Сэтгэл судлаач Н.Энхүвшин

Сэтгэл судлаач Н.Энхүвшин 🦋Дотоод ертөнцөд гарсан өчүүхэн хөдөлгөөн ч
амьдралыг бүхэлд нь өөрчилж чадна.
❤️• Сэтгэл зүй 🩶• донтолт💛• ховсын эмчилгээ.

Та гэр бүлээ бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж болно. Гэхдээ тэдний амьдралд тохиолдож буй бүхнийг өөрийн хариуцлага мэт үүрэ...
11/08/2026

Та гэр бүлээ бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж болно.

Гэхдээ тэдний амьдралд тохиолдож буй бүхнийг өөрийн хариуцлага мэт үүрэх албагүй гэдгийг санаарай.

Хүн бүр өөрийн гэсэн суралцах зам мөртэй.

Хүн бүр өөрийн сонголт, сургамж, үйлийн үрийн дагавар, эдгэрлийг туулдаг жамтай.
Таны үүрэг бол хүн бүрийн амьдралыг аврах биш. Харин өөрийн амьдралдаа ухамсартай байж, өөрт хамаарах шархаа эдгээж, зөв сонголт хийж, гэр бүлийнхээ үе дамжин ирсэн эрүүл бус хэв маягийг өөрөөрөө таслан зогсоох явдал юм.
Таны гэр бүлдээ өгч чадах хамгийн том бэлэг бол тэдний зовлонг өөр дээрээ үүрэх биш, харин сайн сайхан, зөв зүйтэй, амар амгалан амьдарч болдгийг өөрийн амьдралаараа харуулах явдал юм.
— Анагаагч Д. Болортуяа

07/08/2026
Сэм Олтман TikTok-д хэрхэн донтсон тухайгаа ярьжээ"10 минут үзнэ гээд 3 цаг скроллдов"OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм О...
02/08/2026

Сэм Олтман TikTok-д хэрхэн донтсон тухайгаа ярьжээ
"10 минут үзнэ гээд 3 цаг скроллдов"

OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Олтман хиймэл интеллектийн видео бүтээгч Sora төслийг хөгжүүлж байхдаа богино бичлэгийн алгоритм хэрхэн ажилладаг, хэр донтуулдаг болохыг туршиж үзэхээр TikTok ашиглаж эхэлжээ.

Эхэндээ тэрээр орондоо орохын өмнө ердөө 10 минут л үзнэ гэж төлөвлөдөг байсан ч яваандаа амардаг өдрөө 3 цаг тасралтгүй скроллдож, "хар тамхи шиг таашаал авч байсан" хэмээн Relentless подкастад орохдоо ярьсан байна.

Энэхүү туршлагынхаа дараа тэрээр TikTok-ийг утаснаасаа устгаж, утсаа шаардлагагүй сонордуулга (notification)-аас бүрэн цэвэрлэжээ. Тэрээр үүнийгээ бүтээмжээ дээшлүүлсэн хамгийн сайн шийдвэрүүдийн нэг гэж тодорхойлсон байна.

Эх сурвалж: Tuguldur Ai

02/08/2026

📝 Бүгд л чамайг тэднийг үл тоож байна, их зан гаргалаа гэж боддог, ярьцгаадаг.
..Гэтэл үнэндээ чамайг амьдралынхаа хүндхэн үеийг ДАВАН ТУУЛЖ
байгаа гэдгийг тэдний хэн нь ч мэдэхгүй 😔

👉 Энэ бичлэгийг яг хэрэгтэй байгаа хэн нэгэнрүү илгээгээрэй.

🍀 Хэн нэгэнд ойлгогдож чадахгүй байгаа бол, магадгүй зүгээр л сэтгэл зүйн дэмжлэг, тусламж хэрэгтэй бол хүрээд ирээрэй🍀

Сэтгэл судлаач Н.Энхүвшин

Сэтгэлийн Гүүр сэтгэл зүйн төв

📍МУИС 2р байрны ард Камин төв 29 тоот.
📲99078469

#сэтгэлзүйнтөв #сэтгэцийнэрүүлмэнд #сэтгэлсудлал #ганцаарчилсанзөвлөгөө
#Сэтгэцийн

"Араар тавилт" гэдэг зүйлийг би хэзээ ч ойлгож чаддаггүй."Согтуу байсан...""Нэг л удаагийн алдаа...""Тэр юу ч биш..."Ийм...
02/08/2026

"Араар тавилт" гэдэг зүйлийг би хэзээ ч ойлгож чаддаггүй.

"Согтуу байсан..."
"Нэг л удаагийн алдаа..."
"Тэр юу ч биш..."

Ийм тайлбаруудыг олон сонсож байсан.

Гэхдээ нэг зүйлийг ойлгодоггүй.

Хүн согтож болно.

Алдаа гаргаж болно.

Гэхдээ үнэнч байдлаа алдчихдаг хэмжээнд хүртлээ ухаанаа алддаг гэж үү?

Хэдхэн хормын өмнө хайртай гэж тэвэрч байсан хүнээ, гэртээ чамайг хүлээж байгаа ханиа, үр хүүхдээ ганцхан мөчид мартаад өөр хүнийг сонгоно гэдэг санаанд багтдаггүй.

Ямар ч нөхцөлд хүний дотор:

"Би хүний хүн."

"Намайг хайрладаг хүн бий."

"Би хэн нэгний итгэлийг тээж явна."

гэсэн ухамсар үлддэг байх ёстой.

Хэрэв тэр бүхнийг давж гараад араар тавьсан бол...

Тэнд хүсэл байсан гэсэн үг.

Сонголт байсан гэсэн үг.

Хоромхон зуурын тачаал, хүслээ хайр, итгэл, хүндлэлээс дээгүүр тавьсан гэсэн үг.

Энэ бол зүгээр нэг алдаа биш.

Энэ бол ухамсартайгаар хийсэн сонголт.

Хайр гэдэг зөвхөн "Би чамд хайртай" гэж хэлэх биш.

Хайр гэдэг байхгүй үедээ ч үнэнч байхыг хэлдэг.

Итгэл гэдэг нэг удаа хагарвал дахин яг өмнөх шигээ бүтдэггүй.

Уучилж болно.

Гэхдээ мартана гэдэг өөр зүйл.

Зарим хүмүүс эргэж хамт амьдардаг.

Гэхдээ дотроо өмнөх шигээ итгэж чаддаггүй.

Нэгэнт сэтгэлд суусан эргэлзээ хамтдаа өнгөрүүлэх олон жилийг чимээгүйхэн идэж эхэлдэг.

Тиймээс өөрийгөө үргэлж нэгдүгээрт тавь.

Чамайг хэдхэн минутын хүслээс ч доор үнэлсэн хүнтэй бүхэл бүтэн амьдралаа өнгөрүүлэх хэрэгтэй гэж үү?

Үнэнч байж чадахгүй хүнийг хайртай гэж нэрлэх хэцүү.

Учир нь хайр бол зөвхөн сэтгэл биш.

Хариуцлага.

Хүндлэл.

Сонголт.

Хэрэв тэр хүн чамайг хүндэлсэн бол чамайг хэзээ ч ийм шархтай үлдээхгүй байсан.

Заримдаа ганцаараа гуниглах нь, худал хайртай хамт насан туршдаа шаналахтай харьцуулахад хамаагүй амар байдаг.

Төгөлдөр

01/08/2026

📝 Та хэнийг ч өөрчилж чадахгүй.

Харин юуг хүлээн зөвшөөрөхөө өөрчилж чадна 🍀

Сэтгэл судлаач Н.Энхүвшин

📍МУИС 2-ын ард Камин галлерэй 29 тоот
📲 99078469

Сэтгэлийн Гүүр сэтгэл зүйн төв

#сэтгэцийнэрүүлмэнд #сэтгэлгутрал #сэтгэлзасал #ГАНЦААРЧИЛСАН #сэтгэлзүй

📝 Зарим нэг харилцаандаа туршаад үзээрэй.Сэтгэл судлаач Н.Энхүвшин 📲99078469Сэтгэлийн Гүүр сэтгэл зүйн төв📍МУИС 2 байрны...
30/07/2026

📝 Зарим нэг харилцаандаа туршаад үзээрэй.

Сэтгэл судлаач Н.Энхүвшин

📲99078469

Сэтгэлийн Гүүр сэтгэл зүйн төв
📍МУИС 2 байрны ард Камин галлерей 29 тоот

‼️ Ai зураг ашигласан, түргэн шуурхай  #хямд яаралтай сэтгэл зүйн зөвлөгөө өгнө ( сэтгэл зүйч ) ... гэсэн хуурамч хаяг, ...
27/07/2026

‼️ Ai зураг ашигласан, түргэн шуурхай #хямд яаралтай сэтгэл зүйн зөвлөгөө өгнө ( сэтгэл зүйч ) ... гэсэн хуурамч хаяг, хямд үнийг нь бодож сэтгэл зүйгээрээ битгий тоглуулаарай хүмүүсээ.

#Сэтгэл зүйч, сэтгэл засалчаа сайн судалж мэргэжлийн, туршлагатай+ сэтгэлтэй хүнийг сонгоорой.🍀

📝 манай төвд хохирсон маш олон хүн хандаж байна даа 👉

Сэтгэл судлаач Н.Энхүвшин
📲99078469
ET Mesmerist Гэр бүл судлаач, хосын сэтгэл зүйч С.Азжаргал Сэтгэлийн Гүүр

Address

UB
Ulaanbaatar
976

Telephone

+97699078469

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл судлаач Н.Энхүвшин posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сэтгэл судлаач Н.Энхүвшин:

Shortcuts

Share