12/11/2025
Дунгийн суулгац (cochlear implant) нь бүрэн сонсголгүй буюу хүнд хэлбэрийн сонсголын алдагдалтай буюу дотор чихний үйл ажиллагааг дэмжмх, орлох, дуу авиаг мэдрэх чадварыг сэргээхэд туслах жижиг, нарийн бүтэцтэй төхөөрөмж юм.
Энэхүү төхөөрөмж нь:
-Гадна хэсэг (чихний ард байрлана)
-Дотор хэсэг (арьсан доор, гавлын ясанд төхөөрөмжийг бэхлэх байрлуулах мэс заслын аргаар суулгагдана) гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.
Төхөөрөмж нь дараах бүрэлдэхүүнтэй:
-Микрофон – орчны дуу чимээг хүлээн авна.
-Яриа боловсруулагч (speech processor) нь микрофоноор хүлээн авсан дууг сонгож, боловсруулах үүрэгтэй.
-Дамжуулагч ба хүлээн авагч/өдөөгч (transmitter and receiver-stimulator) нь яриа боловсруулагчаас ирсэн дохиог цахилгаан импульс (дохио) болгон хувиргана.
-Электродын багц (electrode array) нь өдөөгчөөс ирсэн импульсийг цуглуулж, сонсголын мэдрэлийн янз бүрийн хэсэгт хүргэдэг.
Дунгийн суулгац нь сонсголыг 100% хэвийн сонсголтой болсон мэт сэргээхгүй ч мэдрэлийн буюу дотор чихний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүнд хэлбэрийн сонсголын алдагдалтай хүүхэд, хүмүүст орчны дуу авиаг ялган таних, хэл ярианд суралцах, улмаар яриаг ойлгох үндсэн нөхцлийг бүрдүүлдэг
Ийм хэлбэрийн бэрхшээлтэй бага насны хүүхдийг аль болох бага насанд нь эрт үед энэ мэс ажлыг хийлгэхийг зөвлөдөг бөгөөд төдий чинээгээр үр дүн сайн бөгөөд хэл ярианд суралцах чадвар нэмэгдэнэ гэж үздэг.