Иогийн ухаан

Иогийн ухаан Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Иогийн ухаан, Doha.

Хамгийн хямд, хүртээмжтэй, чанартай иогийн сургалтууд болон үнэ төлбөргүй нурууны иогийн цуврал хичээл, амьдралд хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл, эвент арга хэмжээ, сүнслэг мэдлэгийг танд зориулав ❤️

Монгол хүн бүхэн эрүүл энх байх болтугай 🕉️🙏 ​Иогийн ухаан гэж юу вэ?
Иогийн ухаан гэдэг нь өөрийн гэсэн судлах зүйлтэй, учир шалтгаантай бусад шинжлэх ухаан, анагаах ухаан, хатан ухаантай адил амьдралын

гүн ухаан буюу мэдлэг юм. Энэхүү мэдлэгт нэвтрэхийн тулд бид өөрийн бие, сэтгэл, амьсгалтайгаа ажиллах шаардлагатай болдог. Эдгээр гурван зүйл болох бие, сэтгэл, амьсгалын нэгдлийг "Иог" гэж ойлгож болно. Иог нь олон төрлийн дасгал хөдөлгөөн, амьсгалын техникүүд болон бясалгалаас бүрддэг.

Иогоор хичээллэснээр тодорхой өвчнийг анагаах, эрүүлжих, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, галбиржих(турах, таргалах), хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, сэтгэл санаагаа тайвшруулах, сөрөг сэтгэл хөдөлгөөнийг арилгах, стресс ядаргааг тайлах, анхаарал төвлөрлөө сайжруулах, амьдралд илүү эрч хүчтэй болох, өөрийнхөө дотоод мөн чанарыг таних, залуужих гэх мэт үр дүнг мэдрэх боломжтой юм.

Энэхүү пэйжээр дамжуулан бусдыг эрүүл зөв амьдралын хэв маягт уриалан, нийгмийн сайн сайхны төлөө үнэ төлбөргүйгээр иогийн хичээлүүдийг заадаг болно. Таны бие эрүүл, сэтгэл цэвэр, ухаан саруул байх болтугай. ИОГИЙН УХААН хуудсанд тавтай морилно уу.

ЧИХРИЙН ШИЖИНГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ 😳Эрүүл байхдаа эрүүл мэндээ хайрлаарай! Өнөөдөр олон хүн эмнэлэгт диализийн аппара...
30/08/2026

ЧИХРИЙН ШИЖИНГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ 😳

Эрүүл байхдаа эрүүл мэндээ хайрлаарай! Өнөөдөр олон хүн эмнэлэгт диализийн аппаратад орох ээлжээ хүлээн сууна…

Чихрийн шижин бол зүгээр л “сахарын өвчин” биш. Удаан хугацаанд хяналтгүй явбал нүд, зүрх судас, мэдрэл, хөл болон бөөрийг гэмтээж, цаашлаад диализ шаардлагатай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Гэхдээ хамгийн чухал нь:
👉 2-р хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэлийг олон тохиолдолд бууруулах боломжтой.

Өнөөдрөөс эхлээд:

🥗 Хооллолтдоо анхааръя
– Чихэрлэг ундаа, амттан, боловсруулсан хүнсээ багасгах
– Ногоо, эслэг, зохистой хэмжээний уураг түлхүү хэрэглэх
– Хэт их идэхгүй, хоолны хэмжээгээ хянах

🚶🏻‍♀️ Өдөр бүр хөдөлгөөнтэй байя
– Тогтмол алхах, ИОГ дасгал хийх
– Удаан суух хугацаагаа багасгах

⚖️ Жингээ эрүүл хэмжээнд барья

🩸 Цусан дахь сахараа тогтмол шалгуулъя
Ялангуяа илүүдэл жинтэй, гэр бүлд чихрийн шижинтэй хүн байдаг, даралт ихтэй зэрэг эрсдэлтэй бол урьдчилан үзлэг хийлгэх нь чухал.

🩺 Даралт, холестерин болон бөөрний үзүүлэлтээ ч хянуулъя.

Мөн нэг чухал зүйл:

Чихрийн шижин эхний үедээ ямар ч шинж тэмдэггүй байж болно. Өөрийгөө зүгээр гэж бодоод олон жил явчихдаг. Тиймээс өвдөхийг хүлээлгүй, урьдчилан шинжилгээ өгч, эрсдэлээ мэдэж, амьдралын хэв маягаа өнөөдрөөс өөрчилье.

Эрүүл мэндээ өвдсөний дараа биш, эрүүл байхдаа хайрлаарай 💚 2026.08.30

#ЧихрийнШижинээсУрьдчиланСэргийлье
#ЭрүүлМэндээХайрлая
#БөөрөөХамгаалъя
#ЭрүүлАмьдралынХэвМаяг

Нийгэмд эрүүл мэнд, гэрэл гэгээ түгээж яваа багш нартаа баяр хүргэе 👏👏👏 Их эрдэм өвөртөлж ирээд илүү ихийг түгээгээрэй 🫰...
29/08/2026

Нийгэмд эрүүл мэнд, гэрэл гэгээ түгээж яваа багш нартаа баяр хүргэе 👏👏👏 Их эрдэм өвөртөлж ирээд илүү ихийг түгээгээрэй 🫰🫰🫰

28/08/2026

Тэргэл сарны онцгой хямдралтай элсэлтийн бүртгэл үргэлжилж байна 🌕

“Шидэт 7 дасгал” онлайн сургалтын Тэргэл сарны онцгой хямдралтай элсэлтийн бүртгэлийн 2 дах өдөр үргэлжилж байна. Бүртгэ...
28/08/2026

“Шидэт 7 дасгал” онлайн сургалтын Тэргэл сарны онцгой хямдралтай элсэлтийн бүртгэлийн 2 дах өдөр үргэлжилж байна. Бүртгэл маргааш хаагдана. Амжаад энэ сарын элсэлтэндээ бүртгүүлээрэй 🕉️ Танд эрч хүч, эерэг энергийг бэлэглэх болно 💚

🌕 ☸️ 🪔БИЛГИЙН ТООЛЛЫН ШИНИЙН 15-НЫ БУЯН ХУРАХ ӨДРИЙН МЭНД 💚Буян дэлгэрэх энэ сайн өдөр ариунсэтгэлээр даатгасан ерөөл бү...
27/08/2026

🌕 ☸️ 🪔БИЛГИЙН ТООЛЛЫН ШИНИЙН 15-НЫ БУЯН ХУРАХ ӨДРИЙН МЭНД 💚

Буян дэлгэрэх энэ сайн өдөр ариун
сэтгэлээр даатгасан ерөөл бүхэн тань
сэтгэлчлэн бүтэж, Санасан ажил бүхэн тань дэлгэрэн бүтэмжтэй байхын сайн ерөөлийг өргөн барья 🙏🙏🙏 Онлайн анги дээрээ уулзацгаая 🤗

27/08/2026

📣 9-р сараа эрч хүчээр дүүрэн угтан авцгаая 🤗 ТҮВДИЙН 7 ДАСГАЛ 🕉️ 8-р сарын ШИНИЙН 15-ны ОНЦГОЙ ХЯМДРАЛ эхэллээ. Бүртгэл ердөө 3 өдөр буюу 8/27, 28, 29-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Биеийн эрчим энерги, эд эсийг дахин сэргээх эртний Түвдийн иог таныг дотроос тань эрүүлжүүлэн залуужуулна.

1️⃣ Та энергиэ хөдөлгөөнд оруулаад
2️⃣ дараа нь түүнийгээ төвлөрүүлээд
3️⃣ биеийнхээ эд эс болгонлуу түгээгээд
4️⃣ мөн дээрээс нь эерэг болгон цэвэрлээд
5️⃣ үндсэн 7 хүрдээ тэнцвэржүүлмээр байна уу?
6️⃣ Түүгээр зогсохгүй биедээ хуримтлуулан
7️⃣ өдөр бүр талархлын хүчийг амьдралдаа дуудахыг хүсч байна уу?

Тэгвэл та манай “Түвдийн 7 дасгал” онлайн сургалтанд хамрагдаарай~

Түвдийн 7 гүрэм нь бясалгадаггүй хүнд бясалгал, дасгал хөдөлгөөн хийдэггүй хүнд иог, шүтлэггүй хүнд залбирал болно 💚

Сургалтандаа тогтмол элсэлт авч байна
* Нийт 15 хичээлтэй (анхан шатнаас ахисан шат хүрнэ)
* Хугацаа 2 сар
* Төлбөр 12,000₮ (онцгой хямдралтай үнэ)

Бүртгүүлэхдээ:
809088889999 (Iban: 690034) Төрийн банк, Энхжаргал дансанд фейсбүүк нэрээ бичин төлбөрөө хийчихээд манай хуудас руу баримтаа явуулна уу!

Хичээлийг 2019 оноос хойш иог зааж байгаа Солонгост иогийн багшаар суралцсан олон улсад заах эрхтэй Ч.Энхжаргал багш удирдан явуулна.


✅ Онлайн сургалт тул та хүссэн үедээ гэр бүлээрээ хийх боломжтой.
✅ Он дуустал ангидаа байх эрхтэй учир та удаан хугацаанд хүссэн үедээ багштай хамт хийх боломжтой.
✅ Дэлхийн хаанаас ч сургалтанд хамрагдах бүрэн боломжтой.
✅ Хийхэд ердөө өдөрт 15 минут хангалттай.
✅ Нэг сумаар олон туулай.

Түвдийн 7 дасгалыг өдөр бүр хийснээр:
-Эрч хүчтэй болно.
-Энергийн хүрдүүд тэнцвэржинэ.
-Энергиэ биедээ хадгалан хуримтлуулна. Улмаар эрүүлжин залуужина.
-Биеийн уян хатан байдал нэмэгдэж, сунгалт сайжрана.
-Дархлаа нэмэгдэнэ.
-Эрүүлээр турж галбиржина.
-Даралт ихсэлт, толгойн өвдөлтгүй болно.
-Зүрх судасны үйл ажиллагаа сайжирна.
-Нойргүйдэл багасч бөх унтдаг болно…

Өдөрт ердөө 10-15 минут зарцуулан өөртөө эрүүл мэнд, эрч хүч, эерэг бүхнийг бэлэглээрэй.

ХҮНДЭТГЭСЭН: Иогийн ухаан хуудас

ТҮВДИЙН 7 ДАСГАЛ-ыг хэн хийхэд хамгийн тохиромжтой вэ? ☘️ Цаг зав муутай ч эрүүл мэндэд дасгал хөдөлгөөн чухал гэдгийг м...
27/08/2026

ТҮВДИЙН 7 ДАСГАЛ-ыг хэн хийхэд хамгийн тохиромжтой вэ?

☘️ Цаг зав муутай ч эрүүл мэндэд дасгал хөдөлгөөн чухал гэдгийг мэддэг ухаалаг нэгэн
☘️ Энерги, далд ухамсар, чакра сонирхдог гэгээлэг нэгэн
☘️ Дотроосоо эрүүлжих дотоод хүчиндээ итгэдэг хүчирхэг нэгэн
☘️ Залуу насаа илүү удаан тогтоон барих хийгээд эргүүлэн олж авахыг хүсэгч өөдрөг нэгэн
☘️ Орон нутаг болон гадаадад амьдардаг хөдөлмөрч нэгэн
☘️ Амьдралынхаа хэв маягийг сайжруулах зорилготой шийдэмгий нэгэн
☘️ Гэрээсээ суралцах хүсэлтэй импати нэгэн
☘️ Иогоор хичээллэж илүү уян гоолиг болохыг хүсэгч мөрөөдөлтэй нэгэн
☘️ Эрч хүч, бүтээлч байдлаа нэмэгдүүлэх хүсэлтэй бүтээлч нэгэн
☘️ Стресс бухимдлаа зөв аргаар тайлж, аз жаргалтай эерэг хандлагатай болох хүсэлтэй хүн бүр буюу 80 настай ахмад ч 8 настай хүүхэд ч хийж болох энэхүү хийхэд хялбар, өдөрт ердөө 10-20 минут шаардагдах хэрнээ өндөр үр дүнг үзүүлэгч Түвдийн 7 гүрэм дасгалаар хичээллэх боломжтой.

Түвдийн 7 гүрэм бол бясалгадаггүй хүнд бясалгал, дасгал хөдөлгөөн хийдэггүй хүнд иог, шүтлэггүй хүнд залбирал юм 🙏❤️

26/08/2026

Түвдийн “Шидэт 7 дасгал” онлайн сургалтын элсэлтийн бүртгэл маргааш нээгдэнэ 🙏

Эрүүл мэнд эрхэм баялаг 🙏💚
26/08/2026

Эрүүл мэнд эрхэм баялаг 🙏💚

Байгаа байгаа газраа гэрэл бол ☀️ Лаа хажуудах лаагаа асаалаа гээд өөрөө унтардаггүй гэж гоё үг бий 🕯️🕯️🕯️ Манай ангийнх...
23/08/2026

Байгаа байгаа газраа гэрэл бол ☀️ Лаа хажуудах лаагаа асаалаа гээд өөрөө унтардаггүй гэж гоё үг бий 🕯️🕯️🕯️ Манай ангийнхан ангидаа ийм гоё цаг авч тавьлаа 😍 Гоё байгаа биз 💚 (Жич: Байгууллагын иог болохоор нэмэлт бүртгэл авахгүй ээ 🙏) Шинэ 7 хоногт нь амжилт хүсье 🙌

Address

Doha

Alerts

Be the first to know and let us send you an email when Иогийн ухаан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Иогийн ухаан:

Shortcuts

Share