07/08/2026
📢 Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног-ийг “Амьдралын эрүүл эхлэл – Үр дүнтэй арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлье” уриан дор Завхан аймагт тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү аяны хүрээнд эхийн сүүгээр хооллолтын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, нярайг төрсний дараах эхний нэг цагийн дотор амлуулах (эрт амлуулалт)-ыг дэмжих, эхийн сүүгээр хооллолтыг дэмжих талаар эхчүүд, гэр бүл, асран хамгаалагчдад зөвлөгөө, мэдээлэл хүргэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.
🤱 Эхийн сүү бол нярайн хамгийн төгс, аюулгүй, шим тэжээлээр баялаг хоол юм. Нярайг төрсний дараах эхний нэг цагийн дотор амлуулах нь эх, хүүхдийн эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой бөгөөд эхийн сүүгээр хооллолтыг амжилттай эхлүүлэх үндэс болдог.
💙 Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе. Эрүүл эхлэл – Эрүүл ирээдүй!