17/12/2025
Чи үгээрээ худлаа хэлж чадах ч, харцаараа хэзээ ч чадахгүй. 👁️💫 Зурхайн 4 махбодь хүний нүдэнд хэрхэн тусдаг вэ?
🔥 ГАЛ (Хонь, Арслан, Нум): "Цоо ширтэгчид" Тэдний харц маш хурц, өөртөө итгэлтэй. Тэд чам руу харахад яг л "рентген" туяагаар харж байгаа мэт нэвт мэдрэгдэнэ. Хэрэв тэд чамд хайртай бол нүд нь гялалзана, дургүй бол шатаана.
💧 УС (Мэлхий, Хилэнц, Загас): "Ховсдогчид" Тэдний нүд яг л далай шиг гүн. Удаан ширтвэл живэх мэт мэдрэмж төрнө. Тэдний харц зөөлөн боловч цаанаа маш их нууц, гуниг, эсвэл хүсэл тачаалыг агуулж байдаг. Ялангуяа Хилэнцийн харцыг мартах боломжгүй.
🌬️ АГААР (Ихэр, Жинлүүр, Бумба): "Оч гэрэлтэгчид" Тэдний харц үргэлж хөдөлгөөнтэй, сониуч, сэргэлэн байдаг. Нүдэнд нь үргэлж "оч" гялалзаж, ямар нэг зүйлийг бодож, тооцоолж байгаа нь илт. Тэд чамайг уншиж байна.
⛰️ ГАЗАР (Үхэр, Охин, Матар): "Тайван ажиглагчид" Тэдний харц тогтуун, нухацтай, бас шүүмжлэгч. Тэд чам руу харахдаа сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй ч, чиний үйлдэл бүрийг бүртгэж авч байгаа. Тэдний харц "Итгэл" төрүүлдэг.
Чиний харц аль нь вэ? Эсвэл хэн нэгний харцыг санаж байна уу? Tag them. 👀👇
#Зурхай #Харц #Нүд #СэтгэлЗүй