30/06/2026
🩵🩵Өөрийгөө танихгүйгээр амьдрал утгагүй!
Аюурведийн нэр хүндтэй эмч Васант Ладын үзлээр боловсрол, мэргэжил, амжилт бүгд байж болох ч хүн өөрийн мөн чанар, зан төлөв, бие махбодын онцлогоо ойлгоогүй бол амьдралын гүн утгыг ойлгохгүй гэжээ.
Жинхэнэ эдгэрэл, аз жаргал, дотоод эрх чөлөө нь биеийн өвчнийг эмчлэхээс илүүгээр өөрийгөө таних, өнгөрсөн шархаа чөлөөлөх, одоо мөчид амьдрах, бүх зүйлтэй нэгдмэл байдлыг мэдрэхээс эхэлдэг.
Биеэ ажиглана гэдэг нь өвчин хайх биш, харин “миний бие одоо юу хэлж байна вэ?” гэж өдөр бүр тайван анзаарах дадал юм. Аюурведын ярилцлагад үүнийг өөрийгөө танихын эхлэл гэж тайлбарласан.
👉Өөрөөсөө асуу:
“Би сэрэхэд хөнгөн байна уу, хүнд байна уу?”
“Нойр ханасан уу?”
“Бие хөшсөн үү?”
“Сэтгэл тайван уу, түгшүүртэй юу?”
Ажиглах асуулт:
“Би өнөөдөр юунд уурлав?”
“Тэр үед миний биед хаана чангарсан бэ?”
“Цээж давчдав уу, гэдэс зангирав уу, мөр чангарсан уу?”
🎯Жишээ тодорхойлолт:
“Хүнтэй маргалдсаны дараа цээж хүндэрч, хоолой зангирсан.”
“Айдас төрөх үед гэдэс чангарч, гар хүйтэн болсон.”
Гол нь: шүүхгүй, буруутгахгүй, зөвхөн ажигла. Ажиглалт тогтмол болох тусам биеийн дохио илүү ойлгомжтой болно.
😊🫶Манай цэгэн даралтат бариагаар энэхүү биед хуримтлагдсан чангарал, стресс тайлагдахын хамт үйлчлүүлэгчид урьдынхаасаа илүү мэдрэмжтэй, биеэ хэдийн их бага хэмжээгээр чагнаж сураад гардаг даа...