17/09/2026
ДАРХАН-УУЛ АЙМАГТ “УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМЧ, СУВИЛАГЧ НАРЫН ЭМНЭЛЗҮЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААН” БОЛЛОО
Дархан-Уул аймагт уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын мэргэжлийн мэдлэг, эмнэлзүйн ур чадвар, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилготой эмнэлзүйн ур чадварын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. 🩺🌿
Тус уралдааныг Энх-Уламжлал эмнэлэг ерөнхий зохион байгуулагчаар, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Дархан-Уул аймгийн Уламжлалт анагаах ухааны эмч нарын холбоо, Монголын нэгдмэл анагаах ухааны нийгэмлэгийн Дархан нөлөөллийн багтай хамтран зохион байгуулсан юм. 🤝
Уралдаанд уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нар мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж, мэргэжлийн туршлага, сайн туршлагаа харилцан хуваалцлаа.
🥈 МАНАЙ ЭМНЭЛГИЙН СУВИЛАГЧИД II БАЙР ЭЗЭЛЛЭЭ
Энх-Уламжлал эмнэлгийн сувилагч Т.Одгэрэл, З.Ариунзаяа нар уламжлалт анагаах ухааны сувилагч нарын багийн төрөлд II байр эзэлж, амжилттай оролцлоо. 👏👏
Мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ сорин оролцож, амжилт гаргасан Т.Одгэрэл, З.Ариунзаяа нартаа халуун баяр хүргэе! 🎉
Мөн уралдаанд оролцсон нийт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.
Уламжлалт анагаах ухаан арван зүгтээ дэлгэрэх болтугай.