсний ногоо багатай хоолны дэглэм
• Давстай, халуун ногоотой, тамхи татдаг хоол ихтэй хоолны дэглэм
• Ходоодны улаан хоолойн сөргөө өвчин
• Ходоодны полипууд
• Ходоодны үрэвсэл - ходоодны удаан хугацааны үрэвсэл
• Ходоодны хорт хавдрын гэр бүлийн түүх
• Эпштейн-Барр вирусын халдвар

Ходоодны хорт хавдар хэрхэн оношлогддог вэ?
Ходоодны хорт хавдрыг оношлохын тулд эмч хэд хэдэн шинжилгээ, шинжилгээг хийж болно
1. Дээд гэдэсний дурангийн шинжилгээ: Энэ шинжилгээнд камер суурилуулсан хоолойг хоолойгоо доошлуулан ходоод руу оруулна. Энэ нь эмч ходоодонд хорт хавдрын шинж тэмдгийг илрүүлэхэд тусалдаг.
Ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой юу?
Дараах арга хэмжээ нь ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тусална.
• Эрүүл хоолны дэглэм баримтал
Жимс, хүнсний ногоог хоол хүнсэндээ оруулаарай, учир нь эдгээр нь хорт хавдар тусах эрсдлийг бууруулахад тусалдаг их хэмжээний эслэг агуулсан байдаг. Давсалсан, давсалсан, даршилсан хоол идэхээ багасга.
• Эрүүл жинтэй байлгах
Таргалалт, тэр ч байтугай илүүдэл жинтэй байх нь хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хэрэв та илүүдэл жинтэй бол жингээ хасахад туслах дасгал, хоолны дэглэмийн талаар эмчээсээ зөвлөгөө аваарай.
• Тамхи татахаа боль
Тамхи татах үед ходоодны хорт хавдар үүсэх эрсдэл хоёр дахин нэмэгддэг.

2. Ходоодны хорт хавдар хурдан тархдаг уу?
Ходоодны хорт хавдар нь удаан хөгжиж буй хорт хавдар бөгөөд ихэвчлэн нэг жил гаруй хугацаанд хөгждөг. Ихэнх тохиолдолд эхлээд харагдах шинж тэмдэг илэрдэггүй. Гэсэн хэдий ч хорт хавдар ахих тусам янз бүрийн шинж тэмдэг илэрч болно.

18/11/2025

Чихрийн шижин (Латин: diabetes mellitus, англи. diabetes) нь хүний биеийн нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин нь бие эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг бодисын солилцооны бүлэг өвчин. Чихрийн шижингийн үед хүний цусан дахь сахарын хэмжээ өндөр болдог. Цусан дахь сахарын төвшин их байхын сонгодог шинж тэмдэгүүд нь, их шээх (полиури), их уух (полидипси) ба идэмхий (полифаги) болдог.

Тархалт
Өнөөдөр дэлхий дээр энэ өвчнөөр өвдсөн хүний тоо 347 саяд хүрээд байгаагаас Монголд 7000 нь байдаг гэсэн тоо баримт байдаг аж. Гэхдээ албан бус тоогоор манай улсад 60000-80000 өвчтөн байдаг гэж үзэж байна.

Жил бүр энэ өвчнөөр долоон сая хүн шинээр оношлогдож байна.
Жил бүр энэ өвчний улмаас 3,8 сая хүн хорвоог орхиж байна.
Чихрийн шижин өвчний өвчлөл өндөртэй 10 орны долоо нь хөгжиж буй улсууд.
Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тал нь 40-59 насныхан. Тэдний 70 гаруй хувь нь хөгжиж буй оронд амьдарч байна.
Ийм байдлаар цаашид үргэлжилбэл 2025 он гэхэд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо 380 саяд хүрнэ гэсэн тооцоо байдаг. Манай орны хувьд 2005 оны судалгаагаар 8.2 хувийн тархалттай байна.

Ангилал
Шалтгаанаар нь

Чихрийн шижин өвчний тархалт
1-р хэлбэрийн чихрийн шижин(ЧШ Хэв шинж 1)
2-р хэлбэрийн чихрийн шижин(ЧШ Хэв шинж 2)
Хоёрдогч чихрийн шижин
Жирэмсний чихрийн шижин
Зэргээр нь
Хөнгөн
Дунд
Хүнд
Шалтгаан
1-р хэлбэрийн чихрийн шижин - Инсулины туйлын дутагдал (нойр булчирхайн үйл ажиллагааны алдагдалтай холбоотойгоор үүснэ. Үүний улмаас цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа больдог. Ихэвчлэн бага насны хүүхэд)
2-р хэлбэрийн чихрийн шижин - Инсулины харьцангуй дутагдал (инсулиний ялгаралт хэвийн байдаг ч биеийн эсүүд инсулинийг мэдрэхээ байдаг. 2-р төрлийн чихрийн шижин нь голдуу 35 буюу түүнээс дээш насныханд илэрдэг). Энэ нь хамгийн түгээмэл бөгөөд Хойд Америкын чихрийн шижинтэй хүмүүсийн 90% нь 2-р төрлийн шижинтэй байжээ, ялангуяа Америкийн цөөнх хувийг эзэлдэг Латин-Испани, Африк-Америк, Ази, Индианчууд болон Ази Номхон Далайн орнуудаас гаралтай хүмүүс.
Энэ бүлгийн эхэнд дурдсаны дагуу сүүлийн үед хүмүүс маш их таргалж, ямарч дасгал хөдөлгөөн хийхгүй байгаагийн улмаас чихрийн шижинтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа билээ. Яаг үнэндээ сүүлийн үед 2-р төрлийн чихрийн шижинтэй хүүхдүүдийн тоо маш их нэмэгдэж байна. Мөн 2-р төрлийн чихрийн шижин нь үе удмаар дамжин илэрдэг бөгөөд хүмүүс удам судараа мэдэж байх нь чухал хэрэг. Гэхдээ чихрийн шижиний гол буруу нь нойр булчирхайнд байгаа бета эснүүдэд биш юм. Чихрийн шижин нь голдуу хүний биеийн зарим хэсэгт байршилж байдаг инсилун хүртэхүйгээс болж бий болдог, ялангуяа булчингийн эснүүдэд. Энэ тохиолдолд цусанд байгаа глюкоз эснүүдэд очихоо больж цусан дахь глюкозны хэмжээ ихсэдэг. Хэдийгээр нойр булчирхай нь үүнтэй тэмцэхийн тулд инсулин гаргадаг боловч хязгаарлалттай ажилдаг. Иймээс тухайн өвчиний үеэр хэдийгээр хангалттай инсилуны хэмжээ биенд байгаа боловч цусан дахь глюкозны хэмжээ хэт их байдаг. Ингээд аажмаар нойр булчирхай нь инсулин гаргахаа больж эхэлдэг. Ер нь бол 2-р төрлийн шижинтэй хүмүүсийн үе удам таргалахаас сэргийлж, өөх тос ихтэй мах бага идэж, байнга дасгал хийж байвал сайн. Мөн цусан дахь гомосистений түвшинг тогтвортой байлгахын тулд витамин Б-6, фолат болон витамин Б-12 хангалттай хэрэглэж байвал сайн. (Гомосистений талаар дэлгэрэнгүй мэлэхийг хүсвэл 10-р бүлгийг харна уу)

2-р төрлийн чихрийн шижиний 80 гаруй % нь таргалалттай холбоотой байдаг (Ялангуяа гэдэсний таргалалт). Гэхдээ цусан дахь чихрийн хэмжээний ихсэлт шууд таргалалтаас болдоггүй. Гэхдээ туранхай ч хүн 2-р төрлийн шижинтэй болдог. Таргалсанаар ердөө л инсулины эсрэг тэмцлийг биен дахь өөх тосны хэмжээ нэмсэн байна.

Таргалалттай холбоотой 2-р төрлийн чихрийн шижин нь турсанаар алга болдог, учир нь өөх тосоо хайлуулсанаар инсулины эсрэг тэмцдэг амьтны тосны эснүүд нь жижигэрч хүний биенд хэрэгтэй гормон гаргаж эхэлдэг. Энэ гормон нь глюкозны эсрэг инсулины үйл ажиллагаанд тус үзүүлдэг аж. Иймээс чихрийн шижинтэй хүмүүс турах л хэрэгтэй. Мөн амаар эм уух нь өвчинг намдаахад үр дүн үзүүлнэ. Жишээлбэл элэгний глюкоз боловсруулдаг үйл ажиллагааг багасагдаг эмнүүд байна.

Шинж тэмдгийн чихрийн шижин - үндсэн өвчин бус өөр өвчний суурин дээр үүсч буй эмгэг
нойр булчирхайн удамшлын эмгэг
Эмийн болон химийн бодисын нөлөөлөл
Халдвар
Дархлал тогтолцооны урьдал өөрчлөлт
Таргалалт
Нойр булчирхайн өвчин, хорт хавдар, нойр булчирхайн үрэвсэл
Хэвлий, тархины гэмтлүүд зэрэг
Жирэмсний чихрийн шижин - жирэмсний явцад эмэгтэй хүний цусанд сахар ихэсдэг. Нэгэнт ихэссэн сахарын хэмжээ буурахгүй тохиолдолд чихрийн шижингээр өвдөх магадлал ихэснэ.
Гарч болох шинж тэмдгүүд
Ам цангах, хатах
ойрхон шээх
ядарч сульдах, турах
шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох
хараа муудах
Нойронд муу болох
Арьс загатнах
Эмнэлзүй, явц
Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингийн үед заримдаа бие илэрхий сулран, хэвлийгээр өвдөх, бөөлжүүлж, амнаас ацетон үнэртэх /кетоацидоз/ зэрэг шинж тэмдэг илэрсний дараа биеийн байдал эрс мууддаг. Хэрэв кетоацидоз үүсэн үед яаралтай оношлон, богино хугацаанд арилгахгүй бол хүн ухаан алдаж, улмаар үхэх аюултай.
Хоёрдугаар төрлийн чихрийн шижин нь гол төлөв удаан хугацаанд аажмаар үүснэ.
Инсулин дутагдсан үед бие махбод глюкозыг шингээж чадахаа байснаар, глюкоз нь цусанд хуримтлагддаг. Глюкозын илүүдэл нь шээсээр ялгарч, олон удаа шээс хүрнэ. Улмаар шингэн их хэмжээгээр алддаг тул байнга ам цангаж, ус, шингэн зүйл ихээр хэрэглэхэд хүргэнэ. Чихрийн шижин нь нүүрс усны солилцооны хямралд хүргэсний улмаас бие махбодид явагддаг амин чухал бүх л процессүүд хямарна.
Оношилгоо
Эмнэлзүйн шинж илэрвэл эмчид хандах
өлөн үеийн цусны сахар тодорхойлох
глюкозын ачаалалтай сорил хийх
Шээсэнд кетоны бие ба глюкоз илрүүлэх шинжилгээ.
Цусан дахь гликозилчлагдсан гемоглобиныг хэмжээг тодорхойлно
Цусан дахь инсулин ба С-пептидийг тодорхойлно. Чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэрийн үед инсулин ба С-пептид харьцангуйгаар багасна, харин хоёрдугаар хэлбэрийн үед хэвийн хэмжээнд байна.
Эмчилгээ
Сургалт
Хоол
Идэвхитэй хөдөлгөөн
Сахар бууруулах эмийн эмчилгээ
Инсулин эмчилгээ
Бөөрийг шалгана
1-р хэлбэрийн ЧШ-ийн эмчилгээ энэ үед идэвхитэй хөдөлгөөн, хоол эмчилгээ, сургалт инсулин эмчилгээг хавсран явуулна. хоол эмчилгээний ерөнхий зарчим:

хурдан шингэцтэй хоолийг хориглоно.(нүүрс ус агуулсан хүнснүүд жишээ нь элсэн чихэр зөгийн бал, чихэрлэг ундаа, бялуу, жигнэмэг)
хоногийн илчлэгийг
Хүндрэл
Хурц хүндрэл гэдэг нь

сахар ихдэлт - Сахар ихдэлтийн ком гэдэг нь уг өвчин оношлогдохгүй, тухайн хүн мэдэхгүй эсвэл хоолны дэглэм барихгүй, сахар бууруулах эмчилгээ хийлгэхгүй байгаа тохиолдолд сахар ихсэж ком-д орж ухаан алдах
Сахар багадалтын комууд – сахар багадалтын ком гэдэг сахараа хяналгүйгээр сахар бууруулах эмийн тунг хэтрүүлж уух удаан өлөн байх зэргээс шалтгаалан ком-д орохыг хэлнэ.
Энэ 2 хүндрэлийн тухай ЧШӨ-тэй хүн болон ар гэрийнхэн заавал анзаарч мэдэж байх ёстой.

Архаг хүндрэлүүдэд

бөөр, бөөрний архаг дутагдалд орох
нүд сохрох
хөлний хүндрэл орно.
Судасны хүндрэлийн улмаас хөлөө тайруулах, зүрхний шигдээс болон зэрэг хүндрэлүүд үүсдэг.

Урьдчилан сэргийлэх
Эрүүл зөв хооллох хоолны жор хийж мөрдөх
Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, иог,
Илүүдэл жингүй байх, илүүдэл жинтэй бол түүнийгээ хасах
Хорт зуршлаас татгалзах

Address

Баянзүрх дүүрэг
Ulaanbaatar
13000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрүүл байх нь дэндүү энгийн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share