02/04/2026
ХАБЭА-н сарын аян - 2026
🌍 Дэлхийд**
• Дэлхийн хэмжээнд ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн өдөр болох World Day for Safety and Health at Work-ийг жил бүр 4-р сарын 28-нд тэмдэглэдэг.
• Энэ өдрийг International Labour Organization (ILO) 2003 онд албан ёсоор зарласан.
• Зорилго нь:
o Ажлын байрны осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх
o ХАБЭА-н соёлыг дэлхий даяар сурталчлах
o Засгийн газар, ажил олгогч, ажилтнуудын хамтын оролцоог нэмэгдүүлэх юм.
👉 Энэ өдрөөс үүдэн олон улс 4-р сард ХАБЭА-н долоо хоног, сарын аян зохион байгуулж эхэлсэн.
🇲🇳Монгол Улсад**
• Монгол Улс 2011 оноос эхлэн 4-р сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” болгон зохион байгуулж эхэлсэн байдаг.
Тухайн жилүүдэд ХАБЭА-н сарын аяны сэдэв, уриа нь дараах байдлаар хийж ирсэн.
2011 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлье
2012 Ажлын байрны аюулгүй байдлыг сайжруулж, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлье
2013 Эрүүл, аюулгүй ажлын байр
2014 ХАБЭА-н соёлыг байгууллага бүрт төлөвшүүлье
2015 Аюулгүй ажиллагаа – Хамтын оролцоо
2016 ХАБЭА-н менежментийг сайжруулъя
2017 Эрүүл, аюулгүй ажлын байрны төлөө хамтдаа
2018 “Эрүүл, аюулгүй залуу үеийн төлөө”
2019 Эрүүл, аюулгүй ажлын байр – Хөгжлийн үндэс
2020 Ажлын байран дахь хүчирхийлэл, дарамтыг хориглож, урьдчилан сэргийлье
2021 ХАБЭА-н тогтолцоог бэхжүүлье
2022 Аюулгүй байдал эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье
2023 Эрүүл аюулгүй ажил - Бидний суурь эрх
2024 Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе
2025 Хиймэл оюуны хэрэглээ ба цахимжилт
2026 Ажлын байранд нийгэм-сэтгэлзүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе.
Сонирхолтой ажиглалт хийвэл:
ХАБЭА-н сарын аяны сэдэв, агуулга, уриа зэрэг нь физик аюулгүй байдлаас → байгууллагын соёл → менежмент- сэтгэлзүйн эрүүл орчин руу чиглэл нь өргөжиж байгаа.
Энэ нь дэлхийд ХАБЭА-н чиг хандлага өөрчлөгдөж байгаатай холбоотой юм.
Стресс, дарамт, харилцааны асуудал, ажлын ачаалал зэрэг нь ажилтны Хөдөлмөрийн аюулгүй байдал, Хөдөлмөрийн эрүүл мэндэд нөлөөлдөг гэдгийг анхааруулж 2026 онд "Ажлын байранд Нийгэм-Сэтгэлзүйн Эрүүл орчны талаар утга агуулж байгаа юм.
Энэ нь дараах агуулгыг харуулж байна.
ХАБЭА-н системд сэтгэлзүйн эрсдэлийг үнэлэх, авч үзэх...
Жишээ нь:
Ажлын ачаалал, ажил амралтын горим
Уртасгасан цагийн ажил, алжаал ядаргаа
Удирдлага-ажилтны харилцаа, хандлага, хамт олны харилцаа
Ажлын байран дахь дарамт, үл ойлголцол
Ажилтны сэтгэл ханамжтай байдал
Ажлын байран дахь хүчирхийлэл
Дарамт (harassment, bullying)
Ялгаварлан гадуурхалт, дээрэлхэх, доромжлох
Аюулгүй ажиллагааны санаатай ноцтой зөрчил гаргах
Архидан согтуурах, мансууруулах бодис хэрэглэх гэх мэт
Хамтран ажиллагч ХАБ-ын ханган нийлүүлэгч, хамгаалах хэрэгслийн худалдааны компани Алтангэгээ Трейд .