Гэр бүл судлаач, хосын сэтгэл зүйч С.Азжаргал

Гэр бүл судлаач, хосын сэтгэл зүйч С.Азжаргал Таны амьдрал таны сэтгэл зүйн байдалтай шууд холбоотой.

18/09/2026

11-17 насны хүүхэдтэй ойлголцож чадахгүй байгаа аав ээж хэр их байна?

16/09/2026

Өөрөөс нь бусад бүх хүмүүс хүн биш. Эмэгтэй нь янхан
Эрэгтэй нь банзал өөрөөсөө өөр эсрэг хүйсний хүнтэй харилцах ярилцах ч боломж ч байхгүй. Гэмгүй хүмүүсийг гэмтэн болгож боддог. Хардах донтой хүмүүс ямар ч их юм дээ. 😢😢

15/09/2026

ЗАРИМ ЭРЭГТЭЙ ХҮН МӨНГӨ ОЛООД, АМЬДРАЛАА БОЛГОЖ БАЙНА БОЛОО ГЭЖ БОДДОГ. ГЭТЭЛ ЭМЭГТЭЙ ХҮН ЮУ ХҮСДЭГ ВЭ?
БИ ХООЛ ХИЙЖ БАЙХАД, НӨХӨР УГААХ ХУВЦСАА ЯНЗАЛЖ БАЙГААСАЙ. НАМАЙГ ХҮҮХДЭЭ УНТУУЛЖ БАЙХАД, ГЭРЭЭ ЦЭВЭРЛЭЖ БАЙГААСАЙ..,

Хосууд нэг нэгнийхээ хил хязгаарыг тогтоож чадахгүй байна. Би нөхрийнхөө бүх facebook, instagram-ыг мэддэг байх ёстой. Бүх анхаарлаа надад хандуулдаг байх ёстой. Надаас өөр эмэгтэй хүнтэй харилцах ёсгүй гэдэг зүйлийг эмэгтэйчүүд боддог. Эрэгтэйчүүд ч гэсэн эхнэрийнхээ хаана хэнтэй уулзаж байгаа facebook, instagram бүх юмны кодыг мэддэг. Нэг нэгнийхээ эрх чөлөөнд хэтэрхий их халддаг. Эхнэр, нөхрөө гар утас шигээ байлгахыг хүсээд байдаг юм болов уу?
Гэтэл хайр гэж юу юм гэж асуухаар, тэр эрэгтэй эсвэл эмэгтэй хайрынхаа тодорхойлолтыг мэддэггүй. Халамж хүсээд байдаг хэр нь халамж гэж юу юм. Хамт хоол хийх юм уу, чамайг тэврэх юм уу, үнсэх юм уу, чамд хамгаалагдсан мэдрэмж төрүүлэх юм уу? гэдгийг, ер нь бүх зүйлс товч бөгөөд тодорхой ойлгомжтой байх ёстой
#МонголынИрээдүйХүүхэд
#Мандмн

14/09/2026

#дурла
#хайрла
#болз
#эрхэл
#сонирхол татахуйц бай
Нөхөртөө эхнэртээ💚💚💚

10/09/2026

ОЙМСОО ТАЙЛААД ТЭНД ТАВЬДАГ ЮМ УУ, УГААДАГ ЮМ УУ, АЯГАА ХЭД ХОНОГ ХОНУУЛДАГ ЮМ ГЭХ МЭТ ЗҮЙЛСЭЭ ТАНИАГҮЙ БАЙЖ ХАМТ АМЬДАРЧИХСАН БАЙДАГ. . ,

Хосууд нэгнээ таньж мэдээгүйгээс л хамгийн том үл ойлголцол үүсэж байдаг. Үерхээд, таньж мэдээд, хамтарч амьдарсны дараа энэ хүнтэй амьдрах нь зөв үү буруу юу гэдэг шийдвэрийг гаргадаг байтал танилцаад хамт амьдраад шууд хүүхэд гаргана, хамт амьдраагүй байхдаа жирэмсэн болоод, жирэмсэн болчихлоо гээд нэгнээ таньж мэдээгүй гэр бүл болсноор үл ойлголцол эхэлдэг
#МонголынИрээдүйХүүхэд
#Мандмн

📊Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх дэлхийн өдөр тохиож байна.💛 АМИА ХОРЛОЛТООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ🔹️Амиа хорлох бодол,...
10/09/2026

📊Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх дэлхийн өдөр тохиож байна.
💛 АМИА ХОРЛОЛТООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

🔹️Амиа хорлох бодол, зан үйл нь ихэвчлэн нэг удаагийн асуудлаас бус, удаан хугацаанд хуримтлагдсан стресс, бухимдал, сэтгэл зүйн дарамтыг даван туулахад хүндрэлтэй болсон үед үүсэж болно.
Тиймээс асуудал хүндэрсний дараа бус, эрт үед нь анзаарч, ярилцаж, дэмжлэг үзүүлэх нь чухал. Хүн бүр сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч, амьдралын бэрхшээлийг даван туулах ур чадвараа хөгжүүлэх нь амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх нэг чухал алхам юм.
📌Амиа хорлох оролдлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Зан төлөв, сэтгэл хөдлөлд гарсан огцом өөрчлөлт, найдваргүй байдал, тусгаарлагдах хандлагыг үл тоомсорлохгүй байх,
- “Сүүлийн үед чамд хэцүү байна уу?”, “Чамд өөрийгөө гэмтээх эсвэл амиа хорлох тухай бодол төрж байна уу?” гэж шууд, тайван асуухаас бүү ай,
- Зөвлөгөө өгөх гэж яаралгүй, буруутгалгүй, мэдрэмжийг нь үгүйсгэлгүй сонсоорой,
- Эрсдэл өндөр байвал тухайн хүнийг ганцааранг нь орхихгүй, итгэдэг гэр бүлийн хүн болон мэргэжлийн хүмүүстэй холбоорой,
-Сэтгэл зүйч, сэтгэцийн эмчид хандах нь сул дорой байдал биш өөрийгөө хамгаалж буй чухал алхам юм.✨

🔰Та болон таны хүүхэд ойр дотны хэн нэгэнд сэтгэл зүйн хямрал, сэтгэл гутрал, сэтгэцийн тулгамдсан асуудал тулгарвал цаг алдалгүй мэргэжлийн сэтгэцийн эмч, сэтгэл зүйчийн зөвлөгөөнд хамрагдаарай.

Цаг захиалах утас: 77551100 ☎️

#СЭТГЭЦИЙНЭРҮҮЛМЭНД #АМИАХОРЛОЛТООСУРЬДЧИЛАНСЭРГИЙЛЭХДЭЛХИЙНӨДӨР

04/09/2026

Эцэг эхийн таагүй харилцаа, араар тавилтаас хүүхэд хохирох ёсгүй.
Наад хоорондын асуудлаа та 2 өөрсдөө л мэдэрч өөрсдөө л шийдээч😭😭😭😭😭 яагаад хүүхэд хамт зовох ёстой гэж???

Баярласан сэтгэлээ бичсэн мессэж ирэх тоолонд ашгүй дээ нэг ч гэсэн гэр бүлд тус болж чадаж дээ гэж боддог доо.
02/09/2026

Баярласан сэтгэлээ бичсэн мессэж ирэх тоолонд ашгүй дээ нэг ч гэсэн гэр бүлд тус болж чадаж дээ гэж боддог доо.

02/09/2026

Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн эхнэр гэрлэлт цуцлах шүүх хурал дээр энэ бол миний буруу биш нөхрөөс болсон. Учир нь тэр надад халамж тавьдаггүй, тоодоггүй гэж тайлбар хэлж, хүүхдээ өөрийн асрамжинд авч бүх хөрөнгөө авна гэж маргасан. Гэхдээ шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг нөхрийн талд шийдлээ. Тэгэхээр Гэр бүлийн тухай хуульд эхнэр, нөхөр бие биедээ үнэнч байх, нөхөр нэг эхнэр, эхнэр нэг нөхөртэй байна гэж хуульчилсан. Тэрнээс биш гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд нөхөр өөр хүнтэй гэр бүл болж хүүхэдтэй болох, эхнэр нөхрөөс өөр хүний хүүхдийг төрүүлж болно гэсэн хууль байхгүй. Эхнэрийн талд хууль үйлчилдэг гэсэн буруу ойлголтоо хүмүүс болих хэрэгтэй.
Өмгөөлөгч Т. Хонгор

Address

Sydney, NSW

Telephone

+97688081655

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэр бүл судлаач, хосын сэтгэл зүйч С.Азжаргал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Featured

Share