15/06/2026
Жирэмсний үед витамин шууд ууж болох уу? 🤰💊
"Жирэмсэн болсон тул олон витамин ууна", "Найзынхаа ууж байгааг дагаад уучихъя" гэх нь маш аюултай алдаа юм 🛑
Зарим витамины илүүдэл нь хэвлийд байгаа бяцхан ургийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг 😱❌
Витамин дур мэдэн уухын аюул:
• Витамин А илүүдэл ➡️ Урагт гажиг үүсгэх эрсдэлтэй ⚠️
• Витамин Д, Кальци хэт ихсэх ➡️ Хүүхдийн бөөр, судас гэмтэнэ
• Комплекс витамины замбараагүй хэрэглээ ➡️ Элэг, бөөрөнд ачаалал өгнө 📉
💡 Жирэмсний үе шатаар витаминыг зөв сонгох нь:
1️⃣ Эхний 3 сард ➡️ Фолийн хүчил (Мэдрэлийн гуурсны гажгаас сэргийлнэ) 🧠
2️⃣ Дунд 3 сард ➡️ Төмөр, Кальци (Цус багадалтаас сэргийлж, яс шүдийг дэмжинэ) 🦴3️⃣ Сүүлийн 3 сард ➡️ Витамин Д, Омега-3 (Хүүхдийн тархины хөгжил, жинд тусална) 👶
👩⚕️ Эм зүйчийн зөвлөгөө:Заавал цусаа шинжлүүлж, хяналтын эмчийн заавраар өөрт хэрэгцээтэй тунгаар ууж байгаарай. Бусдыг дагаж дур мэдэн ууж болохгүй шүү.
Эрүүл мэнддээ ухаалаг хандацгаая
✨Танд асуух зүйл байвал Comment хэсэгт үлдээгээрэй! 👇 #эмзүйчсугараа #жирэмсэнээжүүдэдзөвлөгөө #жирэмснийвитамин #эрүүлмэнд #зөвхэрэглээ