01/08/2026
Англид охид хөвгүүдэд энэ вакциныг санал болгодог учраас миний сонирхлыг их татсан байхгүй юу. Юу вэ гэхээр өнгөрсөн 6-р сард Их Британид HPV (хүний хөхөнцөр вирус)-ын вакцинтай холбоотой мэдээ нийтлэгдэж, эрдэмтэд үүнийг хорт хавдраас сэргийлэх салбарын түүхэн амжилт гэж үзэж, хэвлэлүүд шуугисан.Дийлэнх вакцин халдварт өвчнөөс сэргийлдэг бол энэ вакцин хавдраас сэргийлэх найдвар төрүүлээд байгаагаараа ингэж их анхаарал татсан. Англид 12–13 настай охидод HPV вакцин тогтмол санал болгож эхэлснээс хойших эхний үеийнхний дунд маш гайхалтай үр дүн гарчээ. 2020–2024 онд 20–24 насны эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хорт хавдрын нас баралт бүртгэгдээгүй бөгөөд судлаачид вакцингүй байсан бол ойролцоогоор 23 нас баралт гарах байсан гэж тооцоолсон байна. 23 хүний амь нас гээд бодохоор гайхалтай байгаа биз?
Гэхдээ ганц давуу талыг харах биш нөгөө талаас нь бас хараад үзэцгээе! Умайн хүзүүний хорт хавдар 40–50 насанд хамгийн их тохиолддог. Судалгаанд хамруулсан, вакцин хийлгэсэн хүмүүс одоогоор ихэвчлэн 20–30 орчим насандаа яваа юм. Иймээс вакцины урт хугацааны үр нөлөөг цаашид олон жил ажиглах шаардлагатай гэсэн үг. Ер нь энэ умайн хүзүүний хавдрын эрсдэлээс амьдралын хэв маяг, хоол хүнсээрээ хэрхэн сэргийлэх вэ гэдэг талаар олж мэдэхийг хүсвэл бид энд бас дэлгэрэнгүй ярьсан байгаа шүү, сонсоорой:
https://youtu.be/nD6-1c742-I
Дээрх судалгааны эх сурвалж энэ:
Sasieni P, Falcaro M. Cervical cancer mortality trends following HPV vaccination in England, 2001–24: an analysis of population-based mortality data. The Lancet. 2026;408(10550):162–168. DOI: 10.1016/S0140-6736(26)00918-9.
with Tenuuka's mom
Сайн байна уу. Хоол, шим тэжээлийн мэдлэгээ тэлэх хүсэлтэй хүн бүрт...