21/08/2026
Аав нь хүүгээ их санаж байна… ❤️🥲
Ингэж ч болтугай өөрийнхөө сэтгэлийг хуурч, хүүтэйгээ хамт байгаа мэт төсөөлөн сууна даа, муу аав нь…
Миний хүү ямар том болоо вэ…
Цаг хугацаа гэдэг үнэхээр хурдан өнгөрөх юм. Гурван жилийн өмнө аав нь хүүгээ тэврээд, үнсээд, холын замд гарч билээ. Тэр өдөр аав нь нэг л зорилго тээж явсан юм.
“Хүүгээ, гэр бүлээ сайхан амьдруулна. Өнөөдрийнхөөсөө илүү сайхан ирээдүйг нь бүтээнэ.”
Тэр зорилгынхоо төлөө аав нь харийн нутагт ажиллаж, амьдарч, өдөр бүр хичээж явна. Заримдаа хүүгээ санах сэтгэлээ нууж, “удахгүй ээ” гэж өөрийгөө тайвшруулна. Харин ганцаараа үлдэх үедээ хүүгийнхээ инээмсэглэл, аавыгаа дагаж гүйдэг жижигхэн хөлийг нь санаж, сэтгэл дотроо чимээгүйхэн санадаг юм.
Одоо миний хүү аавынхаа юуны төлөө хол явсныг бүрэн ойлгох болоогүй байх. Магадгүй “аав яагаад надтай хамт байдаггүй юм бол?” гэж боддог ч байж мэднэ.
Гэхдээ нэг л сайхан өдөр миний хүү бүхнийг ойлгоно.
Аав нь яагаад хол явсан, яагаад тэсэж ажилласан, яагаад өдөр бүр гэр бүлээ бодож явсныг ойлгох тэр өдөр ирнэ.
Тэр өдөр…
“Ааваа…” гээд миний хүү гүйгээд ирэх тэр сайхан мөчийг аав нь зүрхэндээ төсөөлөн сууна.
Тэр мөч удахгүй ирнэ гэдэгт аав нь итгэдэг. ❤️
Хүү минь, чи минь эрүүл энх, аз жаргалтай, сайн хүн болж өсөөрэй.
Аав нь хол байгаа ч сэтгэл нь үргэлж чамтайгаа хамт байдаг шүү.
Чамдаа маш их хайртай.
Аав нь хүүгээ маш их санаж байна. ❤️
Нэгэн аавын хүүдээ зориулж бичсэн пост:
Copy хийж авсан болно.