Сэлэнгэ аймаг Баянгол сумын эрүүл мэндийн төв

Сэлэнгэ аймаг Баянгол сумын эрүүл мэндийн төв Сэлэнгэ аймаг Баянгол сумын ЭМТ

💉ХЭН ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИН ЗААВАЛ ХИЙЛГЭХ ВЭ?Вакцинжуулалт нь зөвхөн хүүхдэд бус, насанд хүрэгчдийн эрүүл мэндийг хамга...
29/08/2026

💉ХЭН ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИН ЗААВАЛ ХИЙЛГЭХ ВЭ?

Вакцинжуулалт нь зөвхөн хүүхдэд бус, насанд хүрэгчдийн эрүүл мэндийг хамгаалахад ч чухал ач холбогдолтой.

Дараах бүлгийн хүмүүс томуугийн эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна. 👇

🤰 Жирэмсэн эмэгтэйчүүд
👶 6 сартайгаас 6 настай хүүхдүүд
👩‍⚕️ Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд
👵 65 болон түүнээс дээш насны ахмад настан
🫁 Эрсдэлт бүлгийн хүн ам

ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА

🎒 Бага ангийн хүүхдэд цүнх сонгохдоо юуг анхаарах вэ?Хүүхдийн өдөр тутам үүрдэг цүнх нь хөнгөн, хоёр мөрөвчтэй, нуруунд ...
28/08/2026

🎒 Бага ангийн хүүхдэд цүнх сонгохдоо юуг анхаарах вэ?
Хүүхдийн өдөр тутам үүрдэг цүнх нь хөнгөн, хоёр мөрөвчтэй, нуруунд зөв байрласан байх хэрэгтэй.
⚠️ Цүнх хүнд эсвэл буруу үүрсэн тохиолдолд:
- Нуруу, мөрөнд ачаалал өгөх
- Бөгтийж явах дадал үүсэх
- Нурууны зөв байрлал алдагдах
- Хүүхдэд тавгүй байдал үүсэх эрсдэлтэй.
Зөв дадал • Зөв сурагч💚💙
#ЗөвДадалЗөвСурагч #ХүүхдийнЭрүүлМэнд #ЦүнхээЗөвҮүрье

📚 ЭРҮҮЛ БИЕ САРУУЛ УХААНААР УГТЪЯ!Хичээлийн шинэ жилийн шинэ эхлэлтэй хамт зөв дадлыг хэвшүүлж, эрүүл мэнддээ анхаарах н...
28/08/2026

📚 ЭРҮҮЛ БИЕ САРУУЛ УХААНААР УГТЪЯ!
Хичээлийн шинэ жилийн шинэ эхлэлтэй хамт зөв дадлыг хэвшүүлж, эрүүл мэнддээ анхаарах нь өдөр бүрийн жижиг алхмаас эхэлнэ.
🌱 Зөв дадалтай хүүхэд — эрүүл чийрэг өсөж,
📖 Зөв суралцсан хүүхэд — өөртөө итгэлтэй ирээдүйг бүтээнэ.
Энэ хичээлийн жилд хамтдаа “Зөв дадалтай• Зөв сурагч” байцгаая💚💙
#ЗөвДадалЗөвСурагч #ХүүхдийнЭрүүлМэнд

🫀 ЗҮРХНИЙ ШИГДЭЭСЭЭС СЭРГИЙЛЬЕЦээжээр өвдөх, эрүү, хүзүү, нуруу, гар мөрөөр өвдөх, амьсгал давчдах, дотор муухайрах зэрэ...
24/08/2026

🫀 ЗҮРХНИЙ ШИГДЭЭСЭЭС СЭРГИЙЛЬЕ

Цээжээр өвдөх, эрүү, хүзүү, нуруу, гар мөрөөр өвдөх, амьсгал давчдах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрвэл зүрхний шигдээс байж болзошгүй.

Ийм үед хийж буй үйлдлээ нэн даруй зогсоож, тайван сууж амран, 103 дугаарын утсаар яаралтай тусламж дуудаарай. Хажууд байгаа хүн өвчтөнийг ганцааранг нь үлдээлгүй, тайван байлгаж, шаардлагатай үед анхны тусламж үзүүлэхэд бэлэн байна.

🚨 Зүрхний шигдээсийн шинж тэмдгийг үл тоомсорлохгүй, цаг алдалгүй тусламж аваарай.

ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ?🦠 Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, байгалийн голомтот, зоонозын халдварт өвчин юм.🌍 ...
21/08/2026

ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ?
🦠 Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, байгалийн голомтот, зоонозын халдварт өвчин юм.
🌍 Дэлхийд 235 зүйл мэрэгч, туулай хэлбэртэн амьтад тарваган тахлын үүсгэгчийг тээж, халдварын байгалийн голомтыг хадгалдаг.
⚠️ Хүн тарваган тахлын халдвартай амьтан, түүний эд эрхтэн, мах, арьс ширтэй харьцах, мөн халдвартай бүүрэгт хазуулах зэргээр халдвар авах эрсдэлтэй.
❗️ Тарваган тахал нь хүнд халдварлавал амь насанд аюултай өвчин юм.
👉 Иймд тарвага агнахгүй байх, тарваганы мах, түүхий эдтэй харьцахгүй байх, сэжигтэй тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах нь халдвараас сэргийлэх нь хамгийн чухал арга юм.
✅ЭРСДЭЛТЭЙ ҮЙЛДЛЭЭС ТАТГАЛЗАЖ, ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЪЯ!

Эмийн бодисын хордлого гэж юу вэ?💊💊💊 Эмийн бодисын хордлого гэдэг нь хүний биед эмийн бодис зохисгүй тунгаар, буруу зама...
21/08/2026

Эмийн бодисын хордлого гэж юу вэ?
💊💊💊 Эмийн бодисын хордлого гэдэг нь хүний биед эмийн бодис зохисгүй тунгаар, буруу замаар, эсвэл тухайн хүнд тохирохгүй нөхцөлд хэрэглэснээс болж бие махбодод сөрөг, хортой нөлөө үзүүлж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулсан эмгэг байдал юм.
📢 Энэхүү мэдээллийг бага насны хүүхэдтэй ээж, аавуудад илгээж сэрэмжлүүлнэ үү.

21/08/2026

✅Бага насны хүүхдийг гэмтэж бэртэхээс сэргийлье‼️

21/08/2026

🍀 ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ!
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байна.
✅ Иргэдийн экологийн мэдлэг, зөв дадлыг төлөвшүүлэх сургалт, нөлөөллийн ажил;
✅ Улсын хэмжээнд “Эко клуб”, “Хариуцлагатай аялал”, “Байгалиа хамгаалъя” аяныг зохион байгуулах;
✅ Төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч байна.
💚 Байгалиа хамгаалах нь хүн бүрийн хариуцлагаас эхэлнэ.


#хүрээлэнбуйорчноохамгаалъя

21/08/2026

✅Хүүхдийг болзошгүй ахуйн осол гэмтлээс сэргийлье‼️

ХҮҮХДИЙН ДЭРГЭД АРХИДАН СОГТУУРАХГҮЙ БАЙЯ! 🚫🍺👧🧒 Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.👨‍👩‍👧 Тэдний дэргэд...
21/08/2026

ХҮҮХДИЙН ДЭРГЭД АРХИДАН СОГТУУРАХГҮЙ БАЙЯ! 🚫🍺
👧🧒 Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
👨‍👩‍👧 Тэдний дэргэд гаргаж буй бидний үйлдэл хүмүүжил, сэтгэл зүйд нь шууд нөлөөлдөг.
Хүүхдийнхээ төлөө хариуцлагатай байцгаая 🫶🏻
#ХүүхдийнЭрх #ХүүхэдХамгаалал #ХүүхдийнАюулгүйОрчин

Adresse

Democratic Republic Of The

Site Web

Notifications

Soyez le premier à savoir et laissez-nous vous envoyer un courriel lorsque Сэлэнгэ аймаг Баянгол сумын эрүүл мэндийн төв publie des nouvelles et des promotions. Votre adresse e-mail ne sera pas utilisée à d'autres fins, et vous pouvez vous désabonner à tout moment.

Raccourcis

Partager

Type