03/05/2026
Та өөрийгөө хэрхэн хайрладаг вэ? Гэх асуултанд хариулья.
Өмнө нь өөрийгөө хайрлахдаа дэлгүүр хэснэ,
Найз нартайгаа уулзана,
Гоё хоол гадуур иднэ гэх мэт зүйлсийг хийдэг байсан бол ОДОО харин илүү дотоод хүнтэйгээ ойрхон байхын тулд өөрийгөө танихыг, өөрөө хүн болох гэж хичээж иога, бясалгал хийх, өөрийн сонирхлын дагуу сургалтанд суух өөрөөрөө байх зэргээр хайрладаг болжээ. Үүнээс л үүдэлтэйгээр бясалгал хийх сэдэл минь үүссэндээ.
Бясалгал гэж юу вэ. Гэж уу
Бясалгал гэдэг нь оюун санаагаа төвлөрүүлэх, тайвшруулах, өөрийгөө ажиглах дадал юм.
Бясалгал хийхийн ач тус:
Бясалгалаас маш олон үр дүн надад гаргасан.
Хамгийн түрүүнд эрүүл мэндэд, дараа нь би Ямар зан чанартай, юу хүсэж мөрөөддөг, юу хийхээрээ аз жаргалтай болдог буюу өөрийгөө илүү танин мэдсэн гэх мэт. Мөн
Сэтгэл санаагаа тайвшруулахад, стресс, санаа зоволт, түгшүүрээ багасгахад, одоо цагт оршиход, анхаарал төвлөрлөө сайжруулахад, бодлоо захирч сурахад гээд олон зүйлд ач тустай байдаг тул илүү сонирхон судалж түгээхийг хүсэх болсон доо.