For millions of hearts

For millions of hearts We are aiming to help for saving millions of hearts

🩺 ХДХВ, элэгний үрэвсэл болон бэлгийн эрүүл мэндийн мэдээллийг өөрийн хэл дээр авах боломжтой боллоо!MHAHS байгууллага о...
12/06/2026

🩺 ХДХВ, элэгний үрэвсэл болон бэлгийн эрүүл мэндийн мэдээллийг өөрийн хэл дээр авах боломжтой боллоо!

MHAHS байгууллага олон соёлт иргэдэд зориулсан шинэ цахим хуудсаа нээж, эрүүл мэндийн мэдээлэл, видео болон сургалтын материалыг 17 хэлээр нэгтгэн хүргэж байна.

🌏 Хэлний бэрхшээлгүйгээр
📱 Хэзээ ч, хаанаас ч
✅ Найдвартай мэдээллийг аваарай

🔗

Multicultural HIV and Hepatitis Service

15/10/2024

Хүүхэд төдийгүй насанд хүрэгчдэд зориулсан эрүүл үдийн хоолны жорыг энэхүү хуудаснаас авч байгаарай. Мөн эрүүл мэндийн бусад олон хэрэгтэй мэдээллүүд багтсан байдаг шүү.

Хүүхдийнх нь товлолт вакцин хэзээ хийгдэхийг доорх мэдээллээс хараарай.
15/10/2024

Хүүхдийнх нь товлолт вакцин хэзээ хийгдэхийг доорх мэдээллээс хараарай.

10/09/2024

Үдийн хоолны олон хэрэгтэй жорыг олон орны хүмүүсийн уламжлалд тохируулсан байдлаар боловсруулсаныг суралцаж, гэр бүлдээ болон өөртөө хэрэгжүүлж хэвшээрэй.

Хэрэгтэй мэдээллээр дүүрэн үнэгүй эрүүл мэндийн англи хэл дээрх сайтыг танд санал болгож байна. Австралийн Өмнөд Уэйлс м...
20/07/2024

Хэрэгтэй мэдээллээр дүүрэн үнэгүй эрүүл мэндийн англи хэл дээрх сайтыг танд санал болгож байна.

Австралийн Өмнөд Уэйлс мужийн засаг захиргаанаас гаргасан Эрүүл хооллолт, идэвхитэй хөдөлгөөнийг дэмжих стратеги бодлогын хүрээнд гаргасан маш олон хэрэгтэй мэдээлэлтэй доорх сайтаар зочилж, өөртөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө хэрэг болох 3 үндсэн сэдвийн хүрээнд (Сайн сайхан байдлыг дэмжих, Эрүүл зөв хооллолт, Идэвхитэй хөдөлгөөн) маш олон хэрэгтэй зөвөлгөө болон ма олон хэрэгтэй татах хэрэгслүүдтэй бөгөөд үнэгүй 6 удаагийн тусгай коачинг үйлчилгээг мэргэжлийн хүнээс авч болох ба ялангуяа энэ мужид амьдарч байгаа хүмүүс маань ҮНЭГҮЙ авах боломжтой юм байна.

Манай Монголын Эрүүл мэндийн яамнаас дэмжээд ийм баялаг мэдээллийг агуулсан олон үйл ажиллагааг санаачилж, хүртээмжтэй байдлаар явуулах хэрэгтэй гэж бодон, санаа өгөх байдлаар оруулж байгаа болно. Шинэ сайд маань Урьдчилан сэргийлэлтэн дээр илүү сайн анхаарч, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг л эхлээд сайн дэмжих хэрэгтэй болж байгаа.

Өөр олон хэрэгтэй сайтуудыг сонирхохыг хүсвэл доор коммент хэсэгт бичээрэй. Цуврал маягаар оруулахад таатай байх болно.

Healthy Eating and Active Living offers tips, tools and free programs that support a healthy lifestyle for you and your family.

Элэгний В вирусын шинжилгээг жирэмсэн үедээ заавал хийлгэж, урагт халдвар дамжихаас сэргийлээрэй.
06/03/2024

Элэгний В вирусын шинжилгээг жирэмсэн үедээ заавал хийлгэж, урагт халдвар дамжихаас сэргийлээрэй.

All pregnant women should be tested for hepatitis B. Most people with hepatitis B don’t know they have it. It can be passed from mum to baby. Early testing allows timely care and treatment to protect your newborn and yourself.

To read more on hepatitis B in English and other languages, visit: 🌐https://ow.ly/yG7g50QLh7C

Watch this video to learn how hepatitis B may affect your pregnancy and your baby:
📸https://ow.ly/H2BG50QLh7L

The video is also available in Arabic, Burmese, Simplified Chinese, Filipino, Khmer, Thai and Vietnamese:
💬https://ow.ly/fIXa50QLh7F

Read the hepatitis B brochure for pregnant women living with hepatitis B:
https://ow.ly/ZxUA50QLh7B

Explore more in-language information on hepatitis B:
https://ow.ly/jvrm50QLh7E

Сайн байцгаана уу Австрали улсад болон дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа Монголчуудаа. Сар шинэдээ сайхан шинэлж, ши...
28/02/2024

Сайн байцгаана уу Австрали улсад болон дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа Монголчуудаа. Сар шинэдээ сайхан шинэлж, шинэ ондоо эрүүл энх байж, санасан бодсон зүйлдээ хүрэхийн төлөө хичээн хөдөлмөрлөж байна уу 🇲🇳💜🇲🇳.

Сиднейн эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн газар (Sydney Local Health District) нь Хавдарын үндэсний төвтэй (Cancer Institute NSW) хамтран хүн амыг хавдраас урьдчилан сэргийлэх олон нийтэд, ялангуяа гадны орноос ирсэн иргэдэд зориулж, эрүүл мэндийн боловсрол олгох олон ажлуудыг хийдэг билээ. Түүний нэг болох Монгол хэл дээр орчуулагдсан ном товхимол, сургалтуудыг зохион байгуулах төсөлд миний бие оролцож ажилласан юм.

Энэ удаад Монголчууддаа зориулан 2 цагийн үнэгүй цахим хичээлийг явуулах болсондоо таатай байна. Энэ сургалтыг явуулах болсон гол шалтгаан бол манай орны хавдрын өндөр тохиолдолтой холбоотой юм. Мөн түүнчлэн хамгийн сүүлийн судалгаагаар цар тахлын дараагаас Австрали улсад ирж суурьших Монголчуудын тоо 5600-аас 25000 болж нэмэгдэн, Австралийн эрүүл мэндийн тогтолцооны мэдлэг мэдээлэл маш их хэрэгцээтэй болж буйтай холбоотой юм. Хорт хавдрын тархалтын тухай товчхон доор дурдая.

Монгол улс дэлхийд хорт хавдрын шалтгаант нас баралтаар нэгдүгээрт, элэгний хорт хавдрын өвчлөл болон нас баралтаар тэргүүлж байна. Хорт хавдрын өвчлөлийн дэлхийн дундаж 100000 хүн амд 9,3 байгаа бол Монгол улсад энэ үзүүлэлт 93,7 буюу түүнээс 10 дахин их байна. Мөн элэгний шалтгаант нас баралт дэлхийд 100 000 хүн амд дунджаар 8,5 бол манай улс 75,4 байгаа нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм. Монгол улсад 2014-2018 онд хорт хавдрын нийт 29397 тохиолдол бүртгэгдсэнээс хамгийн их буюу 40 хувийг элэгний хорт хавдар эзэлж байсан байна (Монгол улсад зонхилон тохиолдох хавдрын оношилгоо, эмчилгээний шинэ технологийн үнэлгээ, судалгаа, Эрүүл мэндийн хөгжлийн яам, 2022).

Хэдийгээр бид Австрали улсад ирээд эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдарч буй ч бидний анзаардаггүй, мэддэггүй олон амьдралын зөв хэвшилийг бид төдийлөн суулгаагүй ирсэн байдагтай та бүхэн санал нийлэх бизээ. Шинжлэх ухааны судалгаанд суурилж боловсруулсан олон сонирхолтой аргуудыг Монголчууддаа танилцуулах болсондоо эмч миний хувьд олзуурхаж байгаа юм.

Та энэхүү үнэ цэнэтэй, үнэ төлбөргүй цахим сургалтанд орохыг хүсвэл постон доор +1 гэж бичин, оролцох боломжтой байдаг чөлөөт өдөр, цагаа үлдээнэ үү?

Бүртгэл 7 хоногийн туршид хийгдэх ба хүмүүсийн боломжит цагуудыг харгалзан товыг зарлах юм.

Мөн энэ сургалтыг цааш олон хүнд түгээж, бие биедээ эрүүл, урт удаан амьдралыг бэлэглэхэд өөрийн хувь нэмрээ оруулаарай. Сургалт цахим учир Монголоос, дэлхийн хаанаас ч оролцох боломжтой. Хамрагдалт их байх тусам дараа дараагийн олон сургалтууд зохиогдох гол үндэс болдог юм шүү.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Хөхөөр хооллотын зөвөлгөөг утсаар үнэ төлбөргүй авах боломжтой. Хэрэв орчуулагч хэрэгтэй бол 131 450 (TIS) руу залган ав...
20/11/2023

Хөхөөр хооллотын зөвөлгөөг утсаар үнэ төлбөргүй авах боломжтой.

Хэрэв орчуулагч хэрэгтэй бол 131 450 (TIS) руу залган аваарай.

https://www.facebook.com/share/1SvGjpyZ1DWUYSts/?mibextid=WC7FNe

Did you know? You can access a FREE 24-hour helpline service to help you on your breastfeeding journey. Save this post and reach out whenever you need guidance, reassurance, or just someone to talk to.

Call the ABA Breastfeeding Helpline on 1800 686 268 to speak with a breastfeeding counsellor. Free, 24 hours a day, seven days a week.

Or visit: https://www.health.nsw.gov.au/kidsfamilies/MCFhealth/child/Pages/breastfeeding.aspx

Address

Sydney, NSW
2000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when For millions of hearts posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to For millions of hearts:

Shortcuts

Featured

Share