Асгат сум Мэдээ мэдээлэл

Асгат сум Мэдээ мэдээлэл Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Асгат сум Мэдээ мэдээлэл, Medical Center, Asgat, Ulaanbaatar.

📢 ИРГЭДИЙН АНХААРАЛДХудагт шаардлагатай засвар үйлчилгээ хийж, хэвийн ажиллагаатай болсон тул та бүхэн усаа хэвийн горим...
31/08/2026

📢 ИРГЭДИЙН АНХААРАЛД
Худагт шаардлагатай засвар үйлчилгээ хийж, хэвийн ажиллагаатай болсон тул та бүхэн усаа хэвийн горимоор авах боломжтой боллоо.

📌МЭДЭЭЛЭЛ📌🇲🇳Монгол улсын хөдөлмөрийн Баатар, гавъяат тамирчин, Үндэсний сурын Дархан мэргэн, ахмад дайчин Аюушийн цэвээн...
30/08/2026

📌МЭДЭЭЛЭЛ📌
🇲🇳Монгол улсын хөдөлмөрийн Баатар, гавъяат тамирчин, Үндэсний сурын Дархан мэргэн, ахмад дайчин Аюушийн цэвээний нэрэмжит Төвийн бүсийн чуулга харваа-нд 31 онож Монгол улсын Спортын Дэд Мастер цолны болзол хангасан Асгат сумын уугуул, Сүхбаатар аймгийн Үндэсний сурын холбооны харваач
🇲🇳Батбаатрын Баянмөнх танд баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

📢МЭДЭЭЛЭЛ📢
29/08/2026

📢МЭДЭЭЛЭЛ📢

📢 ИРГЭДИЙН АНХААРАЛД🏥 Улаанбаатар эмнэлгийн хамт олон явуулын амбулаторийн үзлэг, оношилгоог 9 дүгээр сарын 4, 5, 6-ны ө...
28/08/2026

📢 ИРГЭДИЙН АНХААРАЛД
🏥 Улаанбаатар эмнэлгийн хамт олон явуулын амбулаторийн үзлэг, оношилгоог 9 дүгээр сарын 4, 5, 6-ны өдрүүдэд Асгат суманд зохион байгуулах гэж байна.
👨‍⚕️ Үзлэгт төрөл бүрийн чиглэлийн эмч нар ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлнэ.
🏥Боловсрол,Соёл, Эрүүл мэнд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 15 сая төгрөгөөр санхүүжүүлж байгаа тул үзлэг оношилгоо үнэ төлбөргүй.
💰 Үзлэг, оношилгоо: ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

💊 Эмчилгээ хийлгэх хүмүүсийн төлбөр: 120,000–150,000 төгрөг
⏰ Иргэд та бүхэн эрүүл мэндийн үзлэг, оношилгоондоо идэвхтэй хамрагдана уу.
ЭРҮҮЛ МЭНДЭЭ ЦАГ ТУХАЙД НЬ ХЯНАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦЬЕ!

✅МЭДЭЭЛЭЛ✅
28/08/2026

✅МЭДЭЭЛЭЛ✅

✅МЭДЭЭЛЭЛ✅УИХ-ын дэд дарга Бөхчулууны Пүрэвдорж иргэдтэй хийх уулзалтанд эрхэм хүндэт та бүхнийг хүрэлцэн ирж өөрсдийн с...
28/08/2026

✅МЭДЭЭЛЭЛ✅
УИХ-ын дэд дарга Бөхчулууны Пүрэвдорж иргэдтэй хийх уулзалтанд эрхэм хүндэт та бүхнийг хүрэлцэн ирж өөрсдийн санал хүсэлтээ асууж тодруулахыг хүсье. Уулзалтанд хүрэлцэн ирсэн иргэдийнхээ дунд гар утасны суглаа явуулна.

📌МЭДЭЭЛЭЛ📌📢 ХАДЛАНГИЙН ТАЛБАЙН ХЭМЖИЛТ ХИЙХ ТУХАЙГүн бүдүүн, Яргайт, Бурхант, Хөрзөнт зэрэг хадлангийн талбайд 100-200 г...
23/08/2026

📌МЭДЭЭЛЭЛ📌
📢 ХАДЛАНГИЙН ТАЛБАЙН ХЭМЖИЛТ ХИЙХ ТУХАЙ
Гүн бүдүүн, Яргайт, Бурхант, Хөрзөнт зэрэг хадлангийн талбайд 100-200 га нэгж талбай авсан иргэд, ААН-ийн анхааралд!!!
📌 Маргааш өглөө байгалийн хадлан бэлтгүүлэх ажлын комисс хэмжилт хийж эхлэх тул дараах иргэд, аж ахуйн нэгжүүд бэлтгэлээ хангана уу.
Гүн бүдүүн:
1. Н.Дашдондог- Асгат ажнай ХХК
2. Н.Бат-Эрдэнэ - Зөгий хээр хоршоо
3. Асгат Улаан дэл ОНӨААҮТГ
4. Баруун-Урт ЗДТГ,
5. М.Энхбаяр - Баян баясгалант түм хоршоо
6. Б.Цагаанхүү, Б.Өсөхбаяр - Зөгий хээр хоршоо
Яргайт, Хөрзөнт, Бурхант:
1. Үүдэн Фүүдс ХХК
2. Б.Жамъяанпүрэв, Б.Баярцогт
3. Ч.Цэрэнчимэд
4. Ж.Дамдинжав
5. Ж.Батболд
6. Д.Баттулга
7. Б.Чулуунсүх
📣08-р сарын 25ны 2-дахь өдөр:
Тоост, Алаг морьт, Долоон худаг гэсэн газруудын хэмжилтийг хийнэ.
📍 Өөрийн өвөлжөө, хаваржааны газарт 5 га хадлан хадах өргөдөл гаргасан малчид 3,4 дэхь өдөр хэмжилт хийлгэх шаардлагатай тул бэлтгэлээ базаана уу
❗️Иргэд та бүхэн:
4 талын газрын хил заагт тэмдэглэгээ хийх
Дарцаг, тэмдэглэгээгээ бэлдэх
Хэмжилт хийх үед талбай дээр бэлэн байх
зэрэг бэлтгэлээ хангана уу.
Хэмжилтийн ажилд идэвхтэй хамрагдаж, шаардлагатай бэлтгэлээ бүрэн хангана уу.
📍 Асгат сумын ЗДТГ

📌МЭДЭЭЛЭЛ📌ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ЖУРАМ
21/08/2026

📌МЭДЭЭЛЭЛ📌
ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ЖУРАМ

📌МЭДЭЭЛЭЛ📌📢 АСГАТ СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 🇲🇳Асгат сумын залуучуудын чуулга уулзалт амжилттай з...
20/08/2026

📌МЭДЭЭЛЭЛ📌
📢 АСГАТ СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 🇲🇳
Асгат сумын залуучуудын чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
🤝 Чуулга уулзалтаар залуучуудын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, тэдэнд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсох, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.
✨ Мөн залуучуудын байгууллагын Тэргүүлэгчид болон тэргүүнээ шинээр сонгох, залуучуудынхаа дуу хоолойг нэгтгэн, идэвх санаачилгатай ажиллах шинэ баг бүрдлээ.
🏛️ Энэ үеэр Асгат сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар залуучууддаа хандан үг хэлж, залуучуудад зориулан хэрэгжүүлж буй болон цаашид хийхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулан, залуучуудын санал бодлыг сонслоо.
🏆 Чуулга уулзалтын хүрээнд төрөл бүрийн тэмцээн, уралдаан, хөгжөөнт арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж, залуучууд маань идэвхтэй оролцлоо.
🌱 Залуучуудын оролцоо – Сумын хөгжлийн түлхүүр.
Нийт залуучууддаа идэвх санаачилга, эрч хүчээр дүүрэн байж, Асгат сумынхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хүсэн ерөөе. 🇲🇳❤️
#АсгатСум
#ЗалуучуудынЧуулгаУулзалт
#ЗалуучуудынОролцоо
#ХамтдааХөгжье

📌МЭДЭЭЛЭЛ📌
20/08/2026

📌МЭДЭЭЛЭЛ📌

Address

Asgat
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Асгат сум Мэдээ мэдээлэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category